| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/13976/И |
| Дугаар | 197/ШШ2025/08666 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Хоршооны гишүүнээр элсүүлэх, хасах журам зөрчсөн, Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/08666
| 2025 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 197/ШШ2025/08666 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр,0 тоотод оршин суух, Боржигин овогт Жийн БТгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.БТгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь ...зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ба харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/03991 дугаартай шийдвэрээр Ж.БТ 180,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүр 45,000,000 төгрөгөөр НБМ финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 101/ШЗ2023/26452 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 101/ГХ2023/02590 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 24260453 дугаартай тогтоолоор үүсгэж, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24260453/01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилжээ.
3.2.Нэхэмжлэгч Ж.БТ нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн саналыг илгээсэн байх ба Ү-2204030995 дугаартай 105,25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 216 м.кв талбайтай газрын хамт 1,800,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч НБМ финанс ББСБ ХХК нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна.
Улмаар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/99 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх Оргил трейд үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд холбогдох хуульд заасан, эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна.
3.3. Шинжээч хөрөнгийг 443,043,500 төгрөгөөр үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээлцэж, 2025 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 4-187/10649 дугаартай албан бичгээр Ж.БТд мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй болохыг дурдах нь зүйтэй.
3.4. Нэхэмжлэгч нь өмчлөлийн хөрөнгөө зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн шинжээч Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гаргасан байхад нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд үнэлгээ гаргасан өдрөөс зөрүүтэй хугацааны, мөн хэзээний зар болох нь тодорхойгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэ бүхий баримтыг интернэтээс хэвлэн нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн шаардлагыг шууд нотлохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 5, 0 дугаар хороолол, 0 тоотод байрлах, 105,25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, 216 м.кв талбайтай, газрын эрхийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны байдлаар 443,043,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.БТгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ