Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 18-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/38                           Өвөрхангай аймаг

 

 

Ц.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                       Прокурор А.Алтангэрэл

       Шүүгдэгч Ц.С

       Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ц.С-т холбогдох эрүүгийн 2426001840161 тоот хэргийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. .... хамт Өвөрхангай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Ц.С

 

Ц.С нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 13-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Д-ийн өмчлөл эзэмшлийн автомашин дотроос хохирогч Б.П-ын цүнх дотор байсан 418,000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 1,435,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1,853,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-т холбогдох 2426001840161 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч Ц.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн 2426001840161 дугаартай Ц.С-т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-д заасан “прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэн энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "... энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй байна...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгчээс “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн шаардлага хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл байдал хангагдаагүй байна...” гэж дүгнэн Ц.С-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.П, гэрч Р.М, Г.А, М.Д, Д.С нарын мэдүүлэг болон эд зүйл хураан авсан 2024 оны 04 дүгээр сарын 18, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, прокурорын тогтоолууд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгө үнэлгээний 4/37 дугаартай тайлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудаар Ц.С нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт М.Д-ийн өмчлөл эзэмшлийн автомашин дотроос хохирогч Б.П-ынцүнх дотор байсан 418,000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1,435,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,853,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоно. Шүүгдэгч Ц.С-тхолбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн хангалттай шалгаж тодруулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан. Шүүгдэгч Ц.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гарган прокурортой ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “... прокурортой тохирсон ял хүлээн зөвшөөрч байна гэсэн атлаа шүүгдэгчээс хэлсэн эцсийн үгэндээ “Зөрчлийн тухай хуулиар шийдэж болдог уу, мөнгөн торгуулиар торгуулмаар байна. ...” гэсэнд шүүхээс “прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчийг хүсэлтээсээ татгалзсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучингурав дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй.” гэж тус тус хуульчилснаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдэгт тухайн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэдгийг ойлгох бөгөөд шүүх хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэсэнтэй зөрчилдөж байна гэж дүгнэж байна.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарлан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс Ц.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх нь хэргийн оролцогч нарын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул үзэхэд хэргийг ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцааснаар ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэснээс өөр байдлаар хэргийн үйл баримт, нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт хийх гэсэнтэй нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэл бүхий няцаасан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна. Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Ц.С-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон. Цаашид энэ хэрэгт хийгдэх прокурорын шатанд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийгдэх ажиллагаа байхгүй. Ц.С нь анхан шатны шүүх хуралдаанд эрх зүйн мэдлэггүйгээсээ прокурортой ял тохирсон ялаа ойлгож мэдсэн талаараа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны эцсийн үг хэлэхдээ торгож шийдвэрлэж болдог уу гэж асууснаас болж анхан шатны шүүх прокурортой ял тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсвэл ял тохирсон гэж үзэх үндэслэлгүй бол прокурорт буцаах эсвэл ердийн журмаар шийдвэрлэж болно гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлж тус хэргийг ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Ингэснээр хуулийн зорилт хангагдаж шүүгдэгч хохирогчийн эрх, ашиг сонирхол яригдах тул прокурор эсэргүүцэл бичсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлттэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгчээс прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэсэн шаардлага хангагдаагүй байна гэх үндэслэлээр Ц.С-тхолбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. 

 

Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... Шүүгдэгч Ц.Снь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гарган прокурортой ял тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шүүгдэгч Ц.Снь шүүхийн хэлэлцүүлэгт “... прокурортой тохирсон ял хүлээн зөвшөөрч байна гэсэн атлаа шүүгдэгчээс хэлсэн эцсийн үгэндээ “Зөрчлийн тухай хуулиар шийдэж болдог уу, мөнгөн торгуулиар торгуулмаар байна. ...” гэсэнд шүүхээс “прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчийг хүсэлтээсээ татгалзсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. ... Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс Ц.С-тхолбогдох хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжтой юм. Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцааснаар ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэснээс өөр байдлаар хэргийн үйл баримт, нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт хийх гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...  гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь: шүүгдэгч Ц.С нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж болох уу, эсвэл торгуулийн ял оногдуулж болох талаар тайлбар гаргасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл хүсэлт гаргасан тохиолдолд буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчлагдсан. 

Гэвч хэргийн оролцогч нараас ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/426 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.НЯМДОРЖ

                        ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА                

                                                                                    Б.ЦЭРЭНПҮРЭВ