2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/00093

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 13 191/ШШ2025/00093

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... дүүрэг, ...........-р хороо, ............гудамж, ......... тоот хаягт оршин суух, С.Б-ийн /РД: ********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... дүүрэг, .......-р хороо, .......-р байр, ....... тоот хаягт оршин суух, Д.Т /РД: ********/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б,

Хариуцагч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний охин Ш.С 2017 онд Д.Т-эй танилцан 2018 оны 05 сарын 15-ны өдөр охин Г.Э-г төрүүлсэн. Тухайн үед хамт амьдардаггүй байсан.

Охиныг төрөх үед ганц нэг удаа уулзаж, 1 ой хүртэл нь хүүхдийн тэтгэлэг 150,000 төгрөг сар бүр төлдөг байсан ч 2019 оноос эхлэн одоог хүртэл сураггүй болсон.

Охин Ш.Э 2024 оны 09 сарын 01-ний өдөр сургуульд элсэн орох болсон учир хүүхдийнхээ ирээдүйг бодож зээ охиноо эмээ өвөө С.Ш, С.Б бид 2024 оны 07 сард өргөж авсан. Одоо Ш.Э хууль ёсны дагуу бидний охин юм.

Д.Т-ийг бид 2022 онд эрэн сурвалжлуулсан. Хэд хоногийн өмнө Д.Т-тэй уулзахад одоо зугтахгүй, асуудалгүй тэтгэлэг төлнө гэсэн учир цаашид Д.Т-өөс тэжээн тэтгэх үүргийнх нь дагуу сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Д.Т нар 2025 оны 01 сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Т миний бие охин Ш.Э-г 18 нас хүртэл сар болгон 200,000 төгрөгийг охин Ш.Э-н Төрийн банк дахь ********** тоот дансанд төлөхөөр тохиролцлоо. Уг данс охин Ш.Э-ийн хугацаатай хадгаламжийн данс гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д.Т-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Д.Т нь 2018 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Э-г 18 нас хүртэл сар бүр 200,000 төгрөгийг охин Г.Э-ийн Төрийн банк дахь *************** тоот хадгаламжийн дансанд төлөхөөр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Т нь 2018 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Э-г 18 нас хүртэл сар бүр 200,000 төгрөгийг охин Г.Э-гийн Төрийн банк дахь ************ тоот хадгаламжийн дансанд төлөхөөр нэхэмжлэгч С.Б-тэй харилцан тохиролцон зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид 58,554 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож, хариуцагч Д.Т-с 3,325 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Хариуцагч Д.Т энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН