Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2025/00406

 

 

 

 

 

20 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ20/00406

Сэлэнгэ аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн ******* сүм дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* дугаар баг ******* *******8 тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:АА8510*******01, утас:*******/-д холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2,865,201 төгрөгийг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сүм дахь Сум дундын прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " авто угаалга"-ын газарт -СБА улсын дугаартай, *******ил-1*******1 загварын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Замын хөдөлгөөний дүрмийн *******.а, 10.1, 10.14 дэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган хохирогч Р. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдэн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20 оны 02 дугаар сарын -ны өдрийн 20/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн байна. Уг хэргийн улмаас иргэн овогт Баярсайхан /РД:ИЧ640112/-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар 2024 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 116,022 төгрөг, ГССҮТ-ийн мэс заслын тасгаар 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,*******9,200 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар 20 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******0,95 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар 20 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 26,564 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар 20 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр *******0,95 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлэгт эмийн эмчилгээг 20 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр 204,140 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар 20 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр *******0,95 төгрөг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар 20 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 28,*******50 төгрөгийн тусламж, үйлчилгээг тус тус авсан ба хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлэхэд зарцуулж нийт 2,865,201 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно." Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана." гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Д.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 2,865,201 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 -т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжилж байгаа 2,865,201 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сүм дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох 2,865,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сүм дахь Сум дундын прокурорын газрын 2,865,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН