| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/06110/И |
| Дугаар | 191/ШШ2025/05954 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/05954
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *** байрлах, ******* банк ХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух,******* овогтой******* /рд:***/-т холбогдох
26,851,613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.Отгонбаатар нь 2024 оны 09 сарын 24-ний өдөр ******* банктай R000872088 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 28,950,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 25,635,054.46 төгрөг, зээлийн хүү 1,199,662.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,896.49 төгрөг, нийт 26,851,613 төгрөгийг гаргуулж өгнө үү..... гэжээ.
Хариуцагч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* банканд 2025 оны 8 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,983,517 төгрөг, нийт 26,851,613 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК хариуцагч Т.Отгонбаатарт холбогдуулан үндсэн зээлд 25,635,054.46 төгрөг, хүүд 1,199,662.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,896.49 төгрөг, нийт 26,851,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 8 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,983,517 төгрөг, нийт 26,851,613 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Т.Отгонбаатарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Отгонбаатар 2025 оны 8 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдрийн дотор 2,983,512 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,983,517 төгрөг, нийт 26,851,613 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,208 төгрөгөөс 146,104 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д буцаан олгож, үлдэх 146,104 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,104 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ