Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 309

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                  

улсын яллагч Ц.Сүхбат,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Монгол Шевро” ХХК-д худалдааны зөвлөхөөр ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Түмэн барс овогт М.М,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, оршин суудаг гэх, ял шийтгэгдэж байгаагүй, Донгоо овогт Д.Х нарт Монгол Улсын / 2015 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709010310086 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүгдэгч М.М, шүүгдэгч Д.Х нар бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Холливууд бааранд иргэн Б.Даваажаргалыг мөрлөсөн гэх шалтгаанаар нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж буюу Б.Даваажаргалыг зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдэцгээсэн нь:       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Тиймээс шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хын:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс: мөрдөн байцаалтад хохирогч Б.Даваажаргалын: …2017 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед  хамаатны дүү Батмөнх бид хоёр нэрийг нь сайн мэдэхгүй бааранд орсон юм. Ороод бид хоёр 2-3 шил пиво аваад сууж байгаад бие засахаар явсан юм. Тэгтэл 00-ын үүдэнд эрүүгээрээ сахалтай бүлтгэр нүдтэй махлаг бор залуу “чи яасан овоо пизда вэ” гэсэн. Тэгээд “яахаараа би пизда байдаг юм” гээд маргалдаад тэр залуутай барилцаад авснаа санаад байгаа юм. Намайг харин хаашаа яаж цохисныг нь мэдэхгүй байгаа юм… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,

мөрдөн байцаалтад гэрч М.Содномцэрэнгийн: …Би найз… нарын хамт Холливууд нэх нэртэй шөнийн цэнгээний газар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 01 цагийн үед ороод хоёр шил 0,75 литрийн Чингис архи, 0,75 литрийн Жак данелс гэх нэртэй виски авч уугаад шөнийн цэнгээний газраас 03 цаг өнгөрч байх үед гарсан. Тэгээд би нөгөө хэдээс түрүүлж гараад такси барих гээд зогсож байтал дотор зодоон болоод байна гэж нэг хүн орилсон. Тэгээд би Бат-Эрдэний хамт шөнийн цэнгээний газар руу яваад ортол хүмүүс зодолдож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хамгаалагч нарыг нь хойш нь түлхээд хартал Мөнхдэмбэрэл нэг залууг өшиглөж байсан. …Мөнхдэмбэрэл тэр залуугийн нүүр рүү нь хоёр удаа өшиглөж байхыг би харсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,

мөрдөн байцаалтад гэрчээр М.Мийн: …Дотор бөөн юм болооп байна гээд хэлэхээр нь дотогшоо гүйгээд ортол баахан хүмүүс бөөгнөрөөд зогссон газар нэг залуу унасан байсан. …Газар унасан байсан залууг нь нэг удаа …хөлөөрөө өшиглөсөн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,

мөрдөн байцаалтад гэрчээр Д.Хын: …2017 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн үед найз нар болох Содномцэрэн, Мөнхдэмбэрэл нарын хамт Холливууд гэх нэртэй шөнийн цэнгээний газар ороод… бүжиглэж байгаад 04 цагийн үед  уг шөнийн цэнгээний газраас гарах гэж явж байгаад нэг залуутай мөргөлдсөн. Тэгээд би тэр залуутай маргалдаад бид хоёр барьцалдаж аваад би тэр залуугийн зүүн шанаа руу нь нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд Мөнхдэмбэрэл тэр залууг нүүр рүү нь 2, 3 удаа өшиглөөд хамгаалагч нь ирж салгаад тэгээд цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар авчирсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Бат-Эрдэнийн: …Хүрлээ зүс үл таних залууг энгэрээс нь заамдаж бариад нойлын өрөөнөөс гараад ирсэн. Удалгүй Мөнхдэмбэрэл орж ирээд нийлж тухайн залууг нүүр ам руу нь цохиж байгаад тухайн залууг унаад босож ирэхэд Мөнхдэмбэрэл нүүр рүү нь өшиглөөд нүүрэн дээр нь дэвсчихсэн юм. …Зүс үл таних залууг Хүрэлбаатар заамдаж гарч ирсэн. Тухайн залуугийн ам хамар нь цус болсон байсан. Нойлд цохисон юм шиг байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжжэчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №9827 тоот:

  1. Даваажаргалын биед баруун ухархайн дотор хана, зүүн хацар ясны нумын хугарал, баруун нүдний алимны өөхлөлт хий үүсэлт, зулайн зүүн ар хэсэг, зүүн хацар, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэсэн дүгнэлт /хх-27/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.     

 

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч түүний хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/,

Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч түүний хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-42/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-43-44/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-48-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас /хх-58/, хохирлын баримтууд /хх-69-70/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч М.Мөнхбэмбэрэл, шүүгдэгч Д.Х нарыг  бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Холливууд бааранд иргэн Б.Даваажаргалыг мөрлөсөн гэх шалтгаанаар нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж буюу Б.Даваажаргалыг зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан  ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

 

Шүүгдэгч М.М, шүүгдэгч Д.Х нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваажаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулав.                                          

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг толгойн компьютер томографийн зургийг Б.Даваажаргалд буцаан олгох нь зүйтэй.