Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 96

 

Ү............ын нэхэмжлэлтэй

хариуцагч Б............д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00853 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ү............ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б............д холбогдох,

 

 “Лангуу худалдсаны үнэ болон түрээсийн төлбөр 7.276.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Лангуу, том ширээний үнэ 2.620.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгч Ү............ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ү............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ү............ би сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. 2019 оны 7 сарын 20-нд дүрэмт хувцасны худалдаа хийхээр ........... их дэлгүүрт лангуу хайсан боловч ........... группийн ойн баяр тохиож ажиллахгүй, хариуцсан хүмүүстэй уулзаж чадаагүй фейсбүүкээс ........... Их Дэлгүүрийн лангуу зарна Munguu Munguu гэсэн фейсбүүк хаягтай 99364944 утастай зарын дагуу Б............ Эрдэнэтэй холбогдож 2019 оны 7 сарын 28-ны өдөр бид 2 уулзаж ........... их дэлгүүрийн 315 (063) тоот лангууг Б............ миний эзэмшлийн түрээслэхгүй Улаанбаатар хот явах гэж байгаа шууд зарна гэж хэлсэн. Үнэ 6 сая. Мөн би ...........тэй 2 сая гаруй төгрөгийн тооцоотой, банкны зээлтэй, төлөх хугацаа хэтэрсэн, аавын бие муу хурдан хот явмаар байна. Та худалдаж аваад худалдаагаа хийчхээд зарж үрж болно, та мөнгөө хурдан өгчих би ...........тэй тооцоогоо хийгээд бичиг баримтаа янзлаад өгнө гэж тохирсон. Б............д мөнгө өгсөн тооцоо: 1.2019 оны 7 сарын 29-нд 2.200.000 төгрөг гарын үсэг баримттай, 2. 2019 оны 7 сарын 30-нд 1.800.000 төгрөг бичлэгтэй, 3. 2019 оны 8 сарын 14-нд 800.000 төгрөг дансаар, 4.Б............ийн 315 тоот (3/063) лангууны түрээсийн үлдэгдэл (2019 оны 8 сараас өмнөх) 2.476.000 төгрөгийг тушаасан баримтууд бүгд 7,276,000 төгрөг болно. Тус лангуун дээр 2019 оны 8-р сарын 14-нд бага ангийн дүрэмт хувцасны худалдаа хийж байхад Б............ орж ирж мөнгө өг лангуугаа чөлөөл, формын хувцсыг чинь авна гэж орилж чарлаад худалдан авагчийн амгалан тайванг алдагдуулж, нэр хүндэд халдсан. Б............ авсан мөнгөнөөсөө ...........тэй тооцоогоо хийгээгүй байсан. Үүнээс хойш холбоо барих гээд чадаагүй өдий хүрлээ. 2021 оны 1 сарын 13-нд ........... Их Дэлгүүрийн захиргаанаас Ү............тай 2019 оны 10 сарын ...,-ны 3/063 тоот лангуу түрээслэх гэрээг Б............эс худалдаж авсан, гэсэн гэрээний заалт зөрчсөн учраас цуцлахаар мэдэгдсэн. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалд хандах хүсэлт гаргаж, эвийн журмаар шийдвэрлүүлэх гэсэн боловч Б............ ирээгүй. Б............ ........... Их Дэлгүүрийн лангууг өөрийн эзэмшлийн лангуу гэж зарсан. Иймд миний бие Б............эс өөрийн хохирсон 7.276.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б............ шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ү............ын нэхэмжлэлтэй танилцлаа. Би бэлэн хувцасны худалдаа эрхлээд нэлээн хэдэн жил болж байна. 2019 оны 04 дүгээр сард ........... дэлгүүрт лангуу зарна гэсэн зарын дагуу С............тай холбогдсон. Тухайн үед Эрдэнэт их дэлгүүрт бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байсан. Уг лангууг салбарлах зорилгоор 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ........... дэлгүүрийн 315 дугаартай 26,5 м.кв талбайг С............гийн нэрнээс өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Бэлэн хувцасны лангуу, хүнсний дэлгүүр давхар ажиллуулж байсан учраас хүн хүч хүрэхгүй байсан болохоор уг лангууг зарахаар зар тавьсан. Зарын дагуу Ү............ эгчид бэлэн мөнгөнд зарна гэхэд 3.000.000 төгрөг бэлэн байна. 2 хоногийн дараа үлдсэн мөнгийг өгнө гэж тохирсон. 2019 оны 07 дугаар сарын 29-нд 2.200.000 төгрөгийг бэлэн өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 14-нд 800.000 төгрөг данс руу шилжүүлсэн. Нийт 3.000.000 төгрөг авсан. 2.200.000 төгрөг өгсөн учраас тухайн үед 2019 оны 07 дугаар сарын 29, 30-нд лангууг хүлээлгэн өгсөн. Мөнгөө бүрэн өгөөгүй болохоор нэрээ шилжүүлэх хүсэлтийг ........... дэлгүүрийн захиргаанд өгөөгүй юм. Үлдсэн мөнгийг нэхэхэд би ........... дэлгүүрийн захирал Гантөмөр, нягтлан нарыг таньдаг. Би лангуу худалдаж авахгүйгээр сурагчийн дүрэмт хувцсаа жил болгон зардаг гээд үлдсэн мөнгийг өгөөгүй. Би нэр усаа өөрөө шилжүүлэн авчихна. Чиний хэрэг байхгүй гээд утсаа авахаа больсон. Лангуун дээрээ очихоор бэр нь гээд нэг эмэгтэй байж байдаг байсан. Мөнгөний талаар хэлэхэд би тэр талаар мэдэхгүй. Намайг түр суулгачхаад явчихсан гэдэг байсан. Бэртэй нь хэд хэдэн удаа очиж уулзсан. Өөртэй нь уулзах гээд чадаагүй. Ү............ эгчийн утас руу зөндөө мессеж бичиж, залгаж байсан. Ү............ эгч Хөвсгөлд сурагчийн дүрэмт хувцсаа зарж байна гээд алга болсон. С............ ........... дэлгүүрийн захиргаанд түрээсийн өртэй байсан юм билээ. Надаас 6 сая төгрөгөө авчхаад лангуугаа хүлээлгэж өгч, нэр шилжүүлэхдээ ........... дэлгүүрийн захиргаанд түрээсийн үлдэгдлээ төлж дуусгасан. Өр төлбөрөө төлж дуусгасны дараа над руу нэрээ шилжүүлсэн. Би уг лангууг 2019 оны 05 дугаар сарын 08-нас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллахдаа түрээсээ төлж байсан. Түрээсэнд сардаа 560.000 төгрөг төлдөг. Ү............ 2.476.000 төгрөг түрээсэнд төлсөн гэдэг нь үндэслэлгүй юм. ...........д дэлгүүрт 2 сая гаран төгрөгийн тооцоотой, банкны зээлтэй, төлөх хугацаа хэтэрсэн, аавын бие муу хурдан хот явмаар байна гэж хэлж байгаагүй. Лангуунд түрээсийн үлдэгдэл хэдэн төгрөг л байсан байх. Би хүнсний дэлгүүр ажиллуулдаг пост машинаараа мөнгө уншуулан банкны зээлээ төлчихдөг байсан. Миний аав 1994 онд нас барсан. Аав минь нас барсан учраас аав гэж ярих ямар ч шаардлага байхгүй. Намайг утсаа авахгүй алга болсон гэж байна. Харин ч би лангуун дээр хэд хэдэн удаа очиж бэртэй нь уулзсан. Үүнийг хажуу талын лангууны зэрэгцээ суудаг Нараа маш сайн мэдэж байгаа. Хэл ам хийж байгаагүй. Тухайн үед ........... компанид 3.400.000 төгрөгийн тооцоотой байсан. Ү............ эгчээс 2.200.000 төгрөг аваад өөрөө мөнгө нэмээд ........... компани данс руу 2019 оны 07 дугаар сарын 30-нд 3.400.000 төгрөг шилжүүлсэн. Ү............ нь худлаа ярьж, лангууг минь авснаас болж би лангуугүй болсон. Би бэлэн мөнгөнд зарна гэж байхад зөндөө залгаж гуйсан учраас ээж шигээ санаж итгэж өгсөн байгаа. Уг лангууг хэлж ярьж байсан шигээ нэр дээрээ шилжүүлэн авсан байх. Би лангуугаа хүлээлгэж өгснөөс хойш огт уулзаагүй. ........... дэлгүүрээс залгаж байгаагүй. Би нэгэнт лангуу өгсөн учраас тэгээд орхисон. Ү............ эгчид лангууг өгөлгүй өөрөө ажиллуулж байсан бол ашиг олсон байгаа. Ажиллуулаагүй хугацааны орлого ашиг, худалдахаар тохирсон 6 саяас үлдсэн 3 сая төгрөгийг Ү............ эгчээс гаргуулан авмаар байна. Би хэсэг хугацааны дараа лангуун дээрээ очиход сурагчийн дүрэмт хувцас байхгүй, өөр хүн уг лангуун дээр бэлэн хувцас зараад ажиллуулж байсан. Тэнд сууж байсан эмэгтэйгээс Ү............ эгчийг асуухад надад түрээслүүлсэн энд байхгүй байгаа гэсэн. Тэгээд сураг тасарсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б............ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2019.04 сард ........... дэлгүүрт лангуу зарна гэсэн зарын дагуу С............тай холбогдсон. Тухайн үед Эрдэнэт их дэлгүүрт бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байсан. Уг лангууг салбарлах зорилгоор 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. /2019.04.27, 2019.04.29, 2019.05.08-нд 5096069475 данснаас 5281100756 данс руу 2.000.000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгыг хавсаргав/ 2019.05.08-ны өдөр ........... дэлгүүрийн 3 давхрын 3/063 дугаартай 26.5 мкв талбайг С............гийн нэрнээс өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Бэлэн хувцасны лангуу, хүнсний дэлгүүр давхар ажиллуулж байсан учраас хүн хүч хүрэхгүй байсан болохоор уг лангууг зарахаар зар тавьсан. Зарын дагуу Ү............ холбогдсон. Лангууг 6 сая төгрөг гээд Ү............ эгчид бэлэн мөнгөнд зарна гэхэд 3.000.000 төгрөг бэлэн байна. 2 хоногийн дараа үлдсэнийг нь өгөхөөр болж тохирсон. Би бэлэн мөнгөнд өгнө гэхэд Ү............ эгч утсаар ярьж чиний лангуу үнэхээр байрлал сайтай юм. Эгчид нь яг болохоор байна гээд шаналгаж гуйсаар байгаад авсан. Би ээж шигээ санаад итгээд өгсөн. 2019.07.29-нд 2.200.000 төгрөгийг бэлэн өгсөн. 2019.08.14-нд 800.000 төгрөг данс руу шилжүүлсэн. Нийт 3.000.000 төгрөг авсан. 2.200.000 төгрөг өгсөн учраас тухайн үед 2019.07.29, 30-нд лангуугаа хүлээлгэн өгсөн. Мөнгөө бүрэн өгөөгүй болохоор нэрээ шилжүүлэх хүсэлтийг “...........” дэлгүүрийн захиргаанд өгөөгүй юм. Үлдсэн мөнгийг нэхэхэд би “...........” дэлгүүрийн захирал Гантөмөр, нягтлан нярав бүгдийн таньдаг. Би лангуу худалдаж авахгүйгээр сурагчийн дүрэмт хувцсаа жил болгон зардаг гээд үлдсэн мөнгөө өгөөгүй. “Нэр усаа өөрөө шилжүүлээд авчихна. Чиний хэрэг байхгүй” гэж яриад утсаа авахаа больсон.Лангуун дээр очихоор бэр нь гээд нэг эмэгтэй байж байдаг байсан. Мөнгөний талаар хэлэхэд би тэр талаар мэдэхгүй. Намайг түр суулгачхаад явчихсан гэдэг байсан. Бэртэй нь хэд хэдэн удаа очиж уулзсан. Өөртэй нь уулзах гээд чадаагүй. Ү............ эгчийн утас руу зөндөө мессеж бичиж, залгаж байсан. Ү............ эгч Хөвсгөлд сурагчийн дүрэмт хувцсаа зарж байна гээд алга болсон. С............ “...........” дэлгүүрийн захиргаанд түрээсийн өртэй байсан юм билээ. Надаас 6 сая төгрөгөө авчхаад лангуугаа хүлээлгэж өгч, нэр шилжүүлэхдээ “...........” дэлгүүрийн захиргаанд түрээсийн үлдэгдлээ бүрэн төлж дуусгасан. Өр төлбөрөө төлж дуусгасны дараа над руу нэрээ шилжүүлсэн юм. Би үйл ажиллагаа нь жигдэрсэн лангуугаа өгөөд мөнгөө ч бүрэн аваагүй. Одоо лангуу ч үгүй, мөнгө ч үгүй хохирч байна. Ү............ эгч уг лангууг 1 жил гаран ажиллуулж, зөндөө орлого ашиг олсон. Надад хэлснээрээ лангууг миний оролцоогүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн гэрээ байгуулсан байна. Аль ч худалдааны төв шинээр лангуу авахад тухай байгаа хүнээс нь худалдаж авдаг. Энэ бол бичигдээгүй ч нийгэм дээр байдаг харилцаа. Ү............ эгч ингэж байгаа бол өнгөрсөн хугацааны орлого, ашгаа тооцож нэхмээр байна. Ү............ эгч сурагчийн дүрэм хувцас худалдаалах лангуу хэрэгтэй байна одоо яг эрэлт ихтэй хугацаан гэхэд адилхан наймаа хийдэг хүмүүс жаргал, зовлонгоо мэддэг учраас ойлгоод лангуугаа шууд хүлээлгэн өгсөн. Ү............тай лангууг 6 сая төгрөгөөр худалдахаар тохирсон. Үүнээс 3 сая төгрөг авсан. 6, 7 сарын өөрийн ажиллуулсан түрээсийг төлөөгүй байсан болохоор хэлэхэд би чамд мөнгө өгөх юм чинь түүнээс нь өгнө гэсэн болохоор түрээсэнд санаа зовоогүй юм. “...........” дэлгүүрийн 3/063-г шилжүүлэн өгөхөд Ү............ эгч лангуу, ширээгээ үлдээчхээч лангуутай болтол түр үлдээгээч гэхэд нь үлдээсэн. Ү............ эгч “...........” дэлгүүрийн лангууг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авчихсан байгаа. Уг лангуугаа өөрөө ажиллуулахгүйгээр өөр хүнд давхар түрээслүүлснийг “...........” дэлгүүрийн захиргаа мэдээд гэрээгээ цуцалсан юм билээ. Ү............ эгч “...........” дэлгүүрт лангууны талбайгаа хураалгасан учраас лангуу, ширээгээ авмаар байна. Лангууг өнгөт хавтангаар 2.500.000 төгрөгөөр хийлгэсэн. Том ширээ 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний ажиллуулж байсан лангууны талбайг хурааж авсан учраас “...........” дэлгүүрээс лангуу, ширээгээ авъя гэхэд Ү............ эгчид өгсөн гэсэн. Миний ширээг хажуу талын лангууны хүнд худалдсан байна лээ. Ү............ эгчээс лангуу, ширээгээ нэхэмжилж байна. Шинээр хийлгэсэн шинэ лангууг минь өгөхгүй жил гаран байлгаж ашигласан учраас лангууны 2.500.000 төгрөг, ширээ 120.000 төгрөг нийт 2.620.000 төгрөгийг Ү............аас гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ү............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Надад холбогдуулан Б............эс гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Б............ ........... нарын лангууны асуудал, мөнгө шилжүүлсэн данс, дансны хуулга, бэлэн хувцасны лангуу, хүнсний дэлгүүр, хүн хүн ч хүрэхгүй нь надад хамаагүй. Б............д 4.800.000 төгрөг өгсөн. Надаас 3.000.000 төгрөг авсан, өөр мөнгө өгөөгүй аваагүй гэж худал ярьж гүтгэж байна. 1.800.000 төгрөг өгсөн бичлэгтэй баримт СД хавтаст хэрэгт байгаа. Мөн ...........д лангууны түрээсээ төлсөн гэж худал хэлж байна. ........... дэлгүүр Б............эс түрээсээ авах гэж хөөцөлдөөд олдохгүй, баярын арга хэмжээ дуусаад арга хэмжээ авах гэж байсан гэж байна лээ. 2.476.000 төгрөгийг Б............ийн өмнөөс тушаасан баримтууд /түрээсийн төлбөр/ хавтаст хэрэгт байгаа. Зарсан талбай дээрээ 4 ширхэг босоо тавиур /цагаан өнгөтэй/ үлдээсэн. Энэ тавиурыг огт ашиглаагүй форм зарахад зориулалтын бус. Талбайг хураалгахад тавиурыг буулгаж, ажлын байрандаа арай ядан хураасан байгаа. Ширээг Б............д хажуу талын лангууны хүнд 30.000 төгрөгөөр зарсан байсан. Худал ярьж 2021 оны 08 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, Б............ нартай холбогдож /утсаар/ тавиур ав гэхэд шүүхээр шийдүүлж байж авна гээд авахгүй байна. Өчнөөн сар 4 ширхэг тавиурыг чинь өгөх гэж, мөн 7.276.000 төгрөгөө авах гэж Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, шүүхэд хандаад байна.  Тавиураа авч 7.276.000 төгрөгийг минь хурдаг өг. Худал ярьж цаг хугацаа өнгөрөөгөөд бай гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00853 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 56.5.-д заасныг баримтлан хариуцагч Б............эс 4.113.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү............д олгон нэхэмжлэлийн шаардлагаас 3.163.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ү............аас лангуу, ширээ буюу 2.620.000 төгрөг гаргуулан Б............д тус тус олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 131.370 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56.870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б............эс 80.758 төгрөг гаргуулан Ү............д, нэхэмжлэгч Ү............аас 56.870 төгрөг гаргуулан Б............д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ү............ заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ү............ би Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-09-21 ний өдрийн 142\ШШ2021\00833 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “ ... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” Шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг барьж, сөрөг нэхэмжлэлийг мөнгөн хэлбэрээр бүхэлд нь ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагаас 3.163.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тухайд: Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 30- ны өдөр 1.800.000 төгрөг өгсөн энэ тухай бичлэг бий гэж байгаа боловч бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тэрээр хариуцагчид 1.800.000 төлсөн болон түрээсийн 4,5 сарын төлбөрийг төлсөн болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнээд байгаа нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “ Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэснийг зөрчсөн байна.Тодруулбал: Хэрэгт нотлох баримтаар өгсөн СД бичлэгт Б............д 1.8000.000 төгрөгийг өгсөн тухай тодорхой байхад үнэлэхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой алдаа гэж үзэж байна. 2.Хариуцагч Б............ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухайд: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “ лангуу, ширээ буюу 2.620.000 төгрөг”-ийг Ү............ надаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болжээ. Б............ нь “ Сөрөг нэхэмжлэл гарган өнгөт хавтангаар хийсэн лангуу 2.500.000 төгрөг, том ширээ 120.000 төгрөг нэхэмжилдэг. Анхан шатны шүүх нэхэмжилсэн лагуу өөрт нь байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, ... сөрөг нэхэмжлэлийг хангаж дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээг баримтлан биет байдлаар гаргуулах нь зүйтэй гэж үзлээ...” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрх үнэлгээ нь зах зээлийн бодит үнээс хэтэрхий өндөр, улмаар биет байдлаар гаргах боломжтой эд зүйлийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай болжээ. “зарсан талбай дээрээ 4 ш босоо тавиур үлдээсэн... энэ тавиурыг огт ашиглаагүй, форм зарахад зориулалтын бус байсан.Талбайг хураалгахад тавиурыг буулгаж ажлын байрандаа арай ядан хураасан...” гэсэн нэхэмжлэгч миний тайлбарыг шийдвэртээ дутуу бичжээ.Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байх гэж найдаж байна. Б............эс миний бие “тавиур, ширээгээ аваач.” гэж удаа дараа шаардсан.Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Түрээсийн талбайд байрлуулсан лангуу нь ийм өндөр өртөгтэй байх боломжгүй.Энэ лангуу нь өнгө, хэлбэрээрээ хадгалагдаж байхад лангуу, ширээ гэсэн биет байдлаар Б............д өгөх боломжтой эд зүйлсийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг буюу Б............ийг хамгаалсан шийдвэр гэж үздэг. “... талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй, мөн 56.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин ...........дөр бус хэлцэл байх тул 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, ... үүрэгтэй байна.” гэж дүгнэсэн атлаа Б.Соёд-Эрдэнийн лангуу, ширээ нь биет байдлаар байгаа талаар ........... би тайлбарлаад буцааж өгөх боломжтой гэсээр байхад мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу юм. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Ү............ миний шүүхэд нотлох баримтаар гаргасан бичлэгийг бүрэн эхээр нь судалж, анхан шатны шүүхийн 833 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Ү............ миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бодит эд зүйл \лангуу, ширээ\ байдлаар гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ү............ шүүхэд “Лангуу худалдсаны үнэ болон түрээсийн төлбөр 7.276.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б............ “................ надад  3.000.00 төгрөг  өгсөн, үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Лангуу, том ширээний үнэ 2.620.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д заасныг баримтлан  хариуцагч Б............эс 4.113.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.163.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ү............аас 2.620.000 гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б............ нь ........... их дэлгүүрийн 315 тоот лангууг түрээсэлж байх хугацаандаа нэхэмжлэгч Ү............д 6.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож,   лангууг 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч сар бүр төлөх түрээсийн төлбөрийг түрээслэгчид төлж байсан болох нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б............ өөрийн түрээсэлж буй лангууг бусдад давхар түрээслэх, худалдан зарах эрхгүй болох нь түрээслэгчтэй байгуулсан гэрээ болон зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүх  талуудын хооронд  хийсэн хэлцэл нь хүчин ...........дөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин ...........дөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Б............ нэхэмжлэлийн шаардлагаас лангууны үнэ- 4.800.000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 2.476.000 төгрөгнөөс 1.669.500 төгрөгийг нэхэмжлэгчид ,  нэхэмжлэгч Ү............ нь хариуцагчаас  хүлээж авсан  2.500.000 төгрөгийн үнэ бүхий лангуу, 120.000 төгрөгийн үнэ бүхий ширээг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй.

Хариуцагч Б............ нь нэхэмжлэгчээс лангууны үнэнд тооцож 3.000.000 төгрөг авсан, 1.800.000 төгрөг бэлнээр  аваагүй, өмнөх түрээсийн төлбөрийг түрээслэгч ........... төлж барагдуулсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж, татгалзаж буй боловч тэрээр өөрийн гаргасан тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тухайлбал нэхэмжлэгч Ү............ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж түрээсийн төлбөр төлсөн болон бэлэн бусаар  мөнгө шилжүүлсэн баримт, СД бичлэгийг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч уг баримтуудыг няцаагаагүй байна.

Шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид ногдуулж бэлнээр өгсөн 1.800.000 төгрөг, түрээсийн төлбөр 2019 оны 9  дүгээр сарын  21-ний өдөр төлсөн 556.500 төгрөг, 10 дугаар сарын 7-ны өдөр төлсөн 1.113.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Б............эс лангуу худалдан авсан төлбөр 4.800.000 төгрөг, түрээсийн төлбөр 1.669.500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр-806.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Б............ ........... их дэлгүүрийн 315 тоот лангуу, ширээг 2019 оны 7 дугаар сарын 28–ны өдөр нэхэмжлэгч Ү............д хүлээлгэн өгсөн, уг лангуу, ширээг буцааж өгөөгүй болох нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэгэнт талуудын хооронд байгуулсан лангуу худалдах, худалдан авах гэрээ хүчин ...........дөр бус байх хэлцэлд тооцогдсон тул нэхэмжлэгч Ү............ уг лангуу, ширээг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Ү............ын гаргасан “...шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бичлэгийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, лангуу, ширээний үнийг гаргуулан шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож  байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлтэй юм.

Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00853 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг баримтлан хариуцагч Б............эс 6.469.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү............д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 806.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ү............аас 2.500.000 төгрөгийн үнэ бүхий лангуу, 120.000 төгрөгийн үнэ бүхий ширээг тус тус гаргуулан Б............д олгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 131.370 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56.870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б............эс 118.462 төгрөг гаргуулан Ү............д, нэхэмжлэгч Ү............аас 56.870 төгрөг гаргуулан Б............д тус тус олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ү............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.478 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ