Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ш.Насанжаргал,                    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:            

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт оршин суудаг, “М” бааранд хамгаалагч ажилтай, ял шийтгэгдэж байгаагүй, Хатигин овогт А.Т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709026520289 дугаар 185/2018/0294/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                    

     

Шүүгдэгч А.Т 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 7-8 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” зочид буудлын 1 давхарт хохирогч Б.Жамсранжавтай маргалдан улмаар түүний толгой, нүүр, хүзүү, гар тус газар нь гараараа цохьж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хугарал, баруун хөмсөг, баруун гарын 4 дүгээр хурууны зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн эгэм, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тийн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээж байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

хохирогч Б.Жамсранжавын: ...2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 7-8 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Crown” нэртэй буудалд байхад манай найз Саруулын зүс таних эрэгтэй хүн чи ямар том дуутай юм бэ гээд л чи одоо наашаа гараад ир гээд баахан маргалдаад байж байгаад гарсан. Тэгээд буудлын шатан дээр үгийн зөрүүгүй хойноос толгой нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Нилээн олон удаа цохиод л байсан. Намайг цохиж зодож байгаад яваад өгсөн. ...Миний баруун гарын эрхий хуруу үенээсээ мултраад гарсан. Хамар хугарсан байсан. Буудалд байхад тэр залуу намайг гараад учраа ольё гэхээр нь хамт гараад юм ярьж байгаад буцаад ороход араас цохиод зодсон… гэж мэдүүлсэн  мэдүүлэг /хх-13-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №403 тоот шинжээчийн:

  1. Б.Жамсранжавын биед Б.Жамсранжавын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хугарал, баруун хөмсөг, баруун гарын 4 дүгээр хурууны зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн эгэм, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор, АУ-ны магистр Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-18/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, иргэний мэдээлэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-27-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч А.Т 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 7-8 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” зочид буудлын 1 давхарт хохирогч Б.Жамсранжавтай маргалдан улмаар түүний толгой, нүүр, хүзүү, гар тус газар нь гараараа цохьж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хугарал, баруун хөмсөг, баруун гарын 4 дүгээр хурууны зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн эгэм, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №403 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Б.Жамсранжавын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Төгөлдөрийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч А.Тийг  /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч А.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гэм хорын хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн /хх-32/, хохирогч Б.Жамсранжав гомдолгүй гэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Т өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.