2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00143

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 14 191/ШШ2025/00143

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: ****өөрийн байр, "Х" ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** оот оршин суугч, Ж.З /РД: **********/-д холбогдох

27,150,368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "Х" ХК-ийн Тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.З нь 2023 оны 04 сарын 24-ний өдөр тус банктай 1890083757 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь ундсэн зээл 7,315,388.13 төгрөг, зээлийн хүү 3,869,015.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,764.68 төгрөг төлсөн.

Ж.З нь 1890083757 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 01 сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 298, зээлийн үлдэгдэл 22,684,611 төгрөг, хγγ 4,314,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151,544 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 27,150,368 төгрөг.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 27,150,368 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагч Ж.З нар 2025 оны 01 сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Ж.З болон нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар нь дараах нөхцлүүдийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

1. Хариуцагч Ж.З нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 27,150,368 төгрөгийг дараах байдлаар сар бүр хэсэгчлэн төлж барагдуулна.

2025 оны 01 сарын 25-ны өдөр 6,150,368 төгрөг,

2025 оны 02 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 03 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 04 сарын 25-нэы өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 05 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 06 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг.

2. Зээлийн төлбөрийг Х банкны ******* тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь Ж.З РД: ********* гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 99018106 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.

3. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд ******* банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "Х" ХК нь хариуцагч Ж.З-д холбогдуулан 27150368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т ... зохигч эвлэрсэн ... тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна, 74.6-т ... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Ж.З нь нэхэмжлэгч Х ХК-тай нэхэмжлэлийн шаардлага 27,150,368 төгрөгийг дараах байдлаар сар бүр хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. Үүнд:

2025 оны 01 сарын 25-ны өдөр 6,150,368 төгрөг,

2025 оны 02 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 03 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 04 сарын 25-нэы өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 05 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 06 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг тус тус төлөхөөр, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд ******* банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж.З нь нэхэмжлэгч Х ХК-д 2025 оны 01 сарын 25-ны өдөр 6,150,368 төгрөг,

2025 оны 02 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 03 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 04 сарын 25-нэы өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 05 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг,

2025 оны 06 сарын 25-ны өдөр 4,200,000 төгрөг, нийт 27,150,368 төгрөг төлөхөөр, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд ******* банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,702 төгрөгийн тал хувь буюу 146,851 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.З-с 146,851 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХК тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,702 төгрөгийн үлдэх хэсэг буюу 146,851 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.З нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН