| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0243/э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 116.1., 186.1., |
| Улсын яллагч | С.ЭНХТУУЛ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч О.Ганбат, Ш.Хосбаяр, тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирбатын Ганбат, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаяр нарт холбогдох эрүүгийн “1811000250183” дугаартай, 186/2018/0243//э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт,Хан-Уул дүүрэг, Рапид хорооллын 27-101 тоотод оршин суух бүртгэлтэй, /иргэний үнэмлэхний хаягаар, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг цагаан эрэг 1 дүгээр хэсэг 18-37 тоот/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Боржигон овогт Очирбатын Ганбат /РД:МЮ92021752/,
2. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологи зураглалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар баг Ган зам 1 дүгээр хэсэг 07 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаяр /РД:МЭ91102118/,
Холбогдсон хэргийн талаар;
О.Ганбат нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Л.Отгонпүрэвтэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн дээд 3-р шүдний сулрал, духанд зулгаралт баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан,
Ш.Хосбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн үүдэнд Л.Отгонпүрэвийн халааснаас “Самсунг галакси жи-7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч О.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Ш.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Отгонпүрэвийн:....би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хоёр найзтайгаа Тэнгисийн хойд талд байдаг бааранд сууж байгаад 1 шил архи хувааж уучихаад 22 цагийн үед харьсан, ингээд гэрийнхээ урд очоод зогсоод байж байтал гурван залуу юм авах гээд байгаа нь мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэгдэхгүй бөөгнөрөөд зогсож байхаар нь холдож бай, юм аваадахий гээд хэлсэн чинь хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Тэгсэн нэг залуу нь намайг заамдаад гадагшаа гарцгаасан, гадаа гараад байж байтал уг залуу намайг түлхэж унагаагаад зодоод цохиод байсан. Тэгээд дараа нь буцаж ороод зогсож байтал намайг зодсон залуу дахиж орж ирээд намайг эргээд аваад гарсан, гадаа гараад намайг баахан зодсон. Уг гурван залуучуудаас камерт бичигдсэн хувцасаа тайлсан нөхөр л намайг зодоод, нүүр амруу өшиглөөд байсан, бас өргөж аваад шидээд байсан, бусад нь намайг зодоогүй гэх мэдүүлэг. /хх 21-22/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Отгонпүрэв гэрчээр мэдүүлэхдээ:..би 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хоёр найзтайгаа Тэнгисийн хойд талд бааранд сууж байгаад 1 шил архи хувааж уучихаад 22 цагийн үед архиа дуусгаад харьсан, ингээд гэрийнхээ үүдэнд очоод дэлгүүрээс талх, нэг шил архи авъя гэж бодоод дэлгүүр ороод лангууных нь урд талд очоод зогсоод байж байтал урд гурван залуу юм авах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй бөөгнөрөөд зогсож байхаар нь холдож бай, юм аваадахья гээд хэлсэн чинь хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Уг гурван залуучууд ч мөн адил бага зэргийн халаалттай байх шиг байсан.Тэгсэн нэг залуу нь намайг цохиод авахаар нь зөрүүлээд цохиод автал уг залуу намайг барьж зуурж аваад байж байтал нөгөө хоёр нь наана чинь камертай юм байна, камергүй газар аваач гээд байсан. Тэгсэн нөгөөх залуу намайг заамдаад гадагшаа гарцгаасан, гадаа гараад байж байтал уг залуу намайг түлхэж унагаагаад зодоод цохиод байсан. Тэгээд дараа нь буцаж ороод зогсож байтал намайг зодсон залуу дахиж орж ирээд намайг эргээд аваад гарсан, гадаа гараад намайг баахан зодож байтал хамт явж байсан залуу нь миний халаасыг уудлаад шууд утас аваад тэд нар яваад өгцгөөсөн. Энэ бүх үйл явдал дэлгүүрийн камерт тодорхой харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх 24-25/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Отгонгэрэлийн:...би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20 дугаар байрны 67 тоотод аавын хамт оршин суудаг. Манай аав Лхагвасүрэнгийн Отгонпүрэв нь 45 настай, одоогоор Хайрхан транс ХХК-д захирал ажилтай. Би одоогоор 10 дугаар хороололд нөхөртэйгээ хамт тусдаа гараад амьдраад удаагүй байгаа юм. Манай аав Отгонпүрэв 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 23 цаг өнгөрч байхад надруу залгаад аав нь дэлгүүр дотор хэдэн танихгүй залуучуудад зодуулчихлаа, гэрийн түлхүүр орхичихлоо гэж хэлэхээр нь би очлоо гээд 10 минутын дараа очиход аав манай гэрийн хажууд байдаг “Гэгээ” гээд хүнсний дэлгүүр дотор ус уугаад лангууг нь түшээд зогсож байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь дэлгүүр дотор юм авах гээд зогсож байтал гурван залуутай маргалдаад намайг унагаачихаад өшиглөөд байсан гэхээр нь би нэг их айхтар юм болоогүй юм байна гэж бодоод дэлгүүрийн камерыг шүүж үзэх гэтэл хойш нь ухрааж мэдэхгүй гэхээр нь аавыг дагуулаад гэрлүү орсон, гэртээ ороод аавыг хэвтүүлж амраасан. Тухайн үед аав би зүгээр гээд гайгүй байхаар нь нэг их юм бодоогүй, унтуулчихаад явсан. Маргааш нь гэртээ иртэл аав унтаад бие нь гайгүй байсан. Тэгээд өдөр ажлаа амжуулчихаад гэртээ ирээд “Гэгээ” дэлгүүрлүү ороод камерыг нь ухраагаад үзтэл “Гэгээ” дэлгүүрт гурван эрэгтэй хүн орж ирээд зогсоод уг гурван залуучуудын нэг нь аавтай маргалдаад цохиод дэлгүүрээс авч гараад дэлгүүрийн гадаа цохиод байгаа нь харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-26/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Саруул-Эрдэнийн:..Ганбаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны дундуур ирэхдээ өрөө аваад найзуудтайгаа ууж суусан. Тэр үед Ганбаа “Самсунг жи 7” маркийн гар утсаар дуу сонсоод байсан гэх мэдүүлэг. /хх-29/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Ганбатын:..2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би 2 найзуудтайгаа Модны хоёрын ойролцоо байрлалтай караокед уулзаж 1 шил архи хувааж уугаад сууж байхад манай найз Хосоо нэг найзынхаа хамт надруу хүрч ирээд бид нар хамт сууж байхад араас нь Хосоогийн найз гэх эмэгтэй хүрч ирээд бид нар хамт сууцгааж байгаад тэндээс цагийг нь сайн санахгүй байна гараад 5 дугаар сургуулийн эсрэг талд манай писи тоглоомын найзууд байгаа тийшээгээ очоод ууцгаая гэхээр нь зөвшөөрөөд цуг байсан 2 найзаасаа салаад дөрвүүлээ явцгаасан.Тэгээд Писиний газрын ойролцоо ирээд дэлгүүр ороод архи авъя гээд Хосоо, түүний найз хоёртой гурвуулаа ороод архи авах гээд зогсож байтал Хосоо нэг ахтай маргалдаад эхлэхээр нь би хэрүүл маргааныг нь намжуулах гэж очоод өөрөө очоод хэрэлдсэн. Тэгсэн тэр ах хэл амаараа янз бүр болоод байхаар нь би нүүрлүү нь нэг удаа цохиход тэр ах намайг эргүүлээд цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр ахыг зуурч аваад гараад уулзъя гээд дэлгүүрээс аваад гарсан. Тэгээд авч гараад газар унагаагаад аятайхан байгаарай та гэж хэлчихээд буцаагаад дэлгүүрлүү оруулсан. Тэгээд дэлгүүрт орсон чинь тэр ах өөдөөс хэрэлдээд зураг дарах гээд байхаар нь би ахиад аваад гарсан, дэлгүүрээс зуурч гараад газар унагаагаад барьж аваад хогийн савруу түлхээд мөрлүү нь хэдэн удаа өшиглөсөн.Тэгээд найзууд архиа авч гарч ирээд явъя гээд миний гадуур хувцсыг өгөхөөр нь бид нар зам гараад гурван байрны цаана очоод орцонд ороод архиа тойруулж уугаад би өмнө нь архи уугаад нилээн согтуу байсан болохоор 2 удаа татаад байж байтал орцон дотор Хосоо утас гаргаж ирээд би тэр ахын утсыг газар уначихсан байхад нь авсан, маргааш энийг Тэди дээр очоод зарна гэхээр нь улаан куртиктэй Хосоогийн найз нь ер нь би худалдаад авчихъя гээд ярилцаж байсан. Тэгээд би тэндээсээ гэрлүүгээ хариад унтаж амарсан.Тэгээд маргааш нь Хосооруу залгаад нөгөө утсаа яасан бэ гээд асуусан чинь манай найз авахгүй юм шиг байна, зар дээр тавьдаг юм уу гэхээр нь би чи надруу аваад ирээ наадахыг чинь би худалдаж авъя гэж хэлтэл Хосоо манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд манайд бид хоёр байж байгаад Улсын их дэлгүүрийн урд талд хоол идэж байгаад би Их дэлгүүрийн замын урд талд байдаг Хаан банкны экспресс банкнаас 100,000 төгрөг аваад Хосоод өгсөн. Тэгээд би тэр утсыг нь аваад өөрөө барьж байгаад дүүдээ бариулчихсан байсан гэх мэдүүлэг. /хх 30-31/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Хосбаяр гэрчээр мэдүүлэхдээ:...би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ган зам 1 дүгээр хэсэг гудамж 07 тоотод аавын хамт амьдран суудаг. Манай ээж, ах хоёр Австри улсад амьдардаг. Би 2017 оны 12 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирээд Герман улсын элчин сайдын яаманд ээжрүүгээ очиж газар үзэх зэрэг аялалын журмаар виз мэдүүлсэн. Виз мэдүүлэхээр өгснөөс хойш 10 хоногийн дараа хариу нь татгалзсан хариу гарсан. Би уг хариу гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хариугаа сонсчихоод сэтгэл санаа тааруухан болохоор нь писи тоглож байгаад өмнө нь онлайнаар холбогдож тоглож байсан Алдараа гэх залуутай тааралдаад писинд тоглож байгаад тэндээсээ гараад ханиндаа хамт СУИС-ын хажууд талын бааруудын нэгэнд нь ороод үйлчлүүлсэн. Тэгсэн миний фэйсбүүкээр танилцаад уулзаж байсан охин холбогдохоор нь ойролцоо буюу модны хоёрын ойролцоо нийтийн караокед найзтайгаа хамт орсон. Намайг уг караокед ороод үйлчлүүлж байхад Сэлэнгийн найз Ганбат тааралдаад цуг сууж уухаар болоод байж байтал уулзахаар тохиролцсон байсан Оюука гэдэг охин маань орж ирээд бид нар тэндээ цуг сууцгаагаад 1 шил архи хувааж уусан. Би Улаанбаатар хотод байх айлгүй болохоор писинд юм уу, таньдаг ахындаа, эсвэл буудал авч арав хоног байрлаж байсан. Тухайн үед 11 дүгээр хорооллын нэрийг нь санахгүй байна зочид буудалд өрөө аваад 2 хоногоор нь аваад өмнө нь нэг хоночихсон байсан буудалруугаа явахаар болцгоосон. Тэгээд замдаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 5 дугаар сургуулийн ойролцоо байдаг дэлгүүр оръё гэж бодоод Гэгээ хүнсний дэлгүүрлүү архи авахаар орцгоосон. Дэлгүүрлүү орохын өмнө цуг байсан охин маань дэлгүүрийн гадаа үлдээд Ганбаа, Алдар бид гурав орсон. Дэлгүүрт ороод нэг шил архи авъя гээд худалдагчтай нь гурвуулаа юм яриад зогсож байсан чинь хажууд талаас 35-40 орчим насны халамцуу эрэгтэй хүн, алив хойшилж бай даа юм аваадахья гээд орох гэхээр нь би байж байл даа би энд үйлчлүүлж байна шүү дээ гээд цаашаагаа түлхсэн. Тэгсэн намайг бацаан зэрэг элдвээр дуудаад байхаар нь цааш нь түлхтэл Ганбат хажууд талаар орж ирж маргалдаад нүүрлүү нь цохиод автал уг ах Ганбааг зөрүүлээд нүүрлүү нь цохиод авсан. Тэгсэн Ганбаа уурлаад тэр ахыг аваад гарсан. Тэгээд уг ах эргэж орж ирээд миний хажууд зогсож байгаад утсаараа Ганбаагиин зургийг дараад авсан. Тэгсэн Ганбаа уурлаад дэлгүүр дотор цохиод уг ахыг дэлгүүрээс аваад гарсан. Би тэр хоёрын араас нь удалгүй гартал Ганбаа уг ахыг газар унагаачихсан зодож байсан.Тэгээд би тэр ах газар уначихсан байхад нь утсаараа Ганбаагийн зургийг авчихсан болохоор нь устгах гээд утсыг нь халааснаас нь уудлаад авсан. Утсыг нь авчихаад байж байтал дэлгүүрт үлдээсэн манай найз Алдар архиа авчихаад гарч ирээд явъя гэхээр нь бид шууд яваад өгсөн.Тэгээд хүний утас авчихсан болохоор утсаа яах вэ гэж бодоод бид дөрөв ойролцоо байрны орцруу ороод архиа хувааж уунгаа ярилцтал Алдар надад наад утсаа зарчихаач би авчихья гэхээр нь би тэгээ гэж хэлтэл чи хэдэд өгөх юм гэхээр нь би үнийг нь мэдэхгүй байна, чи үнээ хэлээд аваа гэтэл за за найз нь маргааш судлаад яръя гэж хэлсэн.Тэгээд бид дөрөв архиа хувааж ууж дуусгаад Ганбаа харьлаа гээд яваад өгсөн, манай найз Алдар ч гэсэн харьлаа гэж хэлсэн. Тэгээд Оюука бид хоёр буудалруугаа очоод хоноцгоосон. Маргааш нь би өдөр 12 цагийн үед сэрээд 5 дугаар сургуулийн хажууд талын Анжел нэртэй писи рүү ороод писи тоглож байтал Алдар хүрч ирээд найз нь нөгөө утасны чинь үнийг судалчихлаа, чи найздаа 200,000 төгрөгөнд өгчих гэхээр нь тэг тэг ав гэтэл би тэгвэл орой 8 цагаас өмнө ирээд авчихъя гэж хэлсэн.Тэгээд би писи тоглоод байж байтал Ганбаа яриад манай гэрийн гадаа хүрээд ир, хоёулаа Улсын их дэлгүүрийн гадаа уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд Их дэлгүүрийн гадаа очоод Хаан буузны урд талд тамхи татаад зогсож байсан чинь Ганбаа таксинаас буугаад бид хоёр уулзсан.Тэгээд Хаан буузанд орж хоол идэж байтал Ганбаа, Алдар хоёр наад утсыг чинь аваагүй юм уу яасан юм, эсвэл би наад утсыг чинь авчихъя гэхээр нь тэгээ гэсэн. Тэгээд Ганбаа бид хоёр утсан дээрх зурагнуудыг нь үзээд өөрийнхөө зургийг устгаад, би ер нь энэ утсыг авчихъя, би чамд 100,000 төгрөг өгчихье гээд надад бэлнээр 96,000 төгрөг өгөөд уг утсыг өөрөө авсан. Тэгээд бид хоёр салаад явцгаасан гэх мэдүүлэг. /хх 32-33/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Мөнх-Алдарын:..2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Анжил нэртэй писи тоглоомийн газар хамт хааяа писи тоглодог Хосбаяртай тааралдсан тэр үед Хосбаяр найз нь элчин сайдын яамнаас татгалзсан хариу авлаа хамт уух уу гэхээр нь тэгье хамт явъя гээд гарсан. Бид хоёр модны хоёрт нэг нийтийн караокед ороод сууж байхад Хосбаярын таньдаг Ганбаттай тэр үед тааралдаад танилцсан түүний дараа гаднаас Хосбаярыг таньдаг эмэгтэй бас орж ирсэн. Бид нар тэнд 1 шил архи уучихаад гарцгаасан яг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна. Бид нар тэндээс гараад 5 дугаар сургуулийн орчим ирээд дэлгүүрлүү орсон. Дэлгүүр лүү бүгдээрээ ороод зогсож байхад Хосбаяр, Ганбат хоёрын урдуур нэг ах орж ирээд эхлээд үйлчлүүлэх гээд дайраад байсан тэгсэн эхлээд Хосбаяр маргалдсан тэгсэн чинь хажуу талаас Ганбат маргалдаж байгаад нөгөө ахыг гадагшаа аваад гарсан. Гаднаас удалгүй Ганбат нөгөө ахтай хамт орж ирэхэд хамт гарсан ахын биед ил харагдах гэмтэлгүй зүгээр байсан. Тэр хоёр орж ирсний дараа би үргэлжлүүлээд юмаа аваад зогсож байхад нөгөө ах гар утсаа гаргаж ирснээ бид нарын бичлэгийг хийгээд байх шиг байсан тэгсэн Ганбат дахин уурлаад нөгөө ахыг аваад гарсан. Ганбатын араас Хосбаяр болон хамт явсан эмэгтэй хоёр гараад гадаа байхад нь би гарахад муудалцаад байсан ах газар хэвтчихсэн нэлээн цаана Ганбат явъя гэсэн байдалтай наана нь Хосбаяр зогсож байхаар нь би муудалцахаас нь өмнө гэж бодоод явъя аа явъя гээд Хосбаяртай хамт цуг алхаад явсан юм. Тэндээс бид нар нэг байрны орцонд ороод авсан архиа гаргаж ирээд задлаад уух үед Хосбаяр өөрийнх нь биш нэг гар утас гаргаж ирэхээр нь хэний утас юм гэж асуухад түрүүний ах бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь авчихсан юм гэж хэлсэн. Хосбаярт хандан тэр ах байхгүй юмаа гэхэд дэлгүүрт нь буцаагаад өгчих гэж хэлэхэд айчихсан байсан учир яахаа мэдэхгүй л байх шиг байсан. Гадаа байсан охиноос яасан юм тэр үед асуухад Ганбат цохиод унагаачихсан юмаа л гэж хэлж байсан. Ингээд сууж байхдаа би тэр Жи 7 маркийн гар утсыг нь надад зарчих гэж Хосбаяраас асуухад үгүй ээ гэж хэлж байсан. Ингээд бид нар авсан архиа ууж дуусгаад тал тал тийшээ харьхаар явцгаасан юм. Би тэр үед согтуу байсан учраас цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-34/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Оюун-Эрдэнийн:..Тухайн өдөр би 19 цагийн орчимд надруу Хосбаяр яриад уулзая гээд байсан.Тэгээд би ажилтай байсан учир очиж чадахгүй байсаар 22 цагийн орчимд хороололын дунд байх нэг караокед очсон.Тэгээд тэнд очиход Хосбаяр гурвуулаа байсан ба тэр 2 залууг нь танихгүй хүмүүс байсан. Тэгээд тэр караокедоо байж байгаад тэндээсээ гараад таксинд суугаад 5 дугаар сургуулийн орчимд ирцгээсэн.Тэгээд Хосбаяр 2 найзынхаа хамт дэлгүүр орсон ба би гадна нь хүлээгээд үлдсэн.Тэгтэл нээх удалгүй миний хажуугаар намхан нуруутай бор куртиктэй настайвтар эрэгтэй хүн хурдан хурдан алхаад Хосбаярын нарын орсон дэлгүүрлүү орчихсон. Тэгээд Хосбаярын найзууд өөрийгөө танилцуулахдаа Алдараа Ганбаа гэж танилцуулж байсан.Тэгтэл дэлгүүрээс Ганбаа нөгөө миний хажуугаар гарсан дэлгүүрт орсон бор өнгийн куртиктэй хүнтэй муудалцаад нөгөө настай ахыг түлхээд гараад ирсэн, тэгээд нээг их удалгүй бас л буцаад нөгөө дэлгүүрлүүгээ орчихсон. Тэгснээ бас л Ганбаа нөгөө хүнтэй муудалцаад дахин дэлгүүрийн гадна гарч ирсэн ба Ганбаа тэр хүнд хэлээд байхад яагаад байгаа юм бэ гээд байснаа куртикнаас бариад нөгөө ахыг Ганбаа түлхээд өргөөд шидчихсэн.Тэгтэл нөгөө настай ах нуруугаараа хогийн сав цохиод газар унасан.Тэгтэл араас нь Хосбаяр Алдараа 2 гараад ирснээ наад хүн чинь яагаад байгаа юм бэ гэж хэлсэн ба нөгөө Ганбаад шидүүлсэн настай ахын өмсөж байсан куртикний халааснаас нь гар утас унах шиг болсон ба гар утасныхан дэлгэцийн гэрэл асаж байсан нь харагдаж байсан. Тэгтэл тэр Хосбаяр наад хүн чинь бичлэг хийгээд зураг аваад байсан шүү дээ гэснээ тэр гар утсыг нь авчихсан. Тэгтэл тэр настай ах үг хэлэхгүй мөртлөө бидэнрүү хараад байсан. Тэгээд бид нар тэндээсээ шууд явсан ба нөгөө ах босоод үлдсэн. Тэгээд хажууд байх байрны орцонд ороод Хосбаяр сандарснаа нөгөө гар утсыг нь гаргаж ирээд энэ гар утсыг яах уу гэж асууж байсан ба Алдараа надад зарчих гээд тэд нар хоорондоо ярилцаад байсан.Тэгтэл Хосбаяр энэ гар утсыг зарахгүй ээ гээд байх шиг байсан Тэгээд хэсэг ярилцаж байснаа Хосбаяр бид 2 хамт явсан ба Алдараа Ганбаа нар тэндээ үлдсэн. Тэгээд Хосбаяр бид 2 хамт явцгаасан ба өглөө би Хосбаяраас салаад ажилруугаа явсан гэх мэдүүлэг. /хх 35-36/,
2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №484 тоот актын:
1.2. Л.Отгонпүрэв-н биед тархи доргилт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн дээд 3-р шүдний сулрал, духанд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Нэг шүдний сулрал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт. /хх-38/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-16/, “Гэгээ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-15/, хохирогч Д.Отгонпүрэвийн мэдүүлэг /хх-29/, гэрч Т.Саруул-Эрдэнийн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38/, хохирогч Л.Отгонпүрэвийн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /хх-88/, болон шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, болон хувийн байдлуудыг тогтоосон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч О.Ганбат нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Л.Отгонпүрэвтэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн дээд 3-р шүдний сулрал, духанд зулгаралт баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан,
Шүүгдэгч Ш.Хосбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн үүдэнд Л.Отгонпүрэвийн халааснаас “Самсунг галакси жи-7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
- хохирогч Л.Отгонпүрэвийн:..би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хоёр найзтайгаа Тэнгисийн хойд талд байдаг бааранд сууж байгаад 1 шил архи хувааж уучихаад 22 цагийн үед харьсан, гэрийнхээ урд очоод зогсоод байж байтал гурван залуу юм авах гээд байгаа нь мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэгдэхгүй бөөгнөрөөд зогсож байхаар нь холдож бай, юм аваадахий гээд хэлсэн чинь хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Тэгсэн нөгөөх залуу намайг заамдаад гадагшаа гарцгаасан, гадаа гараад байж байтал уг залуу намайг түлхэж унагаагаад зодоод цохиод байсан. Тэгээд дараа нь буцаж ороод зогсож байтал намайг зодсон залуу дахиж орж ирээд намайг эргээд аваад гарсан, гадаа гараад намайг баахан зодсон. Уг гурван залуучуудаас камерт бичигдсэн хувцасаа тайлсан нөхөр л намайг зодоод, нүүр ам руу өшиглөөд байсан, бас өргөж аваад шидээд байсан. Бусад нь намайг зодоогүй гэх мэдүүлэг. /хх 21-22/,
- Л.Отгонпүрэвийн гэрчээр мэдүүлсэн:..гадаа гараад намайг баахан зодож байтал хамт явж байсан залуу нь миний халаасыг уудлаад шууд утас аваад тэд нар яваад өгцгөөсөн. Энэ бүх үйл явдал дэлгүүрийн камерт тодорхой харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх 24-25/,
- гэрч О.Отгонгэрэлийн:..манай аав Отгонпүрэв 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 23 цаг өнгөрч байхад надруу залгаад аав нь дэлгүүр дотор хэдэн танихгүй залуучуудад зодуулчихлаа, гэрийн түлхүүр орхичихлоо гэж хэлэхээр нь би очлоо гээд 10 минутын дараа очиход аав манай гэрийн хажууд байдаг “Гэгээ” гээд хүнсний дэлгүүр дотор ус уугаад лангууг нь түшээд зогсож байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь дэлгүүр дотор юм авах гээд зогсож байтал 3-н залуу 1 хүүхэнтэй маргалдаад намайг унагаачихаад өшиглөөд байсан...тэгээд өдөр ажлаа амжуулчихаад гэртээ ирээд “Гэгээ” дэлгүүр лүү ороод камерыг нь ухраагаад үзтэл “Гэгээ” дэлгүүрт 3 эрэгтэй, хүн орж ирээд зогсоод уг гурван залуучуудын нэг нь аавтай маргалдаад цохиод дэлгүүрээс авч гараад дэлгүүрийн гадаа цохиод байгаа нь харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-26/,
- гэрч Т.Саруул-Эрдэнийн:..Ганбаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны дундуур ирэхдээ өрөө аваад найзуудтайгаа ууж суусан. Тэр үед Ганбаа “Самсунг жи 7” маркийн гар утсаар дуу сонсоод байсан гэх мэдүүлэг. /хх-29/,
- О.Ганбатын гэрчээр мэдүүлсэн:...тэгсэн тэр ах хэл амаараа янз бүр болоод байхаар нь би нүүрлүү нь нэг удаа цохиход тэр ах намайг эргүүлээд цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр ахыг зуурч аваад гараад уулзъя гээд дэлгүүрээс аваад гарсан. Тэгээд авч гараад газар унагаагаад аятайхан байгаарай та гэж хэлчихээд буцаагаад дэлгүүрлүү оруулсан. Тэгээд дэлгүүрт орсон чинь тэр ах өөдөөс хэрэлдээд зураг дарах гээд байхаар нь би ахиад аваад гарсан. Дэлгүүрээс зуурч гараад газар унагаагаад барьж аваад хогийн савруу түлхээд мөрлүү нь хэдэн удаа өшиглөсөн....тэгээд байж байтал орцон дотор Хосоо утас гаргаж ирээд би тэр ахын утсыг газар уначихсан байхад нь авсан, маргааш энийг Тэди дээр очоод зарна гэхээр нь улаан куртиктэй Хосоогийн найз нь ер нь би худалдаад авчихъя гээд ярилцаж байсан.....би Их дэлгүүрийн замын урд талд байдаг Хаан банкны экспресс банкинаас 100,000 төгрөг аваад Хосоод өгсөн. Тэгээд би тэр утсыг нь аваад өөрөө барьж байгаад дүүдээ бариулчихсан байсан гэх мэдүүлэг. /хх 30-31/,
- Ш.Хосбаярын гэрчээр мэдүүлсэн:..Ганбат хажуу талаар орж ирж маргалдаад нүүрлүү нь цохиод автал уг ах Ганбааг зөрүүлээд нүүрлүү нь цохиод авсан. Тэгсэн Ганбаа уурлаад тэр ахыг аваад гарсан. Тэгээд уг ах эргэж орж ирээд миний хажууд зогсож байгаад утсаараа Ганбаагиин зургийг дараад авсан. Тэгсэн Ганбаа уурлаад дэлгүүр дотор цохиод уг ахыг дэлгүүрээс аваад гарсан. Би тэр хоёрын араас нь удалгүй гартал Ганбаа уг ахыг газар унагаачихсан зодож байсан.Тэгээд би тэр ах газар уначихсан байхад нь утсаараа Ганбаагийн зургийг авчихсан болохоор нь устгах гээд утсыг нь халааснаас нь уудлаад авсан. Утсыг нь авчихаад байж байтал дэлгүүрт үлдсэн Алдар архиа авчихаад гарч ирээд шууд явъя гэхээр нь бид нах шууд яваад өгсөн.....тэгээд Ганбаа бид хоёр утсан дээрх зурагнуудыг нь үзээд өөрийнхөө зургийг устгаад, би ер нь энэ утсыг авчихъя би чамд 100,000 төгрөг өгчихье гээд надад бэлнээр 96,000 төгрөг өгөөд уг утсыг өөрөө авсан. Тэгээд бид хоёр салаад явцгаасан гэх мэдүүлэг. /хх 32-33/,
- гэрч Г.Мөнх-Алдарын:.. тэр хоёр орж ирсний дараа би үргэлжлүүлээд юмаа аваад зогсож байхад нөгөө ах гар утсаа гаргаж ирснээ бид нарын бичлэгийг хийгээд байх шиг байсан тэгсэн Ганбат дахин уурлаад нөгөө ахыг аваад гарсан. Ганбатын араас Хосбаяр болон хамт явсан эмэгтэй хоёр гараад гадаа байхад нь би гарахад муудалцаад байсан ах газар хэвтчихсэн нэлээн цаана Ганбат явъя гэсэн байдалтай наана нь Хосбаяр зогсож байхаар нь би муудалцахаас нь өмнө гэж бодоод явъя аа явъя гээд Хосбаяртай хамт цуг алхаад явсан юм. Тэндээс бид нар нэг байрны орцонд ороод авсан архиа гаргаж ирээд задлаад уух үед Хосбаяр өөрийнх нь биш нэг гар утас гаргаж ирэхээр нь хэний утас юм гэж асуухад түрүүний ах бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь авчихсан юм гэж хэлсэн.....гадаа байсан охиноос яасан юм тэр үед гэж асуухад Ганбат цохиод унагаачихсан юмаа л гэж хэлж байсан. Ингээд сууж байхдаа би тэр Жи 7 маркийн гар утсыг нь надад зарчих гэж Хосбаяраас асуухад үгүй ээ гэж хэлж байсан. Ингээд бид нар авсан архиа ууж дуусгаад тал тал тийшээ харьхаар явцгаасан юм. Би тэр үед согтуу байсан учраас цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-34/,
- гэрч Т.Оюун-Эрдэнийн:.. тэгснээ бас л Ганбаа нөгөө хүнтэй муудалцаад дахин дэлгүүрийн гадна гарч ирсэн ба Ганбаа тэр хүнд хэлээд байхад яагаад байгаа юм бэ гээд байснаа куртикнаас бариад нөгөө ахыг Ганбаа түлхээд өргөөд шидчихсэн.Тэгтэл нөгөө настай ах нуруугаараа хогийн сав цохиод газар унасан.Тэгтэл араас нь Хосбаяр Алдараа 2 гараад ирснээ наад хүн чинь яагаад байгаа юм бэ гэж хэлсэн ба нөгөө Ганбаад шидүүлсэн настай ахын өмсөж байсан куртикний халааснаас нь гар утас унах шиг болсон ба гар утасныхан дэлгэцийн гэрэл асаж байсан нь харагдаж байсан. Тэгтэл тэр Хосбаяр наад хүн чинь бичлэг хийгээд зураг аваад байсан шүү дээ гэснээ тэр гар утсыг нь авчихсан. Тэгтэл тэр настай ах үг хэлэхгүй мөртлөө бидэнрүү хараад байсан. Тэгээд бид нар тэндээсээ шууд явсан ба нөгөө ах босоод үлдсэн....гэх мэдүүлэг. /хх 35-36/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №484 тоот дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч О.Ганбатад Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Хосбаярт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч Ш.Хосбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Хохирогч Л.Отгонпүрэв нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан,
- Шүүгдэгч Боржигон эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. О.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / нэг сая төгрөгөөр торгох/, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Ш.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй
.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар О.Ганбатад оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганбатад оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганбат нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар О.Ганбат, Ш.Хосбаяр нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.Ганбатад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Ш.Хосбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/ хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Ганбат, Ш.Хосбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганбат, Ш.Хосбаяр нарт тэнсэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ганбат, Ш.Хосбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2