| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/07803/И |
| Дугаар | 191/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/00033
2025 01 10 191/ШШ2025/00033
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: ****** дүүрэг, **-р хороо ***** хаягт байрлах, **** ББСБ ХХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** дүүрэг, **-р хороо, ********гудамж, **-р байр, *** тоот хаягт оршин суух, Б-д /РД: *********/ холбогдох
5,942,389.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
**** ББСБ ХХК нь М.Б-тэй харилцан тохиролцож 2024 оны 01 сарын 30-ны өдөр ЗГ2024013007479 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан iphone 15 pro маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авсан болно.
Зээлийн хамрагдах хугацаа 2024 оны 01 сараас 2026 он 08 сар, нийт 30 сар. **** ББСБ ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна.
Хариуцагч М.Б-тэй байгуулсан ЗГ2024013007479 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож дараах дүнгээр нэхэмжлэхийг гаргаж байна.
Гар утасны төлбөрийн үлдэгдэл 4,838,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ноогдох 920,324.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүний 20 хувиар 184,064.93 төгрөг, нийт 5,942,389.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
М.Б миний бие Т ББСБ-аас надад холбогдуулан гаргасан 5,942,389.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлаыг хүлээн зөвшөөрч байна.
Миний бие 2024 оны 12 сарын 05-ны өдөр багтаан 920,000 төгрөг, үлдэх 5,022,389.58 төгрөгийг 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 300,000 төгрөгөөр 16.7 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан 5,942,389.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд .... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.3-т ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... тухай бичгээр ..., гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж тус тус заасан байна.
Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн 5,942,389.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 2024 оны 12 сарын 05-ны өдрийн дотор 920,000 төгрөг, үлдэх 5,022,389.58 төгрөгийг 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 300,000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргажээ.
Иймд хариуцагч М.Б-гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д 2024 оны 12 сарын 05-ны өдрийн дотор 920,000 төгрөг, үлдэх 5,022,389.58 төгрөгийг 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 300,000 төгрөгөөр төлөхөөр, нийт 5,942,389.58 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,029 төгрөгийн тал хувь буюу 55,014.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, хариуцагч М.Б-гээс 55,014.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,029 төгрөгийн үлдэх хэсэг буюу 55,014.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Б сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН