| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2025/00070/И |
| Дугаар | 191/ШШ2025/00257 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/00257
2025 01 17 191/ШШ2025/00257
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,
Нэхэмжлэгч: ................... дүүрэг, ..............р хороо, ................. гудамж, ....... тоот хаягт оршин суух Г.М /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.................. дүүрэг, ...........-р хороо, ...........-р байр, ............ тоот хаягт оршин суух Г.Г /РД: ************/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Г.М миний бие хариуцагч Г.Г-тай 2005 онд танилцан, улмаар 2007 оны 03 сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, бид гэрлэлтийн 364 тоот гэрчилгээ авсан болно.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 05 сарын 14-ний өдөр хүү Т, 2012 оны 10 сарын 14-ний өдөр охин О, 2015 оны 08 сарын 10-ны өдөр хүү Т, 2021 оны 08 сарын 31-ний өдөр охин О нар төрсөн ба одоо хүүхдүүд маань эх миний асрамжид эрүүл бойжиж байна.
Бид хамтран амьдрах хугацаань нь нөхөр Г.Г архи дарс хэрэглэж, уусан үедээ агсан тавьж намайг болон хүүхдүүдээ элдэв муухай үгээр харааж, уурлан хашгичиж, бага насны хүүхдүүдийг айлган, бидний амар амгалан амьдралыг алдагдуулж, сүүлдээ бидний амьдрал утга учраа алдаж эхэлсэн.
Нөхрийн минь энэ зан авир нь бага насны хүүхдүүдийн минь одоо болон ирээдүйн амьдрал, хүмүүжилд муугаар үр нөлөө үзүүлж байна.
Би энэ хүнтэй үр хүүхдүүдтэй болж, сайн сайхан амьдарна гэж итгэж байсны үндсэн дээр түүнийг хайрлан, зарим 1 алдаа дутагдлыг нь уучлан өнгөрүүлж байсан.
Нөхөр бид хоёр зан харьцаа, амьдрал ахуйн олон асуудлуудаас болж цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болж, 2024 оны эхээр бид хоорондоо харилцан ярилцаж, ойлголцон, албан ёсоор салах шийдвэрийг нөхөр бид хоёр хоёулаа хүлээн зөвшөөрч салцгаасан. Бид хоёрын гэрлэлт цуцлуулахыг хүүхдүүд маань зөвшөөрсөн ба хүүхдүүд эх миний асрамжид үлдэх хүсэлтэй байгаа.
Одоо том хүү Г.Т **-р сургуулийн 12-р ангид, охин Г.О **-р сургуулийн 7-р ангид, хүү Г.Т **-р сургуулийн 4-р ангид, охин Г.О **-р цэцэрлэгт тус тус суралцаж, хүмүүжиж байна.
Иймд бид хувийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, мөн бид хоёрын аль аль нь салах хүсэлтэй байгаа тул бидний хүсэлтийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцалж, эх М миний асрамжид хүү Г.Т, Г.Т, охин Г.О, Г.О нарыг үлдээж, эцэг Г.Г-аас Т, Т, О, О нарт хуульд заасан тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.М нь Г.Г-д гаргасан нэхэмжлэлээ буцааж байна. Миний бие хэн нэгэн хүний дарамт шахалтгүй гаргасан нэхэмжлэлээ буцааж байна. Энэ хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Эвлэрээд нэг гэртээ орсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Г.Г-тай эвлэрэн хамт амьдарч байгаа үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Г.Г нар гэр бүлийн холбогдолтой нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүй дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г.Г-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч Г.Г-тай эвлэрч хамт амьдарч байгаа үндэслэлээр татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН