Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,

хохирогчийн өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                                

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 7-11 насны хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 19-ний 225 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овогт Б.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 11709021410109 дугаар 185/2018/0276/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                         

     

Шүүгдэгч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1 дүгээр гудамжны 24 тоотод хохирогч М.Түмэннастыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын: 2017 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө унтаж байхад миний утас дуугарсан. Ээж маань миний хүү ирэхгүй бол болохгүй байна гэж хэлээд утас нь тасарсан. Тэгээд би босоод яваад очсон. Намайг ороход Түмэннаст их согтолттой байсан. Түмэннастын эцэг нь орон дээр түүнийг бариад сууж байсан. Манай ээж орон дээрээ суугаад хөл гар нь савлачихсан, нэлээн зодуулчихсан байсан. Тэгээд би ороод яаж байгаа юм бэ, ийм асуудал өмнө нь сонсогдож байсан. Энэ арай хэтэрч байгаа юм биш үү гэж би өөрт нь хэлсэн. Тэгэхэд миний өөдөөс чи муу юу юм бэ, бантан идээд цадаад, миний өөдөөс дуугардаг болсон уу гэсэн. Манай ээжийн гар хөл нь хөхөрчихсөн, нүүр ам нь шалбарчихсан, хувцсыг нь татаад урчихсан байсан. Хохирогчийн эцэг нь хэвтүүлээд дийлэхгүй, хохирогч маш их согтолттой байсан. Тэгээд би Мандалаа ахаа Түмэннастыг тавьчих гэж хэлээд, та одоо харь гэж хэлсэн. Миний өөдөөс хэрэлдээд, дайраад байсан болохоор нь би 1-2 удаа алгадсан. Тэгээд би гадаа цасан дээр чирч гаргаж байхад довжоон дээрээс унасан. Хэрүүл хийж байснаа мэдсээр байж, надтай хэрэлдсэнээ санахгүй байна гэж мэдүүлсэн байна. Би гадаа гаргаад архиа гарга гээд нүүрэн дээр нь цас шидсэн. Би эхнэрээрээ цагдаа дуудуулсан. Цагдаа ирэхэд хохирогчийн хүргэн ах нь ирсэн. Тэгээд хохирогч, хохирогчийн хүргэн ах Магнайбаяртай хамт аваад явсан. Би хийсэн хэргээ хүлээж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,                 

 

            хавтаст хэргээс мөрдөн байцаалтад хохирогч М.Түмэннастын: ...Доржнамжилийн хүү Саруул нь орж ирээд чи дандаа манай ээжийг дээрэлхдэг муу гичий гээд... намайг зодсон. ...Саруул миний нүүр рүү гараа атгаж байгаад зөндөө цохьсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,       

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Туяацэцэгийн: ...Батсаруулын эхнэр нь энд зодоон болоод цагдаа дуудаж байна, Түмээ эмээ нар хоорондоо зодолдоод байна гэж ярьж байхад утасны цаанаас эрэгтэй хүн алаад өгье гэж орилж байгаа чимээ сонсогдсон... Түмээгийн нүд ам нь хөхөрсөн, нүдний дотор цагаан дээр цус хурсан, нүүр нь хөхөрсөн ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Магнайбаярын: ...Саруул бас орж ирээд Түмээг түлхээд доош нь дарж мараад байсан. ...Түмэннаст нүүр ам нь хөхөрч хавдсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Маналсүрэнгийн: ...Батсаруул гаднаас орж ирээд чи яахаараа энэ хоёр хөгшинийг доромжилж байдаг юм гээд Түмэннастын гарнаас нь бариад... нүүр рүү нь цас жаахан цацаад... Түмэннастын толгойны хэсэгт улайчихсан байсныг Туяацэцэгийн нөхөр Магнайбаяр нь гар утсаараа зураг харуулж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24/,  

            Шинжээч эмч Г.Энхбаатарын: ...Түмэннастын биед учирсан олон тооны гэмтлүүд нь 4 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Яагаад гэвэл биеийн 4 өөр газар үүссэн байна. ...хүний үснээс зулгааж татсанаас болж гэмтэл учраагүй байна лээ. Үс унасан ил харагдах юм харагдаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/,            

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14338 тоот шинжээчийн:

  1. М.Түмэннастын биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн чамархайн хуйх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-34/,

            Натур эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-33/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 19-ний 225 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-43/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-46/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-47/, хүүхдийн төрсний гэрчилгээний  хуулбар /хх-48-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1 дүгээр гудамжны 24 тоотод хохирогч М.Түмэннастыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын 2017 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө ... Ээж маань миний хүү ирэхгүй бол болохгүй байна гэж хэлээд утас нь тасарсан. Тэгээд би босоод яваад...  …ороход... …Манай ээжийн гар хөл нь хөхөрчихсөн, нүүр ам нь шалбарчихсан, хувцсыг нь татаад урчихсан байсан. ...хохирогч маш их согтолттой... ...өөдөөс хэрэлдээд, дайраад байсан болохоор нь би 1-2 удаа алгадсан. Тэгээд би гадаа цасан дээр чирч гаргаж байхад довжоон дээрээс унасан. ...Би гадаа гаргаад архиа гарга гээд нүүрэн дээр нь цас шидсэн. ...Би хийсэн хэргээ хүлээж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс: хохирогч М.Түмэннастын: ...Доржнамжилийн хүү Саруул нь орж ирээд чи дандаа манай ээжийг дээрэлхдэг муу гичий гээд... намайг зодсон. ...Саруул миний нүүр рүү гараа атгаж байгаад зөндөө цохьсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Туяацэцэгийн: ...Батсаруулын эхнэр нь энд зодоон болоод цагдаа дуудаж байна, Түмээ эмээ нар хоорондоо зодолдоод байна гэж ярьж байхад утасны цаанаас эрэгтэй хүн алаад өгье гэж орилж байгаа чимээ сонсогдсон... Түмээгийн нүд ам нь хөхөрсөн, нүдний дотор цагаан дээр цус хурсан, нүүр нь хөхөрсөн ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Магнайбаярын: ...Саруул бас орж ирээд Түмээг түлхээд доош нь дарж мараад байсан. ...Түмэннаст нүүр ам нь хөхөрч хавдсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Маналсүрэнгийн: ...Батсаруул гаднаас орж ирээд чи яахаараа энэ хоёр хөгшинийг доромжилж байдаг юм гээд Түмэннастын гарнаас нь бариад... нүүр рүү нь цас жаахан цацаад... Түмэннастын толгойны хэсэгт улайчихсан байсныг Туяацэцэгийн нөхөр Магнайбаяр нь гар утсаараа зураг харуулж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24/, 

            Шинжээч эмч Г.Энхбаатарын: ...Түмэннастын биед учирсан олон тооны гэмтлүүд нь 4 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Яагаад гэвэл биеийн 4 өөр газар үүссэн байна. ...хүний үснээс зулгааж татсанаас болж гэмтэл учраагүй байна лээ. Үс унасан ил харагдах юм харагдаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/,           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14338 тоот шинжээчийн:

  1. М.Түмэннастын биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн чамархайн хуйх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-34/ зэргээр тус тус тогтоогдон нотлогдов.           

Шүүгдэгч Б.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                                                                                                                                   

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Түмэннастын бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд цугларсан нотлох баримтын дагуу 162.300 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Хохирогч М.Түмэннаст өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 400000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болно.             

Шүүгдэгч Б.Б хохирогч М.Түмэннастын зүй бус үйлдлийн улмаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээж байгаа,түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.