| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04901/И |
| Дугаар | 191/ШШ2025/06431 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/06431
| 2025 он 07 сары 29өдөр | 191/ШШ2025/06431 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат ргалж, тус шүүхийн шүүх хураланы танхимд хийсэн шүүх хураланаар,
Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн хүсэлттэй,
Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хураланд: Шүүх хураланы нарийн бичгийн рга Ж.Хан нүри оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...*******ын ******* /РД: *******/ нь ******* *******тай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр зээлдэгч нь 10,000,000.00 /арван сая/ төгрөгийн зээлжих эрхтэй картыг 24 сарын хугацаатай, бэлэн бус хулн авалтанд жилийн 24,0 хувийн, харин бэлэн зарлагын хувьд жилийн 36,0 хувийн хүүтэй авахаар тохиролцсож зээл авсан.
Зээлдэгчтэй байгуулсан Зээлжих эрхтэй картын гэрээ-ний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр дууссан боловч зээлдэгч төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчил үүсгэсэн.
Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагчийг зээл аваха бүргүүлсэн оршин суух хаягтаа оршин сууггүй үндэслэлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийг буцаасан.
Иймд зээлдэгч Б.*******ын бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус ******* шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байл үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны гуу иргэн Б.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаарх эрхтэй байна.
Б.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Б.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 хь хэсэгт заасныг баримтлан овогтой *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овогтой *******ын *******/тоот/-ыг эрэн сурвалжилж, Б.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагагийн газарт алгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 хь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравгч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гарн авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн вж заалх шатны шүүхэд вж заалх гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ