| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/05001/И |
| Дугаар | 191/ШШ2025/04890 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04890
2025 5 30 191/ШШ2025/04890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн а*******ан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Э*******жаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны та*******имд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, Ц******* ө******* овогт Л******* Э*******-О******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, Б******* т******* б******* г холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Э*******-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
Л.Э*******-О миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай тоотод байрлах 54,88 м.в талбайтай орон сууцыг Б******* өр б******* газраас надад мэдэгдэлгүй шинжээчээр үнэлгээ хийлгэж зах зээлийн үнээс хэт доогуур буюу 167,000,000 төгрөгөөр үнэлж миний хөрөнгийг үнэгүйдүүлж, эрх зүйн байдлыг дордуулж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/01022 дугаар тогтоолоор Ш., Л.Э*******-О нараас 42,918,465 төгрөгийг гаргуулж Ариг банканд олгохоор, үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын Ү- дугаартай, тоот, 54.88 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Т******* төлөгч нарт шүүхийн шийдвэрийг с дураар биелүүлэх мэдэгдлийг с дураар биелүүлэх мэдэдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Э*******-О******* өмчлөлийн Эрхийн улсын Ү- дугаартай, өрөө орон сууцыг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 24360521-01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24360521-02 дугаар тогтоолоор хураасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/1687, 3/1688 дугаар албан бичгээр хүргүүлэхэд заасан хугацаанд ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Ф-Э ХХКомпанийн шинжээч Н.Ц томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар Ф-Э ХХКомпанийн шинжээч Н.Ц нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 167,000,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг талуудад 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/2049, 3/2050 дугаар албан бичгээр тус тус биечлэн болон т******* төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э биечлэн мэдэгдсэн. Т******* төлөгч Л.Э*******-О, Ш. нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын Ү- дугаартай, тоот, 54.88 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 167.000.000 төгрөгийн 70 хувь буюу 116,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн а*******ны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5/10 дугаар тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 3/2244 дугаар мэдэгдлийн т******* төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э биечлэн 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдсэн. Тух зарлагдсан өдөр т******* төлөгчийн хөрөнгийг а*******ны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт 66 Хөрөнгийн үнэлгээг тух үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж зохицуулан заажээ.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь т******* хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тух барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд *******он он, гадна, тохижилт, байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон ба. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/2049 дугаартай мэдэгдэл,
Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн а*******ан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01686 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн а*******ан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 00033 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн а*******ан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00310 дугаартай захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн та*******имын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01022 дугаартай тогтоол, Ариг банк ХХК-ийн хүсэлт, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24360521 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24360521/07 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3/678 дугаартай албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Т******* төлөгчийн эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 20-ны Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 24360521-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24360521-02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 231 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, да хүрээ гудамж 55а байрны 37 тоот 54.88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/1687, 16/88 дугаартай албан бичиг, Ариг банк ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, итгэмжлэл, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/26 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Ф эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/2049, 3/2050 дугаартай мэдэгдэл, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5/10 дугаартай А*******ны албадан дуудага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 3/2244, 3/2243 дугаартай мэдэгдэл, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5/10 дугаартай А*******ны албадан дуудага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3/113 дугаартай албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5/10 дугаартай А*******ны албадан дуудага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 24/4 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/2377, 3/2378 дугаартай мэдэгдэл, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/10 дугаартай Хоёрдахь албадан дуудага худалдаа явуулах тухай тогтоол, Өдрийн сонинын хуулбарыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Э*******-О нь хариуцагч Б******* т******* б******* г холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.
1.1 Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн а*******ан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01686 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалаар хариуцагч Л.Э*******-О, Ш. нараас 42,477,925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ариг банк ХХК-нд олгож, мөнгөн т*******ийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, тоот 54.88 м.кв талбайтай хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан уг шүүхийн шийдвэр, магадлалын хуулбараар тогтоогдож ба. /х.х-ийн 41-57 дахь талд/
2.1. Уг шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 00033 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож, Б******* т******* б******* г хүргүүлснээр 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24360521 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /х.х-ийн 36-40, 59 дахь талд/
2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана ... гэж зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлын шаардлагаа гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй ба.
3.1. Б******* т******* б******* газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 24360521-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24360521-02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Л.Э*******-О******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, т 54.88 м.кв талбайтай хаягт байрлах орон сууцыг битүүмжилж, хураасан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй ба. /х.х-ийн 68-69, 75-76 дахь талд/
3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан бөгөөд мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заасан.
3.3. Б******* т******* б******* газрын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/1687, 3/1688 дугаартай албан бичгээр т******* төлөгч Л.Э*******-О, Ш. нараас т******* авагч Ариг банк ХХК-нд тус тус тоот 54.88 м.кв талбайтай орон сууцанд үнийн санал 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдэж, улмаар т******* авагч Ариг банк ХХК нь т******* төлөгч нараас ирүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн ба. /х.х-ийн 81-83 дахь талд/
Ий*******үү үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/26 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Ф эстэймэйт ХХК-ийн шинжээч Н.Ц шинжээчээр томилсон ба. /х.х-ийн 85 дахь талд/
3.4. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд ий*******үү харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээчээр үнэлүүлэхээр хуульд заасан.
Шийдвэр гүйцэтгэгчээс т******* төлөгч Л.Э*******-О, Ш. нарт үнийн санал ирүүлэх тухай 4 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд үнийн санал өгөх сүүлийн өдөр нь амралтын өдөр байхад дараа өдрийн даваа гараг буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилсон нь талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцуулах ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэх үндэслэлгүй ба.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж заасан.
Тодруулбал, т******* төлөгч нарт шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнийн санал өгөх сүүлийн өдөр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байх тул энэ өдрөөс хойш үнийн санал өгөөгүй гэж үзэх бөгөөд тус хугацаа дуусаагүй байхад шинжээч томилсон нь хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй ба.
Иймд дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Л.Э*******-О******* үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Э*******-О******* хариуцагч Б******* т******* б******* г холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, тоот орон сууцыг 167,000,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* т******* б******* газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э*******-Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ