| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/00073/И |
| Дугаар | 191/ШШ2025/00909 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00909
2025 01 31 191/ШШ2025/00909
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: ........... дүүрэг,............р хороо, .................. давхар хаягт байрлах Т ББСБ ХХК-ийн /РД: **********/ нэхэмжлэлтэй,
Л.А-ийг /РД: *************/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т ББСБ ХХК нь Л.А-тэй харилцан тохиролцож бүтээгдэхүүн зээлээр худалдаан авах гурвалсан гэрээ байгуулан Samsung A25 маркийн гар утсыг олгосон болно.
Гэвч хариуцагч Л.А хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул /............ дүүрэг, ........... хороо, ...........-р гудамж, . тоот/ ха............ягаар нь харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 03-ны өдрийн №102/ШЗ2024/18770 тоот захирамж гарсан.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн уг этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Л.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
******* миний бие нь ................дүүргийн ................-р хороо, ........... гудамж, ............ тоот хаягт оршин суудаг. Цаашид уг хаягийн дагуу шүүхийн ажиллагаанд саадгүй оролцоно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус шүүхэд Л.А-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж оршин суугаа хаяг болон амьдран суугаа газрын тодорхойлолтыг өөрөө авчирч өгсөн тул Т ББСБ ХХК нь эрэн сурвалжлуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Л.А-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.А нь ................дүүрэг, .-р хороо, ............ тоот хаягт бүртгэлтэй, оршин суудаг талаараа өөрийн тайлбар болон харьяалах хорооны засаг даргын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Л.А-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Л.А-ийн оршин суугаа газрын хаяг тодорхой болсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тогтоогдсон үндэслэлээр Л.А-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН