2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/05959

 


 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягтай ******* капитал ББСБ ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ганбаяр овогтой******* /рд:***/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Г.Билгүүн нь тус байгууллагаас 2022 оны 8 сарын 22-ны өдөр №3 Г202208-1111 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 4,940,000 төгрөгийн зээлийг таблет компьютер, Smart Keyboard загварын гадна товчлуур ухаалаг компьютерын гар утас тус тус худалдан авах зориулалтаар зээл авсан. Олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2022 оны 09-р сарын 07-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх хуваарь гаргасан ч одоогийн байдлаар зээлээ бүрэн төлж хаагаагүй байна. Мөн зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр 2025 оны 05-р сарын 21-ний өдрийн 197/Ш32025/26096 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Г.Билгүүн хаягаа бичиж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК Г.Билгүүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Билгүүний оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраагийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Ганбаярын******* *** улсад суралцаж байгаа, *** гэсэн имэйл хаягтай болохыг дурдав.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК Г.Билгүүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ