| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04480/И |
| Дугаар | 191/ШШ2025/04699 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/04699
| 2025 05 26 | 191/ШШ2025/04699 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СЛ ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх *******ы ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2022 оны 06 дугар сарын 24-ний өдөр БЗГ22-2649 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,000 төгрөгийг сарын 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлдэгч нь зээл авахдаа *******,*******,*******,******* хаягт оршин сууж байсан боловч 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн ******* дугаар захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Э.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2022.06.24-ний өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ/хх6-7/ зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх8/ дансны хуулга/хх9/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.24-ний өдрийн ******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/хх10-11/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Э.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ12/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ4/
6. Нэхэмжлэлд дурдсан *******ы ******* /рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь “******* ББСБ” ХХК болон Э.******* нарын хооронд 2022.06.24-ний өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ6-7/
Тус гэрээнд Э.*******ийн оршин суух хаяг нь *******,*******,*******,******* гэж дурдагдсан ба нэхэмжлэгч хариуцагчийн гэх уг хаягийн дагуу төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ
Гэвч тэрээр уг хаягт бүртгэлтэй боловч бодитоор оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.24-ний өдрийн ******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар тогтоогдож байна. /ХХ10-11/
7. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Э.*******ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******,*******,*******,******* хаягт оршин суух бүртгэлтэй гэх *******ы ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ы ******* /рд:*******/-ийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, түүний төлөөлөгч О. /утас: , /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД