| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/02910/И |
| Дугаар | 191/ШШ2025/04527 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04527
| 2025 05 20 | 191/ШШ2025/04527 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: МБ ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.О д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,156,822.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 03 дугаар сарын 22-нд 6000157276 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 6,990,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 03 дугаар сарын 22-нд 6000157076 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000157276 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 48 хоног, 6000157076 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 53 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000157276 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026 оны 08 дугаар сарын 30-нд, 6000157076 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026 оны 08 дугаар сарын 25-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000157276 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 4,928,005.9 төгрөг, Үндсэн хүүний ; төлбөрт 196,979.33 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,340.98 төгрөг, 6000157076 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 21,059,159.7 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 902,335.91 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 44,000.65 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 27,156,822.45 төгрөгийг Зээлдэгч *******гийн *******эс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******д холбогдох 27,156,822.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Л.******* нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 12 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
1. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг
2. 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг
3. 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг
4. 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг
5. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг
6. 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөо 2,263,000 төгрөг
7. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг
8. 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг,
9. 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг,
10. 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг,
11. 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг
12. 2026 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,822.45 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2024.03.22-ны өдрийн ******* дугаартай Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ/хх7-10/, 2024.03.22-ны LО0131318 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ/хх10-12/, 2024.03.22-ны өдрийн Цахим зээлийн гэрээ /хх13-15/ 2024.03.22-ны өдрийн 6000157276 дугаартай Цахим зээлийн гэрээ/хх16-18/, зээл хүүгийн тооцоолол/хх19-22/, төлбөрийн баримт/хх23/ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 27,156,822.45 гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 27,156,822.45 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөо 2,263,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,822.45 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаа илэрхийлсэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлжээ.
4. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* /рд:*******/-т олгожээ. /хх28/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,734.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******эс тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 27,156,822.45 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөо 2,263,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр 2,263,822.45 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,734.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******эс 146,868 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 146,868 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД