Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2025/00417

 

 

 

 

 

оны 08 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ/017

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг сумын дугаар баг, № тоотод оршин суух, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, ******* овогт ******* *******гийн /РД:*******/ хүсэлттэй

А.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр А.*******тай 2019 оны дугаар сард танилцаад үерхэж байгаад 2020 оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн нэг гэрт хамт амьдарсан. 2021 оны дугаар сарын 0-ны өдөр охин М., оны дүгээр сарын -ны өдөр хүү М. нар төрсөн. Нөхөр А.******* нь оны 01 дүгээр сарын -ны өдөр зуурдаар нас барсан. Бага хүү М.ыг төрөхөөс өмнө нас барсан. Нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл бид хоёр гэрлэлтээ батлуулаагүйгээс олгогдох боломжгүй болоод байна. Иймд А.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.******* нь ******* овогт ******* *******тай 2020 оны дугаар сарын -ны өдрөөс оны 01 дүгээр сарын -ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.******* нь А.*******тай 2019 оны 11 дүгээр сард танилцан дотно харилцаатай болж 2020 оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн оны 01 дүгээр сарын -ны өдөр хүртэл хугацаанд нэг гэрт хамтын амьдралтай байсан нь зохигчийн тайлбар, Б.Тогооч, М.Ундрал, Ө.Цэрэнсувд нарын нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл, охин М., хүү М. нарын төрсний гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2021 оны дугаар сарын 0-ны өдөр охин М., оны дүгээр сарын -ны өдөр хүү М. нар төрсөн болох нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Ц.******* нь А.*******тай хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулаагүй байсан боловч охин М.ы төрсний гэрчилгээг авахдаа эцэг А.*******аар нь овоглон авсан нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэл болж байх тул шүүхийн журмаар давхар эцэг тогтоох шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин хүү М.ыг төрөхөөс өмнө А.******* нь зуурдаар нас барсан учир Ц.******* нь өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээг авсан байна.

Иймд хүсэлт гаргагч Ц.*******гийн шүүхэд гаргасан А.*******тай 2020 оны дугаар сарын -ны өдрөөс оны 01 дүгээр сарын -ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг сумын төрийн сангийн 00941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарыг 2020 оны дугаар сарын -ны өдрөөс оны 01 дүгээр сарын -ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.*******гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН