Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00874

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00874

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******ийн *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,894,218.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Голомт банктай ... тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ц.******* нь ... тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 112 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой *******гөөс Голомт банктай байгуулсан ... тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,894,218.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.******* нь одоогийн байдлаар 8 сартай жирэмсэн. Төрөөд ажилдаа ороод төлж барагдуулна гэж бодож байсан. Голомт банкнаас нэхэмжилж буй 8,894,218.04 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 8,894,218.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 8,894,218.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,257 төгрөгөөс 50 хувь болох 78,628.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 78,628.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 78,628.5 төгрөгийг хариуцагч Ц.*******гөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ П.ПАГМА