| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00304/И |
| Дугаар | 149/ШШ2025/00400 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 149/ШШ2025/00400
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 14*******/ШШ2025/00400 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би
Хаан банкны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогтой ******* /РД:*******, утас:*******4363450/-д холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 11,203,163.83 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь Хаан банзанд хандан цахим хэлбэрээр зээл авах хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 23-ны ЗГ/54178522 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээн тус тус байгуулсан.Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцөлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч барьцаалуулагч нар нь нэг удаагийн нууц үг ашиглан гэрээг баталгаажуулснаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн аль нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцөлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь ХААН банкны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл (Нотлох баримт)-ийн 37.2 дах хэсэгт "Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн ...4 үзлэг хийлгэх хүсэлт зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэж, мөн хуулийн 3 8 дугаар зүйл (Нотлох баримт гаргах, цуглуулах ба бүрдүүлэх)-ийн 38.6 дахь хэсэгт " Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; түүнчлэн... үзлэг хийлгэх хүсэлт тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ" гэж заасан.Иймд дээрх хууль болон талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнд заасны дагуу зээлдэгч, барьцаалуулагч нарын хүсэлтийн дагуу нэг удаагийн нууц үг ашиглан баталгаажуулж хүчин төгөлдөр болсон дараах баримт бичгүүд, системийн бүртгэл хадгалагдаж байгаа ХААН банкны системд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байна, хангаж шийдвэрлэж өгнө үү.Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 14******* хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн 2024.12.0*******, 2025.02.25, 2025.03.12-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хаягаар хүргүүлсэн, төлөөгүй тул гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна...гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй танилцлаа 11,203,163.83 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Л.*******д холбогдуулж 11,203,163.83 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******4,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс *******7,100 төгрөг, төрийн сангийн 100130400*******41 тоот данснаас *******7,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банканд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Хаан банкны 11,203,263.83 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******4,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс *******7,100 төгрөг, төрийн сангийн 100130400*******41 тоот данснаас *******7,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банканд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.