| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04936/И |
| Дугаар | 191/ШШ2025/06433 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/06433
| 2025 он 07 сары 29өдөр | 191/ШШ2025/06433 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,
Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.******* нь 2023 оны 03 сарын 10-ны өдөр ******* дугаартай зээлийн эрхийн гэрээ 3,440,000 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар, 3,5% хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан болно.
Дээрх зээлээ төлөлгүй 765 хоног өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар ярьж, хаягаар очиж байсан боловч зээлийн төлөлт хийгээгүй.
Зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилж ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 сард нэхэмжлэл гаргасан.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна.
Иймд Ц.******* //-г эрэн сурвалжлан оршин суугаа хаягыг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү?. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК нь ын *******/РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Ц.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Ц.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ын *******/РД: /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ын *******/РД: /-ыг эрэн сурвалжилж, Ц.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ