| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00499/И |
| Дугаар | 149/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 149/ШШ2025/00368
ТОГТООХ :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг ******* ******* ******* ******* ******* тухайн үеийн нэрээр Зүүнхараа Барилга угсралтын конторт 1984 оны 07 дугаар сарын 06-аас 1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мужаанаар, 1985 оны 05 сарын 10-наас 1985 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад модон эдлэлийн мужаанаар, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баруунхараагийн харьяа Зүүнхараа хотын шатахуун түгээх станцад туслах түгээгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.