2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04800

 

           

 

 

 

 

 

                             2025        05         28

               191/ШШ2025/04800

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би

 

Нэхэмжлэгч: ХБ ХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.А холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,043,237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хас Банк” нь харилцагч ******* овогтой *******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1080107982 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 18,003, төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгож А.*******ийн ******* харилцах дансанд 18,003,810 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,051,391 төгрөгийг төлсөн. А.******* нь 1080107982 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Үүнд: Хугацаа хэтэрсэн 235 хоног, зээлийн үлдэгдэл 16,692,310 төгрөг, хүү 1,350,928 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 18,043,237 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.******* миний бие 2024 оны 07 дугаар сард ******* ХК-с цахим цалингийн зээл болох 18,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлээ алдаг оног төлж 16,692,310 төгрөгийн үлдэгдэл 1,350,928 төгрөгийн хүүд нийт 18,043,237 төгрөгийн төлөлттэй байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч ар гэрт 3 хүн хөгжлийн бэрхшээлтэй эм тариа эмчилгээ үйлчилгээний  улмаас төлж барагдуулах хугацааг сунгаж өгөхийг хүсэж байна гэв

 

3.         Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Хас Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,043,237 төгрөг гаргуулах иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр эвлэрч байна. А.******* 18,043,237 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

1. 2025.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг

2. 2025.07.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

3. 2025.08.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

4. 2025.09.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

5. 2025.10.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

6. 2025.11.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

7. 2025.12.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

8. 2026.01.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

9. 2026.02.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

10. 2026.03.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

11. 2026.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг,

12. 2026.05.25-ны өдөр 1,543,237 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2024.07.26-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ/хх8/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх9/, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол/хх10/, дансны хуулга/хх11-12/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.  

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                  Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 18,043,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 18,043,237 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,543,237 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаа илэрхийлсэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлжээ.

 

4.         Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  Тусгай активын газрын ахлах мэргэжилтэн Д.*******д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг олгосон байна./хх5/

 

5. Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******гаас 127,650 төгрөгийг, мөн улсын орлогоос 127,650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 18,043,237төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,  2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,543,237 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 124,083 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 124,083 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК/рд:*******/-д буцаан олгосугай.

3.         Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД