Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 309/ШШ2025/00852

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 309/ШШ2025/00852

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гандагвын *******д холбогдох,

             “Зээлийн гэрээний үүрэгт 3,530,397.81 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... тоот зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээл 2,900,746.65 төгрөг, үндсэн хүү 608,441.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,209.61 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 3,530,397.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогтой *******гийн 5,530,397.81 төгрөгийн нэхэмжлэлийг давхцуулсан тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК  нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,530,397.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн давхцуулсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 5,530,397.81 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,436 төгрөгийн 50 хувь болох 35,718 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       П.ПАГМА