Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Шүүгдэгч Ш.Баттөмөр /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Шаравын Баттөмөрт холбогдох эрүүгийн 1809013590274 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “Автобус 2” баазад шалгагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамж 79 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хэвлэхийн 345 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Өөлд овгийн Шаравын Баттөмөр /РД: ХК72060278/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.Баттөмөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 6 дугаар гудамжны 332 тоотод иргэн Н.Энхзаяагийн гэрт урьд болсон маргааны улмаас Ж.Алтан-Өлзийгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, хацар, мөр, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Баттөмөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн…” гэв.

Эрүүгийн 1809013590274 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ш.Баттөмөр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манай эхнэр Шинэцэцэгийн найз эмэгтэй үснээс татсан гэж хэлсэн, тэгэхээр нь Алтан-Өлзийд “яаж байгаа юм” гэхэд өмнөөс элдэв үг хэлээр доромжлоод байхаар нь би түүний нүүрэнд уруул амны орчимд 2 удаа цохисон, хийсэн гэмээ ойлгож ухамсарлаж байна.." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Алтан-Өлзий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх “Дуулга” гэх караокед орсон, бид архи пиво уусан, гэтэл Баттөмөр ах өөрийнхөө пивыг ууж дуусаад миний пивыг аваад уусан, “хүний пиво дураараа уугаад байгаа юм бэ” гэхэд Баттөмөр ямар “харамч гичий вэ” гэж хэлсэн, энэ үгийг сонсоод уурлаж түүнтэй үг хэлээрээ маргалдсан, тэгээд Батзаяагийн гэрт очихоор явах замдаа бид мөн л үг хэлээрээ маргалдаж явсан. Дараа нь бид явсаар Батзаяагийн гэрт ирсэн, тэгээд Баттөмөр нь “нөгөө муу хүүхэн хаана байна би түүнийг одоо ална” гэж хашгичаад байсан. Гэтэл шууд над руу явж ирээд нүүрэнд маш хүчтэй цохисон, миний хамарнаас цус гарсан, мөн баруун соёо шүд уруул яз цохиж гарч ирсэн байсан. Мөн Баттөмөр үснээс татаж байгаад дахин нүүрэнд гараараа цохисон, Баттөмөрөөс өөр хүн зодоогүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14-15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3751 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ж.Алтан-Өлзийгийн биед уруулд няцарсан шарх, хацар, мөр, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэжээ. /хх-ийн 19 дүгээр хуудас/,  

 

Ш.Баттөмөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ш.Баттөмөр нь согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 16-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 6 дугаар гудамжны 332 тоот иргэн Н.Энхзаяагийн гэрт Ж.Алтан-Өлзийтэй зүй бус харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, хацар, мөр, бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ш.Баттөмөрийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Алтан-Өлзийгийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №3751 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Ж.Алтан-Өлзийг зодож гараараа нүүрэн тус газар руу нь цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон баримтууд цугларчээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Ш.Баттөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Ш.Баттөмөрт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Ж.Алтан-Өлзийгөөс “...Ш.Баттөмөртэй өөрийн биеэр уулзаж хохирлоо барагдуулсан. 300.000 төгрөг өгсөн, гомдол, саналгүй...” гэсэн хүсэлт /хх 32/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ш.Баттөмөрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Баттөмөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна