2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04524

 

 

 

 

 

 

 

                             2025         05          20

                       191/ШШ2025/04524

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ГЗЖФ ХХК  нэхэмжлэлтэй,

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.Б эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* нь ******* ББСБ ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 1192130115005003 тоот зээлийн гэрээгээр 9,000,000 /сая/ төгрөгийг 1 жилийн 42.0 хувийн хүүтэй, Эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 6 сарын хугацаатай буюу 2025 оны 02 сарын 09-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч зээл авах үедээ Улаанбаатар хот. *******, 8-р хороо, Эрдэнэтолгой 44 гудамж,******* оршин сууж 2025 оны 02 сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон . Одоо уг хаяг бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан түүний оршин суух хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү.

 

1.1.             2024.8.9-нд ******* нь нэхэмжлэгчээс 9 сая төгрөгийг гэрээ байгуулж зээлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй гэсэн тул эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн хаягтаа оршин суудаг гэсэн боловч уг хаягтаа оршин суудаггүй гэсэн юм гэв

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээний хуулбар /ХХ4-5/, эргэн төлөлтийн хуваарь /ХХ6-7/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ10/, шуудангийн буцаалт /ХХ15/, 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 00028 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай баримт /ХХ16/

2.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ14/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.                   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

3.                   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь *******, 18 дугаар хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ10/

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан нь тухайн этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байхаас гадна түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байхыг ойлгоно.

 

5.            Нэхэмжлэлд дурдсан Баттулгын ******* /рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК болон Б.******* нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ4-7/

Энэхүү гэрээнд түүний оршин суугаа хаягийг *******,*******,*******,******* гэжээ.

Цаашлаад, төрийн мэдээлэл солилцооны хур системээс авсан лавлагаанаас үзэхэд тэрээр дээрх хаягт оршин суудаг гэсэн байна. /ХХ14/

 

6.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Нэхэмжлэгч нь гэрээний маргааны талаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандахдаа хариуцагчийн оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 16 дугаар гудамж, 353 тоот гэж тодорхойлсон болох нь 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 00028 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай баримт, тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан компанийн буцаалтаар тогтоогдож байна. /ХХ16, 15/

Гэвч нэхэмжлэгч нь энэхүү хаягийг хэрхэн тодорхойлсон талаар баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Б.******* нь гэрээнд заасан болон улсын бүртгэлд бүртгэгдсэн *******,*******,*******,******* хаягт оршин суудаггүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд Б.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн Б.*******г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД