Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2025/0085

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би нэхэмжлэгч Т.К, тус аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Т.К ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал  хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

1.1.Нэхэмжлэгч Т.К ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал  хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолын нэг дэх заалтад Баян-Өлгий аймгийн Булган сумын оршин суугч ТК ирүүлсэн ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд холбогдох баримтыг судлан үзээд Т.К ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг олгохоор тогтоож  шийдвэрлэсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.” гэж заасан.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс   “Т.К ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал  хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Т.К ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал  хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Т.К нэхэмжлэлтэй,  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

                                          

                                     ШҮҮГЧ                                               М.РИЗА