| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/04678/И |
| Дугаар | 191/ШШ2025/06485 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/06485
| 2025 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 191/ШШ2025/06485 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ******* ТӨХК/РД: *******/-д холбогдох,
Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн Ж.Хан нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан, нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар С.******* намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус үндэслэлгүй хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч С.******* миний бие нь Монгол Улсын Засгийн газрын /2020.09.23/ ээлжит хуралдаанаар шийдвэрлэсний дагуу 2020 оны 12-р сард байгуулагдсан " ******* *******" ХХК-д 2021 оны 02 сарын 02-ны өдөр нягтлан бодогчоор анх ажилд орсон.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын /2023.11.30/ ээлжит хуралдаанаар " ******* ******* ХХК-ийг "******* ******* ******* ТӨХК-д нэгтгэх шийдвэр гаргаж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.12.30-ны өдрийн 725 дугаар тогтоолоор нэгтгэсэн. Хоёр компанийн хооронд байгуулагдсан 2022.12.30-ны өдрийн . Компани нэгтгэх гэрээгээр " ******* ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудыг ******* ******* ******* ТӨХК нь ажлын байраар хангах үүрэг хүлээсэн бөгөөд үүний дагуу миний бие нь 2023 оны 1-р сараас "******* ******* ******* ТӨХК-нд , газрын харъяа менежерээр ажиллаж эхэлсэн.
Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх заалтын дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр надад өгсөн. Тухайн үед миний бие нь гүйцэтгэх захиралд хандан ажилдаа хэвээр үлдэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, шинээр батлагдсан бүтэц орон тоогоор нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч миний ажиллаж байсан чиг үүрэг хэвээр үлдсэн байхад яагаад бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч байгаа талаар лавласан. Гэтэл Б. захирал нь шинэ бүтэц, орон тоо нэршлийн хувьд өөрчлөгдсөн тул эхлээд ажлаас чөлөөлж байгаад дахин шинэ бүтэц орон тоон дээр томилж шинээр тушаал гаргана гэж тайлбарласан.
Түүнчлэн гүйцэтгэх захирал нь , хэлтэст одоогоор орон тоо байхгүй байна, чамайг ямар нэгэн албан тушаалд томилно, хэлтсийн албан тушаал дээр томилуулахаар Авилгатай тэмцэх газарт бичиг явуулья гэсэн. Гэвч гүйцэтгэх захирлын зүгээс намайг шалтгаангүйгээр ажилд томилоогүй бөгөөд орон тоо байхгүй, өргөдлөө өг гэж шаардсан. Улмаар "******* ******* *******" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
Авилгатай тэмцэх газрын 2024.03.11-ний өдрийн дугаар албан тоотоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд, "******* ******* ******* ТӨХК нь С.******* намайг хэлтсийн албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар ирүүлснийг тус газраас "ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тушаалд томилоогүй бөгөөд Авилгатай тэмцэх газраас хариу тогтоогдоогүй" хэмээн дүгнэсэн байна. Гэтэл Ажил олгогч нь намайг тус албан тушаалд томилоогүй бөгөөд Авлигатай тэмцэх газраас хариу ирсэн талаар надад мэдэгдээгүй.
Энэ нь ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.******* намайг хэлтсийн албан тушаалд томилоогүй нь хууль бус болохыг илэрхийлж байна.
Мөн Монгол улсын "Хөдөлмөрийн тухай хуулийн 81-р зүйл Бөөнөөр халах үеийн зохицуулалтын 81.1.3. 500 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын 50 ба түүнээс дээш ажилтныг" ажлаас халсан тохиолдлыг бөөнөөр халах гэж үзнэ хэмээн заажээ. Гэтэл "******* ******* *******" ТӨХК нь 119 ажилтны ажлаас халахдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан арга хэмжээ аваагүй бөгөөд Үйлдвэрчний эвлэл байхгүй, ажилтнуудын төлөөлөгчидтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээ хийгээгүй, сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, шинэ ажлын байр бий болоход ажилтныг эхний ээлжид авч ажиллуулах зэрэг хуульд заасан эрх эдлүүлэх боломж олгоогүй.
Түүнчлэн Ажил олгогч нь дүүргийн Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагад ажилтнуудаа бөөнөөр халж буйгаа мэдэгдээгүй, хамтын гэрээ, хэлэлцээр бүртгүүлээгүй зэрэг нь ажил олгогч нэг талын эрх ашиг давамгайлсан хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.
Дээрх үндэслэлээр ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус үндэслэлгүй шийдвэр болсон.
Иймд нэхэмжлэгч С.*******г "******* ******* ******* ТӨХК-ийн хэлтсийн албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч ******* ******* ******* ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
"******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь намайг хэлтсийн ажилд шилжүүлэн ажиллуулах боломжтой байтал ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Мөн Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.******* намайг хэлтсийн албан тушаалд томилоогүй бөгөөд уг албан тушаалд гаднаас шинээр ажилтан авсан нь хууль бус байна. Хариуцагч "******* ******* ******* ТӨХК-ийн зүгээс шинэчлэн батлагдсан компанийн зохион байгуулалт, албан тушаалын жагсаалт, шийдвэр зэргийг ажилтнуудад ил тод мэдээлээгүй, тодорхой бус байлгаж байгаад ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас чөлөөлсөн.
"******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72,016,897/далан хоёр сая арван зургаан мянга найман зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгаж өгнө үү.
******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.10, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.3, 81.2, 81.3, 81.5, 81.6 дугаар зүйлүүдийг тус тус ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч С.*******гийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ТӨХК албан тушаал орон тооны бүтцээ удаа дараа өөрчилж байсан баримтууд хэрэгт авагдсан. 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөрүүдэд тус тус компанийн бүтэц албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр баримтаас үзвэл ер нь энэ компани маш тогтворгүй, ажлын байрны жагсаалт, харахад маш богино хугацаанд бүтэц орон тооны тоогоо өөрчилдөг. Хэдийгээр энд ажил олгогчийн эрх хэмжээ байж болно. Гэхдээ цаанаа ажилтны эрх ашгийг хохироохгүй байх ёстой. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2 дээр ажил олгогч ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээр хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэдэг нь баримтаар тодорхойлогдож байна. Нэгэнт 119 орон тоонд цомхотгосон асуудал дээр хариуцагч тал угаасаа маргахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.3-ыг яагаад хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр бөөнөөр халах гэж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу ажил олгогч болон ажилтны төлөөлөгч нийт 119 хүн болгонтой нэгдмэл байдлаар хэлэлцээр хийх боломжгүй. Тэгэхээр энэ дээр хариуцагч тал хүн тус бүртэй гэж тайлбарлаж байгаа. Хүн тус бүртэй хийгээд байгаа нь давуу байдал олгох, шу бус байх, үл ялгаварлах нөхцөл байдал, хууль зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн зарчмыг алдагдуулсан процесс болсон гэж харагдаж байна. Нэгдмэл байдал гэж юу вэ гэхээр хэдэн хүн халагдаж байгаа вэ, хэрвээ тухайн байгууллагад сул орон тоо гарах юм бол ажилтныг ямар байдлаар шилжүүлэх вэ, ажлын байр шинээр бий болсон тохиолдолд яаж арга хэмжээ авах вэ, эхний ээлжид ямар байдлаар ажиллуулах вэ, ажилтныг мэргэшүүлэх, тэтгэмжийн асуудал гээд байгаа. Тэтгэмжийн асуудал нэхэмжлэгчийн хувьд 24 сараар олгож байсан. Гэтэл хуулийн дагуу яагаад ч тийм боломжгүй. 12, 6, 3 сар гээд ямар ч нэгдмэл зохицуулалт байхгүй. Үүнээс болж маргаан бий болоод байгаа. Би өмнө дурдсан. 3 удаа хэрэгт авагдсан баримтаар ажлын албан тушаалын жагсаалтыг шинэчилж батлаад ажлын албан тушаалын бүтцийг шинэчлээд байгаа. Тэгэхээр энэ хооронд шинээр ажлын байр бий болох, сул орон тоо бий болох нөхцөл байдал угаасаа гарч ирж байгаа. Өнөөдөр ч гэсэн шүүх хуралдаан дээр манайх хүсэлт гаргасантай холбогдуулаад 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс хойш гарсан ажлын байр, албан тушаалын шинэчлэн батлагдсан шийдвэрийг авъя гэдэг хүсэлт гаргах үед хариуцагч тал өнөөдрийн байдлаар албан тушаалын тоо 1000 дөхсөн гэдгээ тайлбараараа хүлээн зөвшөөрч байгаа. Шинээр бий болсон ажлын байрны асуудал дээр яривал 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын 2-р хавсралтаар захиргаа удирдлагын газар, санхүү нягтлан хэлтэс нь есөн орон тоотойгоор батлагдсан байгаа. Үүнээс аваад үзвэл нягтлан бодогч 5 гэж байгаа. Тэгвэл энэ орон тоо 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дугаар компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар яаж өөрчлөгдсөн бэ гэхээр санхүү нягтлан хэлтэс нь нийт 10 орон тоотойгоор, үүнээс нягтлан бодогчийн орон тоо 6 болж нэмэгдсэн байгаа. Нэмэгдсэн нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81.5-д заасан ажил олгогч бөөнөөр халснаас хойш 1 жилийн дотор шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ хүрээнд ажлын байранд С.*******г авч ажиллуулах нөхцөл бүртгэгдсэн. Хариуцагч тал манайх хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн гэдэг. Мэдэгдэл өгсөнтэй угаасаа маргаагүй шүү дээ. Хамгийн гол нь С.*******гийн хувьд хэлэлцээр хийхийг хүссэн. Хүсэлтээ гаргасан баримт чинь хаана байна гээд үгүйсгээд байгаа. Гэтэл энэ хүсэлтийг заавал бичгээр гаргана, амаар гаргана гэсэн юм байхгүй. Ямар ч байсан хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна. хэлтсийн д томилуулахаар Авлигатай тэмцэх газар луу урьдчилсан мэдүүлэг хянуулахаар хүргүүлж байсан. Мөн хэрэгт авагдсан санхүү нягтлан хэлтсийн ажлын байрны албан тушаалыг сая шинжлэн судалсан. Энэ 2 ажлын байр тухайн үед угаасаа эзэнгүй, сул байсан гэдэг нөхцөл байдал тодорхойлогдож байгаа. хэлтсийн хувьд эрх зүйч байх ёстой гэдэг юм ярьж байна. Энийг орхичихъё. Тэгвэл санхүү нягтлан хэлтсийн ажлын байрны тодорхойлолтыг сая шинжлэн судлахад тэр ажлын байранд тавигдах шаардлага С.*******гийн хувьд бүрэн хангаж байсан. Хэрвээ энэ дээр үнэхээр ийм санал тавиад ямар ч байсан энд ажилтай үлдье гэж байхад энд гаднаас ийм хүн авах гэж байгаа, эсхүл энэ ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдана гэж байгаа бол яагаад сонгон шалгаруулалтад оруулаагүй вэ? н.Өлзийбаяр гэдэг хүнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шууд гаднаас томилсон. Б. өмгөөлөгчийн яриад байгаа сонгон шалгаруулалтгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэдэг нөхцөл байдал тодорхойлогдоод байгаа. Тэгэхээр манай нэхэмжлэлийн шаардлага бол гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулна гэж байгаа. Гүйцэтгэх захирал Монгол Улсын хуульд нийцүүлж хуулийн дагуу шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчөөд ажлаас чөлөөлсөн нь энэ тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлүүд байна. Үүнтэй холбогдуулаад ажлаас чөлөөлсөн нь С.*******гийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Түүнд хуулиар олгогдсон эрхийн боломжийг олгоогүй нөхцөл байдал байгаа. Мөн шинээр ажлын байр бий болсон бол ажилд томилох ёстой. Энэ хүсэлтийг гаргаад явж байсан, шүүхэд ч би ажилламаар байна гээд нэхэмжлэл, байр сууриа илэрхийлээд шаардлага гаргаад хэрэгжүүлээд явж байхад ажлын байр нэгээр нэмэгдсэн. Дээр нь өнөөдөр харамсалтай нь шүүх манай хүсэлтийг хүлээж авсангүй. Энэ дээр нягтлан нягтлан бодогчийн ажлын байр 15 болсон гэсэн мэдээлэл байгаад байгаа. Ингээд алхам тутам нэмэг яваад байгаа. Тэгэхэд яагаад энэ хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа вэ? Ийм үндэслэлээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Хууль зөрчигдсөн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч С.*******гийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотойгоор тушаал хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж гарсан эсэхэд бид нар маргаж байгаа. Тур дундаа тушаал гарах процессийг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн тэгш байдлын зарчмыг хангаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзэж байгаа. Гуравдугаарт бид тухайн ажил албан тушаал хасагдсан, цөөрсөн эсхүл өөр ямар байдлаар шилжсэн нөхцөл байдлаа танилцуулаагүй гэж байгаа. Нийт ажилчдын эрх ашгийг зөрчсөн гэсэн агуулгаар бид нар энэ тушаалын хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ хүрээндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 1-р зүйлд хөдөлмөрийн тухай хуулийн зорилтыг тусгаж өгсөн. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль нь талуудын хоорондын тэнцвэртэй байдлыг хангана, суурь зарчмыг тогтооно гэж заасан. Түрүүн хариуцагч талаас орон тоо хасагдсан учраас ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэсэн. Мөн хариуцагч талаас танай санхүүгийн менежер чиг үүрэггүй байсан гэсэн. Дахиад чиг үүрэгтэй байсан гэсэн асуудлууд ярьсан. Бид нар чиг үүрэгтэй байсан гэж үзэж байгаа. Ажлын байрны нэр ямар байх нь бидэнд хамаагүй. Ажил олгогч юу гэж нэрлэх нь ажил олгогчийн асуудал. Ажилтанд хамаагүй. Ажилтан харин тэр мэргэжлийн доор яг ямар ажил үүргийг гүйцэтгээд байгаа юм бэ? Миний үйлчлүүлэгч нягтлан хээ ажлыг л гүйцэтгэж байгаа, нягтлан бодогчийнхоо ажлыг л хийж байгаа. Тэр дундаа доороо 2, 3 нягтлан бодогчтой ахлаад л ажиллаж байсан. Энэ чиг үүрэг нь одоо болтол байгаа. алба, хэлтэс юу гэж нэрлэнэ хамаагүй. Хэдэн нягтлан бодогч нарыг ахалсан, нягтлан хээ ажлыг хийгээд л явж байгаа. Тэгэхээр энэ дээр яагаад хасагдчихсан биш. Зүгээр ажлын байрных нь нэр хасагдсанаас биш, ажлынх нь чиг үүрэг нь огт хасагдаагүй. Тэгвэл ажил олгогч ажлынх нь чиг үүрэг нь давхардчихсан байна, Засгийн газрын ямар, ямар ажиллагаа, хяналт шалгалтын газраас хэрэгжүүлж байгаа албан тоотуудынхаа дагуу бид орон тоогоо багасгасан, орон тоонууд давхдаад байна, чиг үүрэг нь давхардаад байна, нэг чиг үүрэгтэй болгоё гэж байгаа бол бусад давхардаж байгаа чиг үүргүүдээ яах юм бэ, чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийнхээ хэнийг нь авч үлдэх юм бэ гэдэг дээр сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж бодож байна. Энэ нь ******* ******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3-р зүйл дээр тусгаад өгсөн. Нөгөө талаараа Хөдөлмөрийн хуулийн зорилт болон зарчимд нийцэж сонгон шалгаруулалт явуулъя, шуар та менежер ажилтай, та ахлах ажилтай, та хэлтсийн ажилтай байна, та гурвын ажлын байрны нэршил ондоо боловч чиг үүрэг давхардаад байна, тэгэхээр манайх энийг нэг болгох гэж байгаа учраас та гурваас бид аль нэгийг нь авч үлдэх нь ээ гэдэг асуудлаа ярих ёстой. Энийг ярихын тулд урьдчилсан байдлаар мэдэгдэх ёстой. Бид нар дээр ийм юмнууд ирлээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас та бүхний орон тоонууд ингэсэн тэгсэн, ийм юм болсон, одоо энийгээ хэдүүлээ яаж шийдэх юм бэ гэж мэдэгдэх ёстой. Гэтэл тийм юм болоогүй, яриагүй, мэдээгүй, шууд ажилтан тус бүр лүү тус тусад нь мэдэгдэх хуудас өгөөд явж байгаа. Түрүүн өөрсдөө бид нар тус тусад нь мэдэгдсэн гэж хэлсэн. Ажилтан болгоныг эвлэлдэн нэгдэх, өөрсдийнхөө эрхийг хамгаалах, ажил олгогчтойгоо хэлцэл байгуулах, төлөөллөө гаргаад хэлцэл байгуулах нөхцөл боломжийг нь олгоогүй гэсэн үг. Түрүүн өмгөөлөгч бид нар ажилчдын төлөөлөл байхгүй учраас ажилтан болгонтой очиж уулзсан гэсэн. Харин эсрэгээрээ ажил олгогч ажилчдын төлөөллийг бүрдэх нөхцөлийг нь санаатайгаар олгоогүй. Санаатайгаар тус тусад нь явуулсан нөхцөл байдал үүссэн. Энэ агуулгын хүрээнд тухайн тушаалыг сонгон шалгаруулалт суурь зарчим юмнуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Дараа нь Хөдөлмөрийн тухай хуулиа хэрэгжүүлээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.2-т хөдөлмөрийн тухай хуулийг ажил олгогч дагаж мөрдөнө гэсэн тусгайлан үүрэг болгосон зохицуулалтыг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81-ийг ажил олгогч хэрэглээгүй. Тушаал гарахаас өмнө буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байна уу, Засгийн газар нь байна уу чиглэл өгөөд тодорхой шийдвэрээ гаргах эрхтэй хүмүүс бид нартай ямар нэгэн байдлаар маргаагүй. Тэр эрх нь тэндээ л байгаа. Гагцхүү гарсан шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хөдөлмөрийн дотоод журам, бусад хууль тогтоомжид нийцүүлэн тухайн асуудалд өртөж байгаа ажилтан, албан хаагчдын эрхийг аль болох зөрчихгүйгээр ойлголцож тухайн ажлыг зохион байгуулах нь тухайн компанийн гүйцэтгэх захирал буюу ажил олгогчийн ажил. Ажил олгогчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулиа ягштал дагаж мөрдөөрэй, зөрчиж болохгүй шүү гэсэн. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 81-т заасны дагуу нийт ажилчдад нь 500-аас дээш ажилтнаас 50-аас дээш хүнийг халж байгаа бол бөөнөөр халах эрх зүйн зохицуулалтаа процессын хувьд хэрэглэх ёстой. Гэтэл хэрэглэхгүйгээр тус тусад нь мэдэгдэх хуудас өгөх байдлаар эсрэгээрээ ажил ажилтнууд бид нарыг бөөнөөр халаад байна гэдгийг мэдэгдүүлэхгүйгээр нөхцөл боломжийг нь хангахгүйгээр тушаалыг гаргасан. Ийм агуулгаар Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Бид нар Хөдөлмөрийн тухай хуулийн 81-ийг биелүүлчихсэн, бөөнөөр халахдаа ажил олгогч болон ажилтны төлөөлөгч ажилтны тоог багасгах, аж ахуйн нэгж байгууллага бусад орон тоотой холбоотой асуудлаар хэлцэл юмнуудаа хийчихсэн шүү дээ гэж хэлсэн. Зөвхөн нэг нэгээр хийж байгаа асуудал байгаа. Энэ чинь төлөөллөө гарга, 10 ажилтан байгаа бол тэр 10-ыг хэн төлөөлөх вэ? Түүнээс биш хувийн тохиролцоог хийсэн асуудлаа үгүй, бид нар бөөнөөр халж байгаа эрх зүйн зохицуулалт дээр хийчихсэн, болчихсон гэж байгаа. Нийтлэг байдлаар нь тэр хүмүүсийн эрх ашгийг яаж зохицуулах юм бэгэдэг байдлаар зохицуулах байсан. Гэхдээ тэрнийг хэрэглэхгүйгээр тушаал гарсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа. ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 99, 100 дугаар 2 тушаалыг шинжлэн судалсан. Энэ дээр хүмүүсээ аль хээ сонгоод авчихсан буюу цаашид ажиллах хүмүүсээ сонгоод авчихсан гэсэн үг. Ажиллах хүмүүсээ сонгож авангуутаа 99 дугаар тушаалаар халаад тэр өдрөө 100 дугаар тушаалаар буцаагаад авчихсан. Энэ тушаалд ороогүй хүмүүс угаасаа халагдах нь ойлгомжтой. Ямар ч сонгон шалгаруулалт байхгүй явчихсан нөхцөл баримт нь 99, 100 дугаар тушаалаар тогтоогдож байгаа. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагыг ямар ажилд томилох ёстой юм бэ гэдгийг тодруулах ёстой л гээд байна. Жишээ нь хууль ч юм уу, дүрэм журам өөрчлөгдөөд 1 хүний орон тооны чиг үүрэг нь хэвээрээ, нэрийг нь сольчихъё. Тэгээд орох гэхээр тэр ажил чинь байхгүй болчихсон гэнэ. Тэгвэл би энэ ажил руугаа оръё гэхээр тэр ажил дээр чинь хүнтэй гэнэ. Ийм нөхцөл байдал үүсээд байсан учраас 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 164-т ажил олгогч хөдөлмөрийнхөө зохион байгуулалтын удирдлагыг өөрөө хийнэ гээд зааж өгсөн. Тэр ажлыг ямар нэршилтэй, ямар бүтэцтэй, ямар байх юм бэ, та өөрөө зохион байгуул, харин чиг үүрэг нь байхгүй болж байгаа бол өөр асуудал, энийг цэвэр хасагдсанд тооцно. Тэр ажлын байрны чиг үүрэг байхгүй болчихвол тэр хасагдсанд тооцож байгаа. Нэршил байхгүй болж байгааг яг цэвэр хасагдсанд тооцох уу гэдэг бас эргэлзээтэй асуудал. Шүүх хуралдааны нарийн бичиг гэдэг ажлын нарийн бичиг гэдэг үг нь байхгүй болсон мөртөө шүүх хуралдааны бичээч гээд оруулчихдаг, гэхдээ яг нарийн бичгийн ажлыг хийгээд байдаг. Тэгээд энэ орон тоо ажил хасагдсан гэж үзэх үү гэдэг дээр бас эргэлзээтэй байгаа. Би бол хувьдаа хасагдаагүй, чиг үүрэг нь байгаа гэж бодож байна. Тэгэхээр чиг үүргийн давхардлыг арилгах гэж байгаа бол нэгтгэж нийлүүлж хангаад шу ёсны зарчмын байр суурьтай байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгч анхнаасаа ажилтай байх нь гол зорилго нь байсан. Тэгэхээр ахлах нягтлан бодогчийн ажилд байна уу, эсхүл туслах нягтлан бодогчийн ажилд байна уу хамаагүй. Ажил олгогчийн өөрийнх нь дотоодын асуудал учраас өнөөдөр ч гэсэн би ажилтай баймаар байна, миний мэргэжил нягтлан бодогч, би тэндээ ч санхүү менежер нэртэй боловч нягтлан хээ албанд нягтлан бодогчоо хийж байсан учраас нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгоё гэдэг ерөнхий агуулгынхаа хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* нь "******* ******* ******* ТӨХК-д 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаар тушаалаар , газрын менежерээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан.
"******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор баталсан.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар "******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоо 119 /нэг зуун арван ес/-өөр хасагдсан.
Үүний дагуу , газар нь , ахлах менежер-1, менежер-1, Ерөнхий нягтлан бодогч-1, ахлах нягтлан бодогч-1, нийт-15 бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тус тогтоол батлагдсанаар , нягтлан хэлтсийн -1, Ерөнхий нягтлан бодогч-1, нягтлан бодогч-5, нярав-2, нийт-9 орон тоотой болж 5 орон тоо хасагдаж батлагдсаны дагуу менежерийн албан тушаал нь хасагдаж батлагдсан.
"******* ******* ******* ТӨХК-ийн зүгээс дээрх шийдвэрийн дагуу ажилтан бүрд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар ажлын байр хасагдсан, цөөрсөн ажилтнуудыг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан "ажлын байр хасагдсан" буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар , газрын менежерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ "******* ******* ******* ТӨХК-ийн захиргаанд гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг С.******* нь өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон 3 /гурван/ сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа "******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.
Иймд "******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаал нь хуульд тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа урд эрхэлж байсан ажил дээр нягтлан менежерийн орон тоо 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор хасагдаж батлагдсан талаар хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа. Манай компанийн орон тоо бол яг тухайн үед маш их давхцал, хийдэл ихтэй байсан. Энэ талаар мөн эрхлэх газрын албан бичгээр тодорхой харагддаг. Тэгэхээр дугаар тогтоолоор бүх газрын ахлахуудыг, мөн менежерүүдийг шаардлагагүй гэж үзээд менежерүүдийн орон тоог хасаж баталсан байгаа. Мөн нэхэмжлэгч өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хэлтсийн дээр намайг томилоогүй, н. захирал намайг хууран мэхэлсэн, эсхүл нягтлан бодогч эсхүл аль нь ч байсан яах вэ, энэ дээр томилуулъя гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой биш байна гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ТӨХК-ийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт ажлын байрны тодорхойлолтын асуудлыг ярьж байна. 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалын 2-р хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод төлөвлөлтийн хэлтсийн гэдэг албан тушаал байгаа. Энэ албан тушаалыг түрүүн шинжлэн судалсан. 2.1-т компанийн хөгжлийн бодлого тодорхойлох, урт хугацааны, дунд хугацааны стратеги боловсруулах гээд нэг ёсондоо үүрэг хүлээгээд байгаа. Харин нэхэмжлэгчийн урьд нь байсан ажлын байрны тохиолдлыг мөн шинжлэн судлуулсан. Энэ дээр 2.1-т нь ажилчдыг чиглүүлэх, зохион байгуулах, сахилга батыг сайжруулах менежерийн ажил чинь яаж төлөвлөлтийн хэлтсийн газрын ажилтай холбоотой байгаад байгаа юм бэ? Нэхэмжлэлийн шаардлага төлөвлөлтийн хэлтсийн байсан. Хамгийн сүүлийн байдлаар ямар ч тодорхойгүй ажилд томилох байсан. ийн албан тушаалын тухайд хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Б. өмгөөлөгч нэршил нь өөрчлөгдчихсөн гээд байна. Төлөөлөгчөөс энд тэндээс нь асуугаад байсан учраас би шинжлэн судлахдаа маш тодорхой шинжлэн судлуулсан. Нэршил өөрчлөгдөөгүй шүү, чиг үүрэг тэр чигээрээ хасагдсан шүү гэдэг нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл нэрийн үгийг нь наана цаана сольсон биш, нэршил нь хасагдсан баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Харин төлөвлөлтийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолт болон менежерийн ажлын байрны тодорхойлолт гэсэн баримтуудаар чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн гэдэг тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Энэ чиг үүрэг хэвээр үлдээгүй. Харин нягтлан бодогчоор одоо томилуулъя гээд хуралдаан дээр шаардлагаа өөрчилчих шиг боллоо. Азаа үзэж байгаа юм шиг аль нэг дээр нь шүүх мэдэж томилчих гэдэг байдлаар явахыг хуульд заагаагүй. Хуульд хэнээс, юуг, хэзээ шаардаж байгаагаа тодорхойлчих, энэ хүрээнд талууд мэтгэлцчих, энэ чинь диспоситив зарчим оршоод байна. Үүний хүрээнд шүүх мэтгэлцүүлж байгаад шийдээрэй, хальж болохгүй шүү гэдэг агуулга. газрын байж байгаад, нягтлан бодогч болоод, нярав ч юм уу, аль нь ч хамаагүй гэсэн зүйл ерөөсөө байж боломгүй. бодогчоор томилуулах шаардлагыг би хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ИХШХШТХ-ийн 106-р зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг танилцуулснаар эхэлж байгаа. Үүний дараа гэнэт өөрчлөх ямар ч боломж байхгүй шүү дээ. Бид хуралдаан дээр одоо нягтлан бодогч болгож байгаа юм байна, үүгээр мэтгэлцэх боломжгүй. 5 байж байгаад 6 болсон, 10 болсон гэдэг асуудлыг энд ярих ямар ч шаардлагагүй. Мөн түүнчлэн нийтэд илэрхий баримтаар Засгийн газрын тогтоолоор Таван толгой ******* *******ыг нэгтгэж байгаа асуудал тэндхийн ажилд ирж байгаа асуудал болохоос биш, шинээр орон тоог бий болгож байгаа асуудал энд огт яригдахгүй. Удаа дараа хуульд заасныг зөрчсөн тушаалыг гэдэг хэсэг рүү орж ирнэ. Яг юу нь хууль зүйн үндэслэлгүй, юу нь хууль зөрчсөн гээд байгаа юм бэ гэхээр энэ тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2, 81.3-т заасныг зөрчсөн гэдэг зүйлийг ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.2-т хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээний хувийг баталгааж өгөх үүрэг байгаа. Бөөнөөр халсан дээр бид нар маргаагүй, 119 ажилтныг халсан дээр маргаагүй. Ингэхдээ бид нар процесс зөрчсөн үү үгүй юу гэхээр тушаалын хууль зүйн үндэслэл буруу гээд байгаа. Хууль зүйн үндэслэл зөв буюу 81.1-т заасныг баримтлаад гарчихсан. Процесс буруу гээд хуралдаан дээр яриад байна. Тэгвэл процессоо бид нар яаж зөвтгөснөө ярья, гэхдээ таны 1 дэх шаардлага буюу хууль зүйн үндэслэл буруу гэдэг энэ хамаарахгүй. 81.2, 81.3 чинь 81.1-ийг барихгүй байж болохгүй. Жинхэнэ 42-ыг бариад халчихсан бол хууль зүйн үндэслэл буруу. 81.2, 81.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийг, дуусгавар болох өдрийг мэдэгдэнэ гэж байгаа. Энийг мэдэгдсэн үү, мэдэгдсэн. Мэдэгдэл дээр үндэслэлийг заасан уу, заасан. Ажлын байр үгүй болсон, устаж байхгүй болсон. Цөөрөөгүй, огт байхгүй шүү. Дахин дахин хэлээд байгаа шалтгаан нь энэ. Огт байхгүй учраас энийг танд мэдэг дуусгавар болгоод өдрөө тогтоогоод 30 хоногийн мэдэгдэл өгөөд байгаа. 81.3-т бөөнөөр халах асуудлаар дараах асуудлыг дурдаж байгаа. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээгээр гэсэн асуудлыг хэлэлцэх ёстой. Манай компанийн зүгээс шилжүүлэх ажилтнуудыг хэлэлцсэн үү, хэлэлцсэн. Хавтаст хэргийн 74-р талд авагдсан баримтаар 84 ажилтантай зөвшилцөөд томилох болсон тухай тогтоол авагдсан. Өөрөөр хэлбэл 119-өөс 84-тэй ярилцаад өөр алба, хэлтэс рүү явуулаад Зүүн баян руу явуулаад байна гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн тухайд Авлигатай тэмцэх газар луу мэдэгдлийг нь өгөөд өөр албан тушаалд томилохоор зөвшилцөөд шаардлага хангахгүй учраас танд хамгийн сүүлийн хэсэг буюу хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дуусгавар болсон тэтгэмжийн хэмжээ асуудлыг хэлэлцэнэ гээд хэлэлцээд байгаа. Тэгэхээр та бүхэн өмгөөлөгчдийн гаргаж ирж байгаа 81.2, 81.3-т заасан асуудлыг ягштал процессын дагуу хийсэн үү, хийсэн. Харин ажилтны төлөөлөгчийг бий болгоогүй гээд байна. Энэ ажил олгогчийн үүрэг биш. Ажил олгогч 119 хүмүүсээс чи, чи, чи, Дорж, Дондог, Дулам ажилтны төлөөлөгч шүү гээд өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийг тавьчих вий дээ гэсэндээ хууль тогтоогчид ажлаас халагдаж байгаа 119 хүмүүс өөрснөө төлөөллөө бий болгох санкцыг бий болгож байгаа болохоос ажил олгогч хүмүүсийг бий болгох үүрэг байхгүй. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдөж байгаа 119 хүн эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө ажил олгогчийг буруутгаж болохгүй. Харин төлөөлөл байхгүй учраас 84 хүнийг төслөөр өөр газар луу томилоод байна. Танд өөр ажлын байр санал гаргаад байна. Таныг энэ албан тушаалд авчихвал энэ н. гэдэг хүн өөрөө давуу байдал олгосон гээд эрүүгийн хуулиараа ял авах гээд байгаа учраас танд тэтгэмжийн асуудлыг харилцан зөвлөлдөөд 81.5-т зааснаар 6 сар гэснийг манайх гурван сар болгож зөвшилцөж байгаа асуудал. Тэгэхээр ерөөсөө огт зөвшилцөөгүй гэдэг асуудал нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болох нь эдгээр зүйлээр тогтоогдож байна гэж харж байна. бодогч нэмэгдсэн гээд байна. Шаардлага болгоод байна уу л гэж ойлгоод байна. Тийм учраас би тайлбар хэлэх нь зүйтэй байх. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.3-ыг удаа дараа нэхэмжлэгч талаас гаргаж ирж байна. Энэ маш тодорхой заасан. Түрүүн өмгөөлөгч нь мөн адил маш тодорхой уншиж байна. Ажилтан өөрөө хүсэлт гаргаад хүсэлтийг үндэслээд 1 жилийн дотор, 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн дотор та ийм хүсэлт гаргасан уу гэхэд гаргаагүй гэсэн. 1 жил хангалттай өнгөрчихсөн байна шүү дээ. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүсэлт гаргасан гэж үзэх ямар ч үндэслэлгүй шүү дээ. 81.5-ыг хэрэглээгүй гээд гомдоод байгаа үндэслэл нь тэр гээд байгаа ч компани өдөр болгон яриад манайд энд нэг орон тоо гарсан, та орох уу гэж асуух биш. Хууль тогтоогчид та өөрийн хүсэлтээ гаргаад үүнтэйгээ зөвшилцөөд шаардлага хангасан гэвэл томил гэдэг асуудал. Ийм нөхцөл байдал бий болоогүй учраас хэнийг мэдэж, алийг мэдэж манайд ирж ажиллаач ээ гэж урьж залах вэ? Дээрээс нь зөвшилцөөгүй л бол ажлаас чөлөөлж болохгүй гэдэг ойлголт байгаад байх шиг байна. Тийм юм ерөөсөө байхгүй. Зөвшилцөж чадахгүй бол ажлаас чөлөөлөөд тэтгэмжийг нь өг гэдэг асуудал. Түүнээс биш энэ 119 хүн зөвшилцөхгүй гээд суучихвал бүгдийг нь за, за халж чадахгүй юм байна гээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй суух эрх бид нарт байхгүй. Энэ компани хувийн компани биш, Засгийн газрын тогтоолоор төрийн өмч олгох зохицуулалтын газрын тогтоолоор явдаг төрийн өмчийн компани. Тэгэхээр хувийн компани өнөөдөр энэ бүтэц орон тоо, хэнийг яах вэ гэдэг асуудлыг ярьж болох боловч энд бид нар боломжгүй. Шинээр би орон тоо бий болгоод С.*******г ажилд авчихъя, зөвшилцөж чадахгүй байгаа юм чинь авчихъя гэсэн эрх хэмжээ байхгүй. Хувийн компаниас ялгаатай зүйлээ л бид нар гаргаж ирж тавиад нөхцөл боломж бололцоондоо хязгаарлагдаж байгаа гэдгийг та ойлгоорой. Эцэст нь ******* ******* ******* гэдэг компанид ажилчдыг хохироосон асуудал ер нь байхгүй шүү. Аль болох бүгдэнтэй нь зөвшилцөж тохиролцоод, сэлгэж ажиллуулж чадаагүй хүмүүсийн тэтгэлэг өгөөд явж байгаа асуудал шүү. Энийг бас хэн аль нь ойлгохыг хичээгээрэй л гэх гээд байгаа. Түүнээс ямар ч хамаагүй албан тушаалд нь тавья, оръё, нярав, нягтланд нь ч хамаагүй оръё гэвэл хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болох гээд байна. Бид С.*******г авъя гээд хүсэвч бид нарын эрх хэмжээ хүрэхгүй байна. 550-аар баталчихсан, эндээс хэтрүүлж болохгүй байна. Сонгон шалгаруулалтын тухайд 2 менежер тантай хамт байж байгаад таныг чөлөөлсөн бол сонгон шалгаруулалт бид нар явуулах байжээ. Харин 1 байж байгаад хасагдчихсан учраас энд явагдахгүй. Шинээр бий болж байгаа төлөвлөлтийн хэлтсийн албан тушаал дээр гаднаас хүн авсан гээд эмзэглээд байна. Гаднаас хүн авч байгаа нь С.*******г 1 жил шүүхээр маргаад явж байна, тэр хүртэл төрийн өмчийн компани удирдах албан тушаалтангүйгээр явах ямар ч боломжгүй. Таныг чөлөөлснөөс хойш хэзээ сүүлд тэр хүнийг томилсон. Ингэхдээ та шаардлага хангаагүй учраас таныг бид нар сонгон шалгаруулах ямар ч шаардлага байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нь нийцээгүй учраас бид нар тэр хүнийг авсан. Тэр хүнийг авахдаа мэдээж компанид 2, 3 хүмүүсээс сонгож байгаад төлөвлөлтийн хэлтсийн н.Өлзий гэдэг хүнийг авсан юм уу, үгүй юм уу гэдэг нь энэ хэрэгт хамааралгүй. Ер нь сонгон шалгаруулалтын ажил тэндээ яригдана. Ерөнхий нягтлан бодогчийг мөн гаднаас авсан гээд байна. Таны шаардлага ийм байгаагүй учраас энийг ярих шаардлагагүй гэж үзэж байна. Хуралдаан дээр өөрчлөөд байгаа юм шиг тэр шаардлагын хүрээнд ярина гэвэл ерөнхий нягтлан бодогч гэдэг албан тушаалыг та хашиж байгаагүй. Би чиг үүргийг нь нэг бүрчлэн шинжлэн судлуулсан. Та тайлан, тооцоо, тэнцэтгэл огт хийж байгаагүй. Ерөөсөө ажилчдын дэг журмыг сахиулах, сахилга хариуцлагыг батлуулах гээд нэг бүрчлэн 2.1-т заасан байгаа учраас тэрийг л та гүйцэтгэж байсан. Харин нягтлан бодогчийн үүргийг гүйцэтгээгүй учраас бид нар таныг тэнд боломжгүй байна гэдэг асуудал. хэлтсийнх бол удирдах албан тушаалтан буюу компанийн чиг үүргийг тодорхойлох, бодлогыг боловсруулах хүн байсан, мөн ажлын байрны тодорхой заасан чиг үүргийг хангахгүй байгаа учраас бид нар боломжгүй байсан. Ийм учраас эцэст нь дүгнээд хэлэхэд 1 дэх хэсэгт гаргаж байгаа захирлын С.*******г ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 81-ийг барьсан нь үндэслэлтэй байсан байна. Харин процедур заасныхаа дагуу явагдсан байна. Сүүлд нь тэтгэмж олгосон байна. Тушаал үндэслэлгүй гэдэг нь үндэслэлгүй болжээ. Хоёрт нягтлан бодогчийн ажилд томилох нь ямар ч үндэслэлгүй. хэлтсийн дээр ажлын байрны шаардлага хангахгүй. Ямар ч хамаагүй ажилд томилуулна гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учраас мөн хангагдах боломжгүй гэж үзэж байгаа. Нярав ч юм уу, нягтлан ч юм уу гээд хамгийн сүүлийн 12 дугаар сарын 9-ний өдрийн өөрчилсөн шаардлагын тухайд ярьж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ямар ч хангагдах үндэслэлгүй учраас бид нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн байр суурьтай байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан С.*******гийн Иргэний үнэмлэхийн хуулбар, С.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар гэрээ, ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тушаал, ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаал, ******* ******* ******* ТӨХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Мэдэгдэх хуудас, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ТӨХК-ийн Хуулийн этгэ улсын гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн дүрмийн хуулбар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, "******* ******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тогтоолын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ажлын байр/албан тушаал/ тодорхойлолтын хуулбар, "******* ******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1- дугаар тогтоолын хуулбар, С.*******гийн ******* ******* ******* ТӨХК-ийн Захиргаанд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлт, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаал түүний хавсралтын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаал түүний хавсралтын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаал түүний хавсралтын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн дугаартай хуулийн этгэ улсын гэрчилгээний хуулбар,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн С.*******гийн 2023 оны Цалингийн карт, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай албан бичиг, ******* ******* ******* ТӨХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 725 дугаартай тогтоолын хуулбар, Компани нэгтгэх гэрээний хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар албан бичиг, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/487 дугаар тушаалын хуулбар, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн С.*******тай холбогдох өргөдөл, гомдлын хүсэлт, нэрсийн жагсаалт, гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/9026 дугаартай албан бичиг, ******* ******* ******* ТӨХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоол түүний хавсралтын хуулбар, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/20016 дугаар албан бичиг, С.*******гийн йн № дугаартай дипломын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/03-250 дугаартай албан бичиг, ******* ******* ******* ТӨХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А-01/05-857 дугаартай албан бичиг, ******* ******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаар тогтоолын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн хуулбар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаал болон түүний хавсралтын хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72,016,897/далан хоёр сая арван зургаан мянга найман зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК нь Нягтлан Менежерийн орон тоо 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор хасагдаж батлагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс , газрын менежерийн ажлын байранд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар , газрын ийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан болох нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1-т аж ахуйн нэгж ... ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж заасан.
Хариуцагч нь төрийн өмчид компани болох нь ******* ******* ******* ТӨХК-ийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр тогтоол, хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 29 дүгээр тогтоолыг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Компанийн албан тушаалын жагсаалт, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал болон дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар , газрын менежерийн ажлын байрыг баталсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Компанийн албан тушаалын жагсаалт, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаалын болон дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 7-ийн 7.1-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна. гэжээ.
Хариуцагчийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчилж, гүйцэтгэх захиралд Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахыг үүрэг болгосон болох нь хариуцагчийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор ******* Төмөр Зам ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын болон 2 дугаар хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:, 11-ийн 9-д хуульд заасан бусад бүрэн эрх., ******* Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 6-ийн 6.8-д Хувьцаа эзэмшигчдийн хурал дангаараа дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:, 6.8.1-т компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах; гэжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор хариуцагчийн орон тооны хязгаарыг 550/таван зуун тавь/ байхаар тогтоосон болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоол болон тогтоолын 1 дүгээр хавсралт, тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар , газар татан буугдаж, менежерийн ажлын байр хасагдсан болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, тогтоолын 1 дүгээр хавсралтын болон тогтоолын 2 дугаар хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь хариу тайлбартаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар орон тоо 119/нэг зуун арван ес/-р хасагдсан талаар тусгажээ.
Түүнчлэн, хариуцагч нь дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хаягласан 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Мэдэгдэлд дурдсанаар хариуцагчийн орон тоо 119/нэг зуун арван ес/-р хасагдсан гэжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор хариуцагчийн орон тооны хязгаарыг 550/таван зуун тавь/ байхаар тогтоожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т Аж ахуйн нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг бөөнөөр халсанд тооцно:, мөн хуулийн 81.1.3-т 500 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын 50 ба түүнээс дээш ажилтны. гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч нь ажилтнуудыг бөөнөөр халсанд тооцно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1 ... 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр ... мэдэгдэх ... шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй., мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т Халагдаж байгаа ажилтан тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. гэж заасан.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгсөн болох нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* Төмөр Зам ТӨХК-ийн Мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т Ажил олгогч ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл өдрийн тухай мэдэгдэж, энэ хуулийн 81.3-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ., мөн хуулийн 81.3-т Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3 дахь хэсэгт зааснаар ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь үйлдвэрчний эвлэл болон ажилтны төлөөлөгч байхгүй гэж маргаж байх боловч ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар нийт ажилтны хурлаас ажилтны төлөөлөгчийг сонгох хугацаа олгосон эсэх нь тодорхой бус байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, мөн хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй буюу дээрх үндэслэлээр бөөнөөр халах үеийн зохицуулалтыг зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:, 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, мөн хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа бөөнөөр халах үеийн зохицуулалтыг зөрчсөн байх боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоол болон тогтоолын 1 дүгээр хавсралт, тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар менежерийн ажлын байр хасагдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад зааснаар шүүх хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох ба хариуцагчийн менежерийн ажлын байр хасагдсан байх тул нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч түүнийг даргын албан тушаалд томилоогүй гэж маргаж байна.
менежерийн Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын 2-т ажлын байрны зорилт, үндсэн чиг үүргүүдийг заасан байх ба 2-ын 2.1-т албаны ажилтнуудыг чиглүүлэх, сургах, зааварчлах, зөвлөх, сахилга батыг сайжруулах зэргийг заасан болох нь менежерийн Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын 2-т ажлын байрны зорилт, үндсэн чиг үүргүүдийг заасан байх ба 2-ын 2.1-т компанийн хөгжлийн бодлого тодорхойлох, дунд болон урт хугацааны стратеги боловсруулах зэргийг заасан болох нь Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
менежерийн ажлын байр болон ажлын байрны зорилт, үндсэн чиг үүргүүд өөр болох нь менежерийн Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын болон Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг албан тушаалд томилох үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд энэ хуулийн 81.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна. гэж заасан.
Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4 дэх заалтад зааснаар ямар ажлын байранд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бичгээр тодруулаагүй ба ямар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна.
Нэхэмжлэгч нь эзэмшсэн байх ёстой мэргэжлийн шаардлага хангасан гэх үндэслэлээр ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолт нь илэрхий өөр ажлын байранд хариуцагчийн саналыг харгалзалгүй шүүхээс шууд томилох нь хариуцагчийн хөдөлмөрийн харилцаанд шийдвэр гаргах бие даасан байдал, ажилтан ба ажил олгогчийн харилцан тохиролцон шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс оролцсон явдал болно.
Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан менежерийн ажлын байр хасагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72,016,897/далан хоёр сая арван зургаан мянга найман зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.*******г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72,016,897/далан хоёр сая арван зургаан мянга найман зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ