2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06701

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 08 са р04 өдөр

191/ШШ2025/06701

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

140,250,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 141,850,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* индастри ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 140,250,000 төгрөгийг хариуцагч ******* ширэгү ХХК-с гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* ширэгү ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Иймд ******* индастри ХХК-иас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 141,850,000 төгрөгийг гаргуулан манай компанид олгох шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...3.1. Талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрэв.

3.1.1. Нэхэмжлэгч "******* индастри" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 79,448,500 (далан есөн сая дөрвөн зуун дөчин найман мянга таван зуун) төгрөгөөс

татгалзах,

3.1.2. Хариуцагч *******ширэгү" ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 141,850,000 (нэг зуун дөчин нэгэн сая найман зуун тавин мянган) төгрөгөөс бүхэлд нь татгалзах,

3.1.3. Хариуцагч "*******ширэгү" ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 60,801,500 (жаран сая найман зуун нэг мянга таван зуун) төгрөгийг хариуцагч "*******ширэгү" ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөн нээгдсэн өдрөөс хойш ажлын 5 (таван) өдрийн дотор нэхэмжлэгч "******* индастри ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* индастри ХХК хариуцагч ******* ширэгү ХХК-д холбогдуулан 140,250,000/нэг зуун дөчин сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ******* ширэгү ХХК нэхэмжлэгч ******* индастри ХХК-д холбогдуулан 141,850,000/нэг зуун дөчин нэгэн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...3.1. Талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрэв.

3.1.1. Нэхэмжлэгч "******* индастри" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 79,448,500 (далан есөн сая дөрвөн зуун дөчин найман мянга таван зуун) төгрөгөөс

татгалзах,

3.1.2. Хариуцагч *******ширэгү" ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 141,850,000 (нэг зуун дөчин нэгэн сая найман зуун тавин мянган) төгрөгөөс бүхэлд нь татгалзах,

3.1.3. Хариуцагч "*******ширэгү" ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 60,801,500 (жаран сая найман зуун нэг мянга таван зуун) төгрөгийг хариуцагч "*******ширэгү" ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөн нээгдсэн өдрөөс хойш ажлын 5 (таван) өдрийн дотор нэхэмжлэгч "******* индастри ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* индастри ХХК хариуцагч ******* ширэгү ХХК-д холбогдуулан 140,250,000/нэг зуун дөчин сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч ******* индастри ХХК нь 79,448,500 төгрөгөөс, хариуцагч ******* ширэгү ХХК нэхэмжлэгч ******* индастри ХХК-д холбогдуулан 141,850,000/нэг зуун дөчин нэгэн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж, хариуцагч ******* ширэгү ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,801,500/жаран сая найман зуун нэгэн мянга таван зуу/ төгрөгийг "******* ширэгү" ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөн нээгдсэн өдрөөс хойш ажлын 5 /тав/ өдрийн дотор нэхэмжлэгч "******* индастри ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ширэгү ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 867,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч ******* ширэгү ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* индастри ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 859,200 төгрөгөөс 628,221.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ширэгү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 230,978.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* индастри ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ