| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/07475/И |
| Дугаар | 197/ШШ2025/08665 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/08665
| 2025 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 197/ШШ2025/08665 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 0 дүгээр байр, 4 тоотод оршин суух, Бүргэд овогт Ддийн Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 0дүгээр байр, 12 тоотод оршин суух, Боржигог овогт н Эад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 7,898,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Гын хариуцагч Г.Эад холбогдуулан гаргасан 7,898,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Д.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дээд айл болох 12 тоотоос халуун ус алдаж, угаалгын өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, зочны өрөө гал тогоо, нойлын өрөө, харанхуй өрөө, коридор гэх бүх өрөө халуун усанд автаж, таазны эмульс хууларч шарлан, бүх өрөөний обой хууларч, арын эмульс хөндийрч урссан. Бүх өрөөний плита, паркет хөндийрч, хөөсөн. Тухайн үед дүгнэлт гаргуулахад халуун усны далд шугамны 6-32 pvc шугам гаахны үзүүр сэтэрч шугам мултарч ус алдсан болох нь тогтоогдсон. Үнэлгээгээр 7,512,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 386,000 төгрөг, нийт 7,898,000 төгрөгийн хохирол учирсан тул Г.Эаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн айлд байгаа далд шугам хоолойны үзүүр хэсэг сэтэрснээс ус алдсан байгаа. Тухайн шугам нь хариуцагч айлын өмчлөлд биш, дундын өмчлөл буюу орон сууцны контор болон СӨХ-ны өмчлөлд байдаг. Иймд шугам сүлжээг 2 жилд 1 удаа СӨХ болон контор нь шугам хоолойг шалгаж байх ёстой. СӨХ болон нийтийн аж ахуйн конторын буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Иймд уг байгууллагаас учирсан хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. 0 тоот орон сууцанд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр халуун усны далд шугамны 32 pvc шугам гаахны үзүүр хэсэгтээ сэтэрч, шугам мултарч ус алдсан байх ба үүний улмаас Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 28/1 дүгээр байр, 4 тоот орон сууцны паркетан шал, обой, өрөөний хаалга, тавилга, хүрээ, гал тогооны тавилга, суурь, угаалгын өрөөний тааз гэмтсэн болох нь Өөдөө байгаль ХХК-ийн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох тухай дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 0Д үгээр байр, 4 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгийн 0 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Д.Г байх тул тэрээр өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
6.Ус алдсаны улмаас нэхэмжлэгч Д.Гын эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор Лэндс үнэлгээ ХХК-иар дүгнэлт гаргуулсан байх ба тус компаниас 7,512,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан.
Ус алдсан гэх халуун усны далд шугамны 32 pvc шугам нь дундын өмчлөлийн шугам сүлжээнд хамаарч байна гэх 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд ус алдаж, гэм хорын хохирол учирсан явдалд хариуцагч Г.Эын гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.
Иймд Г.Эаас гэм хорын хохиролд 7,898,000 төгрөг гаргуулах тухай Д.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 141,318 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
10. Шинжээчийн зардалд 1,154,310 төгрөг гарсан тухай шинжээч цалин хөлсний тооцоо гарган ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу шинжээчийн зардлыг хариуцах боловч хариуцагч хуваан төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тул тэнцүү хуваарилан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул Г.Эаас гэм хорын хохиролд 7,898,000 төгрөг гаргуулах тухай Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд 577,155 төгрөгийг /нийт 1,154,310/ Д.Г, Г.Э нараас тус тус гаргуулж, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Тэмүүлэнгийн Хас банк 5001034611 тоот дансанд хийхийг Д.Г, Г.Э нарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ