| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03836/И |
| Дугаар | 191/ШШ2025/04574 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/04574
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БЭЖЭИКИЭ ХХК нэхэмжлэлтэй,
“*******” ХХК /рд:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь “ЖКЛ Хаус” ХХК-тай харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Машин механизм түрээслэж хамтран ажиллах тухай” 2021/0601 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээнд заасан тоног төхөөрөмжийг гэрээний дагуу ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэсэн. 2021/0601 тоот гэрээний нийт дүн 91,155,805 төгрөг гарсанаас 55,500,000 төгрөгийг шилжүүлж 35,655,805 төгрөгийн тооцоо үлдсэн. 2022 оны 5 сард тооцоо нийлсэнээс хойш, Ж.******* болон Ж.******* нар нь замын мөнгө орж ирээгүй байна, орохоор нь шилжүүлнэ гэсээр гэрээний төлбөр тооцооны үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагч “ЖКЛ ХАУС” ХХК болон захирал Ж.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр тооцооны үлдэгдэл 35,655,805 төгрөгийг огт төлөөгүй, захирал Ж.*******гийн дүү, менежер Ж.******* нь 2023 онд Турк улс руу явж байна гэсээр сураг тасарсан, 2024 оны сүүлээс захирал Ж.*******гийн ******* дугаар нь дуудаж байгаа боловч огт авахгүй, Opendata-гаас компанийн хаягийг нь тодруулахаар хайж харахад мөн л дээрхи хаяг бүртгэгдсэн байна. “ЖКЛ ХАУС” ХХК болон захирал Ж.******* нь нэг хаяг дээр бүртгэлтэй байдаг бөгөөд хаягаар нь яваад огт олохгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийнны Засаг даргад хүсэлт өгсөн. Хүсэлтийн хариуд ирүүлсэн албан бичигт “******* ГЭЖ ХАЯГ БАЙХГҮЙ” гэсэн хариу ирүүлсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийннд дээрхи хаяг огт бүртгэлгүй, байхгүй байгаа тул щүүхийн журмаар эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд “*******” ХХК /рд:*******/, захирал Ж.******* /рд:*******/-г хуулийн дагу шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Сонгинохайрхан дүүргийнны Засаг даргын тодорхойлолт/ХХ4/, 2021.06.01-ний өдөр байгуулагдсан Машин механизм түрээслэж хамтран ажиллах гэрээ/ХХ5/, 2022.05.07-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа/ХХ6/, Албан бичиг/ХХ7-8/,Депозит дансны хуулга/ХХ13-17/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.07-ны өдрийн 191/ШЗ2025/15286 дугаар захирамж/хх18-19/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК /рд:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ30/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ9/
6. Нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК /рд:*******/, нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Машин механизм түрээсэлж хамтран ажиллах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба тус гэрээнд “*******” ХХК-ийг төлөөлж захирал Ж.******* гарын үсэг зуржээ. /хх5-6/
Дээр дурдсан Тооцооны үлдэгдлийн баталгаанд “*******” ХХК-ийг ,, хаягт оршин байрладаг гэж тусгагдсан. Улмаар нэхэмжлэгч “*******” ХХК нь Ж.******* нарын хаяг тодорхойгүй байна гэх үндэслэлээр эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас “*******” ХХК /рд:*******/, захирал Ж.******* /рд:*******/ нарын оршин байрлах хаягийг лавлагааг шаардан гаргуулсан.
“*******” ХХК нь ,,од оршин байрлах, Ж.******* нь ,,од оршин суух бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээллийн солилцооны ХУР системийн лавлагаагаар тогтоогдсон байна. /ХХ 30/
“*******” ХХК нь ,,од оршин байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь, мөн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.******* нь ,, хаягт оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 26, 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон. /ХХ 31-32/
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
7. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК /рд:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан гэх хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,, хаягт оршин байрладаг гэх “*******” ХХК /рд:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК /рд:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин байрлах хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХХК, түүний төлөөлөгч Б. /утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД