| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04884/И |
| Дугаар | 191/ШШ2025/05958 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/05958
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: **** тоотод байрлах ******* ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт байрлах, ******* гантиг ХХК /рд:***/-д холбогдох,
28,065,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ХХК нь ******* гантиг ХХК-тай байгуулсан 2018 оны 10 сарын 29-ний өдрийн ЖН-18/035 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээг үзүүлсэн. Гэрээний хугацаанд ******* гантиг ХХК нь төлбөр тооцооны талаар гэрээний зүйлийн 4.2 заалтад заасны дагуу үйлчилгээний төлбөр 2,100,000 төгрөгийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцож баталгаажуулсан боловч сар бүрийн төлбөрөө цаг тухайд нь төлж барагдуулаагүй. 2024 оны 12 сарын 31-ний жилийн эцсийн байдлаар 28,065,950 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг ******* гантиг ХХК-ийн ажилтан Анхбаярт мэдэгдэж 2025 оны 01 сарын 23-ны өдрөөс интернэт үйлчилгээний холболтыг хоёр тал харилцан тохиролцож түр салгаад байна. Тус компанийн Санхүү борлуулалт хариуцсан ажилтан О.******* 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 25/008 дугаартай ******* ХХК-ийн мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн "******* гантиг" ХХК-ний захирал О.******* утсаар холбогдож төлбөр төлж барагдуулах, цаашид үйлчилгээ авах эсэх тухай мэдэгдсэн, 2025 оны 05 сарын 10-нд хариу өгнө гэсэн боловч өдийг хүртэл албан мэдэгдлийн хариу өгөөгүй. ******* гантиг ХХК-нь 2024 оны 2-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 3-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 4-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 5-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 6-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 7-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 8-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 9-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 10-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 11-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг, 12-р сард төлөх 2,551,450.00 төгрөгийг төлж барагдуулаагүйгээс 2024 оны 12-р сарын 31-ний жилийн эцсийн байдлаар 28,065,950 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч ******* гантиг ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх 28,065,950 төгрөгийн мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* гантиг ХХК-д холбогдуулан 28,065,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 28,065,950 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******ийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлж биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн 28,065,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* гантиг ХХК төлж биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,279.75 төгрөгөөс 149,140 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгож, үлдэх 149,139.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,139 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ