| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01026/И |
| Дугаар | 309/ШШ2025/00875 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00875
| 2025 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 309/ШШ2025/00875 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,244,036.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийг сарын 3,50 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,596,960.49 төгрөг, зээлийн хүү 1,407,820.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239,255.52 төгрөг, нийт 3,244,036.53 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 3,244,036.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,244,036.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 3,244,036.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,855 төгрөгөөс 50 хувь болох 33,427.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 33,427.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 33,427.5 төгрөгийг хариуцагч М.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА