| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/10157/И |
| Дугаар | 191/ШШ2025/00956 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/00956
2025 02 03 191/ШШ2025/00956
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,
Нэхэмжлэгч: ............. дуурэг,.............-р хороо, ...............гудамж, өөрийн байр, "Х" ХК-ийн /РД: ****************/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. дүүрэг, ........-р хороо, .............-р гудамж, .............. тоот хаягт оршин суух, А..М-д /РД: ************/ холбогдох
14,956,563 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Х" ХК-ийн Тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.М 2025 оны 05 сарын 29-ний өдөр тус банктай 2010105346 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,028,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт 20,4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 1,001,866.66 төгрөг, зээлийн хүү 474,981.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111.99 төгрөг төлсөн.
А.М нь 2010105346 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Хугацаа хэтэрсэн хоног 85, зээлийн үлдэгдэл 14,026,133 төгрөг, хγγ 920,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.463 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 14,956,563 төгрөг.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 14,956,563 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч А.М нар 2025 оны 02 сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Х ХК-иас 2024 оны 11 сарын 29-ний өдөр А.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,956,563 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Хариуцагч А.М болон нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар нь дараах нөхцлүүдийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Үүнд:
1. Хариуцагч А.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд 3,989,950 төгрөгийг банкинд төлсөн. Төлбөрийн үлдэгдэл 2025 оны 02 сарын 03-ны өдрийн байдлаар 10,966,613 төгрөг байна. Хариуцагч А.М нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,966,613 төгрөгийг:
-2025 оны 02 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 03 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 04 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 05 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 06 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 07 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 08 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 10 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг,
-2025 оны 12 дугаар сарын 25-нд 966,613 төгрөг. Дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцов.
2. Зээлийн төлбөрийг Х банкны *********** тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь А.М -ЗЭТ гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа *********** дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.
3. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд ******* банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Х" ХК нь хариуцагч А.М-д холбогдуулан 14,956,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т ... зохигч эвлэрсэн ... тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна, 74.6-т ... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Хариуцагч А.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч Х ХК-д 3,989,950 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 10,966,613 төгрөгийг дараах байдлаар сар бүр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ. Үүнд:
-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 966,613 төгрөг тус тус төлөхөөр, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд Х банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.М нь нэхэмжлэгч Х ХК-д 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 966,613 төгрөг, нийт 10,966,613 төгрөгийг төлөхөөр, хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд ******* банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,733 төгрөгийн тал хувь буюу 116,366.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.М-аас 116,366.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,733 төгрөгийн үлдэх хэсэг буюу 116,366.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч А.М нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН