Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 337

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,  

Шүүгдэгч Д.Золзаяа, Э.Дөлгөөн /өөрөө өөрсдийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дуламдоржийн Золзаяа, Боржигин овогт Эрдэнэцэцэгийн Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн 1809000000093 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч  энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 4-5 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 1-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дуламдоржийн Золзаяа /РД: УК92041961/,

 

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /“Солонгот” зоогийн газар ажилуулдаг/,  ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 4-288 тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигин овогт Эрдэнэцэцэгийн Дөлгөөн /РД:УК98110406/

 

  Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Дөлгөөн нь Д.Золзаяатай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Румин улсын иргэн Фратиа Карменийн  амьдарч буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат Апартмент” нэртэй байрны С корпусын 406 тоот байрны хаалгаар нэвтрэн орж биет 1000 ам доллар буюу 2.421.070 төгрөг, 500.000 төгрөг зэргийг нууцаар авсны улмаас 2.921.070 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Д.Золзаяа нь Э.Дөлгөөнтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Румин улсын иргэн Фратиа Карменийн  амьдарч буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат Апартмент” нэртэй байрны С корпусын 406 тоот байрны хаалгаар нэвтрэн орж биет 1000 ам доллар буюу 2.421.070 төгрөг, 500.000 төгрөг зэргийг нууцаар авсны улмаас 2.921.070 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Золзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч Э.Дөлгөөн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна …” гэв.

Эрүүгийн 1809000000093 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Золзаяа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Том өрөөнд нь ороход 3 шургуулгатай ажлын ширээ байхаар нь хамгийн дээд талын шургуулгыг Дөлгөөн онгойлготол дотор нь задгай 100 дэвсгэртэй долларууд болон боодолтой 10.000 төгрөгийн дэвсгэрт болон 20.000 төгрөгийн дэвсгэртээс нь сугалж авчихаад бид хоёр тэндээс гарсан. Тэр айл руу орохыг бид хоёр хоёулаа санаачилсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 24 дүгээр хуудас/

                 Шүүгдэгч Э.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Золзаяа ажилдаа ирсэн байсан юм. Тэгээд бид хоёр өмнө нь цэвэрлэж байсан давхрын 406 тоот айл руу орж мөнгийг нь авъя гэж ярьсан. Учир нь өмнө бид хоёр 7 хоногийн өмнө орж цэвэрлэгээ хийхэд хүнгүй байсан ба ажлын ширээний шургуулганд мөнгө байхыг харсан. Гэхдээ тэр үед зориглож мөнгө авч чадаагүй юм. Тэгээд бид хоёр ярьж байгаад тэр өдөр орохоор болсон ба 11:00 цагийн үед айлын хүнийг гараад явахаар нь түлхүүрээр нь онгойлгож ороод нөгөө шургуулгыг нээхэд ямар ч байсан боодолтой 10 мянгатын дэвсгэртүүд, 20 мянгатын дэвсгэртүүд мөн задгай 100 долларын дэвсгэртүүд байснаас бид хоёр 100 дэвсгэртийн доллар авч мөн боодолтой Монгол мөнгөнөөс 20 мянгатын дэвсгэртээс сугалж авсан юм. Гэхдээ тэр мөнгийг Золзаяа сугалж авсан болохоор сайн мэдэж байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 24-25 дугаар хуудас/

Хохирогч Фратита Кармен Флорина /Fratita Carmen Florina/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би ажилдаа явчихаад орой нь тарж ирээд байрыг хариуцсан менежертэй уулзаад камер шүүж үзтэл 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай гэрийг цэвэрлэдэг 2 үйлчлэгч охин надтай зөрж ороод 1 минут 30 секунд болоод буцаад гарсан байсан. Тэр хоёр охин мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд буцааж төлнө гэж хугацаа заан гараараа бичиж өгсөн. Бэлнээр 1000 ам доллар, болон 500.000 төгрөг байсан. Миний ажлын ширээний хамгийн дээд талын шургуулганд байсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/


            Эд зүйл хураан авсан тухай:

              -“... хяналтын камерийн бичлэг бүхий Флаш диск 1 ширхэгийг хураан авав...” гэжээ /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл:

-“... уг бичлэг нь нийт 16 минут 08 секундын бичлэг бөгөөд дэлгэцийн зүүн дээд хэсэгт 2018-01-23 Тие 10:46:55, дэлгэцийн баруун доод буланд В4 гэсэн бичиглэл харагдаж байлаа. 10:47:55-д гадна хаалгаар Э.Дөлгөөн орж ирэн хохирогчийн хаалганы урд очиж зогсон 10:48:12-д хохирогчийн гэрийн хаалгыг онгойлгон дотогш оров. 10:48:18-д гадна хаалгаар Д.Золзаяа нэг шагайгаад орж ирэн хаалгыг хаагаад хохирогчийн гэрийн хаалгаар дотогш ороод хаалгыг дутуу хаав. 10:49:40-д хохирогчийн гэрийн хаалгаар Д.Золзаяа түрүүлж гаран эргэж харалгүйгээр гадна хаалгаар гарав. Харин 10:49:52-д түүний араас Э.Дөлгөөн гарч хаалгыг хаан чигээрээ яван гадна хаалгыг мөн хаав...” гэжээ /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

 Д.Золзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, Д.Золзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Э.Дөлгөөний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Дөлгөөн Д.Золзаяа нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Румин улсын иргэн Фратита Кармен Флоринагийн /Fratita Carmen Florina/ амьдарч буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат Апартмент” нэртэй байрны С корпусын 406 тоот байрны хаалгаар нэвтрэн орж биет 1000 ам доллар буюу 2.421.070 төгрөг, 500.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.921.070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Золзаяа, Э.Дөлгөөн нарын нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг, хохирогч Фратита Кармен Флоринагийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар хохирогчийн амьдарч буй орон байранд нэвтэрч мөнгө, гадаад валют хулгайлснаа өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос алдагдсан тухайн зүйлийн талаар, камерийн бичлэгт бичигдсэн байдлын талаар мэдүүлсэн, эд мөрийн баримтаар авагдсан камерийн бичлэгээр шүүгдэгч нар тухайн орон байранд нэвтэрч, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан болохыг тогтоосон, байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Золзаяа, Э.Дөлгөөн нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилгоор ажлын нөхцөл байдлыг ашиглаж нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нараас өөрөө өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба тэдгээр нь гэм буруугийн талаар маргаагүй, ял хөнгөрүүлэх тухай санал гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Дөлгөөнд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгч Д.Золзаяад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Фратита Кармен Флоринагаас /Fratita Carmen Florina/  “…миний бие Э.Дөлгөөнөөс 1.500.000 төгрөгийг авсан тул ямар нэгэн гомдол саналгүй…” гэжээ /хх 79/ гэсэн тул шүүгдэгч Э.Дөлгөөнийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Золзаяа шүүхийн шатанд 800.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 621.070 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Золзаяагийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх талаарх саналыг хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Э.Дөлгөөн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Д.Золзаяа нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг бүрэн нөхөн төлөөгүй нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэх үндэслэл болсон тул тус журмыг хэрэглээгүй болно.

Гэвч шүүгдэгч Д.Золзаяагийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Золзаяагийн 4-5 насны бага насны 2 хүүхдийг харъяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл түүний эх Тогоодоржийн Энх-Амгаланд /РД:ЦЗ74092869/-д хариуцуулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

Шүүгдэгч Д.Золзаяа, Э.Дөлгөөн нар нь  цагдан хоригдсон хоноггүй байна