Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/00869

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/00869

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  *******ын *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ийн *******д холбогдох,

             “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******тай 2023 онд танилцаад улмаар хамтран амьдарч 2025.01.17-ны өдөр охин *******ын ******* төрүүлсэн. ...Охиноо бодож архи уудаг, сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг, миний биед халдаж танхайрсан зэрэг асуудлыг нь уучилж, тэвчиж хамт амьдарч байхад мөн дахин миний биед халдаж, хүүхдийн хажууд уудаг хэвээрээ л байсан тул цаашид цуг амьдрах боломжгүй болж би охиноо аваад өөрийн төрсөн нутаг Дорнод аймагт амьдрах болсон. Иймд охин Энхрийлэнд эцэг *******аас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******ын ******* би нөхөр Т.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Харин одоо бид охины хамт амьдарч байгаа цаашид хүүхдээ хамтран асарч, эцэг эхийн үүргээ гүйцэтгэж, элэг бүтэн гэр бүлд өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “…Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар үр дагаврыг уншиж танилцсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* нь өөрийн хүсэлтээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан гаргасан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       П.ПАГМА