| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00300/И |
| Дугаар | 149/ШШ2025/00402 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 149/ШШ2025/00402
| 202 оны 08 сарын ******* өдөр | Дугаар *******49/ШШ202/00402 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж ******* МПМ цогцолбор Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ******* сум 6 дугаар баг ******* ******* тоотод оршин овогтой ******* /РД:МЗ9308**************07, утас:999003/-т холбогдох 334,72 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 202 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44499393тоот "Үйлчилгээний гэрээ" байгуулан 999003 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас "Үйлчилгээний гэрээ"-нд заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 334,72 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.Улсын тэмдэгтийн хураамжинд *******0,688 төгрөг төлсөн болно...гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Мобикомоос нэхэмжилж байгаа 334,72 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулж 334,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,688 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас ,344 төгрөг, төрийн сангийн *******00*******3040094******* тоот данснаас ,344 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.******* дэх хэсэгт заасныг баримтлан Мобиком ХХК-ны 334,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,688 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас ,344 төгрөг, төрийн сангийн *******00*******3040094******* тоот данснаас ,344 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН