| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2025/00001/И |
| Дугаар | 191/ШШ2025/04202 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04202
| 2025 05 13 | 191/ШШ2025/04202 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: ХБ ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,594,002.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Г******* нь ХААН Банк ХК-ийн Гэрэгэ тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/201844193574 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/201844193574 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БГХ201844193574 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/201844193574 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,255,212.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 405,272 төгрөг, нийт 4,660,484.2 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3, дахь заалтууд блон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Г*******эс үндсэн зээл 5,744,787.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,069,903.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 752,311 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 14,594,002.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: "ХААН Банк" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г*******д холбогдох 14,594,002.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 12 сарын хугацаанд багтаан нэхэмжлэгч талд төлнө. Ингэхдээ 5998001003 тоот *******ны түр дансанд гүйлгээний утган дээр зээлдэгчийн овог нэр, регистрийн дугаарыг заавал бичиж шилжүүлж байна.
1.2025.06.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
2. 2025.07.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
3. 2025.08.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
4. 2025.09.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
5. 2025.10.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
6. 2025.11.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
7. 2025.12.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
8. 2026.01.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
9. 2026.02.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
10. 2026.03.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
11. 2026.04.30-ны өдөр 1,216,167 төгрөг,
12. 2026.05.30-ны өдөр 1,216,165.2 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2018.12.20-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ /хх11-13/, Барьцааны гэрээ/хх14-17/, зээлийн дансны хуулга/хх18/, зээл хүсэгчийн анкет/хх20/, нийгмийн даатгалын дэвтэр/хх21/, зээл төлөх мэдэгдэл/хх22/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,594,002.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,594,002.2 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сар бүр 1,216,167 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,216,165.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч гэрээ байгуулжээ. /хх54/
4. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Х.*******ид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш бусад этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 2027 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал итгэмжлэл олгож, Х.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Тусгай активын газрын захирал Ж.*******т уг эрхүүдийг шилжүүлжээ.
Тусгай активын газрын захирал Ж.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Н.*******д олгожээ. /хх6-8/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г*******эс 115,465 төгрөгийг, мөн улсын орлогоос 115,465 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,594,002.2 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сар бүр 1,216,167 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,216,165.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г*******эс 115,465 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсийн 100200300941 тоот данснаас 115,465 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
2. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус шүүгчийн захирамж албажиж гарснаар дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД