| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03100/И |
| Дугаар | 191/ШШ2025/04795 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04795
| 2025 5 28 | 191/ШШ2025/04795 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Э******* Д******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байх Шаттле ББСБ ХХК-нд холбогдох
Гэрээний үүрэгт 61,087,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* хариуцагчийн төлөөлөгч М.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******, ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
ШАТТЛЕ Банк бус санхүүгийн байгууллага" ХХКомпани нь Санхүүгийн Зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн №1/419 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ-ний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Миний бие Э овогтой Д******* нь ШАТТЛЕ Банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Даалгаврын гэрээ-г байгуулан хугацаа хэтэрсэн зээлүүдийг төлүүлэх зорилгоор Хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байгаа болно. ШАТТЛЕ Банк бус санхүүгийн байгууллага ХХКомпанийн 2023 оны 01 дүгээр сарын тайлангийн хурлаар нэр бүхий 13 зээлдэгчийн зээлийг шүүхээр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг ба ШАТТЛЕ Банк бус санхүүгийн байгууллага ХХКомпанийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/06 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-оор "Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай тогтоолыг гаргасан байдаг. Дээрхи Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор миний сарын бүрийн цалинг 1,000,000 төгрөгөөр, Шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлсэн зээлийн дүнгээс 1-200,000,000 төгрөгийн зээл төлүүлбэл 4 Дөрөв хувь, 200,000,001 төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээл төлүүлбэл 3 Гурав хувиар тооцон хөлс олгож, цалин урамшуулалттай холбоотой татварын зардлыг миний биеэр төлүүлэхээр даалгасан байдаг.
Дээрх №2023/06 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу миний бие дараах зээлүүдийг төлүүлсэн. Үүнд:
1. Зээлдэгч С.Ц: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн №101\ШШ2022\03095 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №210\MA2022\01665 тоот магадлал зэргээр хариуцагч С.Цоос 444,715,145 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж 2,451,726 төгрөгийн хамт нийтдээ 447,166,871 төгрөгийг гаргуулан Нэхэмжлэгч Шаттле ББСБ" ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байдаг ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дээрхи төлбөрийн асуудал нь 2024 оны 08 сард дуусгавар болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-ын дагуу 447,166,871 төгрөгнөөс 3 хувь тооцоход 13,415,006 төгрөгийн урамшуулал олгохоос 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр миний эзэмшлийн Голомт банкны 1909318105 тоот дансанд 7,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-нд 6,877,425 төгрөгийг мөн Голомт банкны дансаар шилжүүлсэн байдаг ба 13,415,006 төгрөг олгохоос 13,877,425 төгрөгийг олгосон үлдэгдэл 462,419 төгрөгийг олгоогүй байгаа.
2. Зээлдэгч Н.Л: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №183\ШЗ2022\04358 дугаар захирамжаар хариуцагч Н.Лаас 281,570,799 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт нийтдээ 281,585,799 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-нд олгохоор захирамжилсан байдаг. Хариуцагч Н.Л нь төлбөртөө тооцон хөрөнгө өгч дуусгавар болгосон байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/06 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-ын дагуу 281,585,799 төгрөгнөөс 3 хувь тооцоход 8,447,573 төгрөгийг олгоогүй байгаа.
3. Зээлдэгч ХХК \РД:5067499\: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №182 ШЗ2023\05097 дугаар захирамжаар хариуцагч ХХК-иас 895,175,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт нийтдээ 895,190,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-нд олгохоор захирамжилсан байдаг. Хариуцагч ХХКомпани нь дээрхи шүүгчийн захирамжийн дагуу төлбөртөө тооцон хөрөнгө өгч дуусгавар болсон байдаг ба миний нэр өгөгдсөн ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №02/01 тоот албан бичгээр төлбөрийн асуудал дуусгавар болсоноо дурьдсан байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/06 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-ын дагуу 895,190,000 төгрөгнөөс 3 хувь тооцоход 26,855,700 төгрөгийг олгоогүй байгаа.
4. Зээлдэгч С.А: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №183\ШШ2022\00727 дугаар шийдвэрээр хариуцагч С.Ааас 376,589,833.33 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 812,212.29 төгрөгийн хамт нийтдээ 377,402,046 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн ба барьцаа хөрөнгө болох Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Н.Г, Д.С нарын өмчлөлийн Нийслэлийн тоот хаягт байрлах 39 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д улсын дугаартай, кийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгөтэй, арлын дугаартай, суудлын автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ хэрэг нь өнөөдрийн байдлаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн 200-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.лгүүн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа ба барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар ажиилааж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/06 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-ын дагуу 377,402,046 төгрөгнөөс 3 хувь тооцоход 11,322,061 төгрөгийг олгоогүй байгаа.
ШАТТЛЕ Банк бус санхүүгийн байгууллага ХХКомпанийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/06 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-оор "Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай" тогтоолын дагуу сар бүр олгодог цалинг 1,000,000 төгрөгөөр тооцсон ба 2024 оны 01 сарын 22-нд цалинг олгосон ба үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд олгоогүй байдаг.
Сар бүрийн 1,000,000 төгрөг нь тогтоолд цалин гэж тусгагдсан боловч даалгаврын гэрээний дагуу тооцож байгаа гэрээний төлбөр юм. 2024 оны 2 дугаар сараас 2025 оны 3 дугаар сар хүртэл нийтдээ 14 сар буюу 14,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байдаг. Энэ төлбөрийг төлөх талаар шаардлагыг Шаттле ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Б*******д хэлэхэд ...удахгүй өгнө, түр хүлээж байгаарай ... гэсэн тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүрсэн болно.
Иймд Шаттле ББСБ ХХК-иас урамшуулалд /462,419 + 8,447,573 + 26,855,700 +11,322,061=/47,087,753 төгрөг, цалин буюу даалгаврын гэрээний төлбөр 14,000,000 төгрөг, Нийт 61,087,753 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
1. Э.Д*******тэй Даалгаврын гэрээ-ний дагуу хугацаа хэтэрсэн өр төлбөр төлүүлэхээр хамтран ажиллаж ирсэн ба компанийн зүгээс гэрээнд заагдсан төлбөрийг цаг тухай бүрт нь олгож ирсэн. 2024 оны 1 дүгээр сараас Э.Д******* нь чанаргүй зээлүүд дээр ажилласан тайлан өгөх нь багасч, өгсөн тайлангийн мэдээлэл шинэчлэгддэггүй, тайлан хоорондын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил тодорхойгүй, чанаргүй зээлийн эргэн төлөлт хэт удааширч, ажлын байранд 2 сард нэг удаа ирдэг зэрэг ажлын бүтээмж огцом буурсан. Иймээс манай байгууллага чанаргүй зээлийг хурдан шуурхай төлүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоог ашиглан үндсэн ажилтнуудаа татан оролцуулж, чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч ажилласан.
2. Нэхэмжлэлд дурдагдсан зээлүүд төлөгдсөн гэх боловч бодит байдал дээр эргэн төлөгдөөгүй зээлүүд буюу компанийн дансанд эргэн төлөлтийн төлбөр орж ирээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдагдсан зээлүүд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эргэн төлүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна. Иймд Э.Д******* гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Даалгаварын гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00047 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 03095 дугаартай шийдвэр, Шаттле ББСБ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023-А-007 дугаартай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24-9/1050 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01256 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 14067 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 04358 дугаартай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 00832 дугаартай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10174 дугаартай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05097 дугаартай шүүгчийн захирамж, ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/01 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 01545 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 15458 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00727 дугаартай шүүгчийн захирамж, Шаттле ББСБ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022-А-39 дугаартай албан бичиг, Э.Д******* Голомт банкны дансны хууга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/592 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Шаттле ББСБ ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022-А-0026 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 4/253/601 дугаартай хариу мэдэгдэх хуудас,
Хариуцагчаас Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Шаттле ББСБ ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025-А-0014 дугаартай албан бичгийг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Д******* нь хариуцагч Шаттле ББСБ ХХК-нд холбогдуулан 61,087,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж гасан.
1.1. Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Даалгаварын гэрээ болон Шаттле ББСБ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/06 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай тогтоолын дагуу олгох хөлс, нэмэгдэл урамшууллыг гаргуулна гэж тодорхойлсон.
1.3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчтэй байгуулсан даалгаварын гэрээний хугацаа дууссан тул 14,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу барагдуулах өр төлбөрүүд төлөгдөөгүйгээс гадна нэхэмжлэгч нь чанаргүй зээлүүд дээр хангалтгүй ажиллаж улмаар зээл төлөгдөөгүй удааширч байгаагаас шалтгаалан өөр ажилтан, албан хаагчдаа уг өр төлбөрийг барагдуулах ажилд татан оролцуулж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж гасан.
1.4. Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Зохигч талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Даалгаварын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр даалгавар гүйцэтгэгч Э.Д******* нь Шаттле ББСБ ХХК-иас олгосон нэр бүхий зээлдэгч нарт холбогдох зээлийн төлбөр болон үйл ажиллагааны явцад үүссэн бусад авлага зэргийг барагдуулах, даалгавар өгөгч Шаттле ББСБ ХХК нь сард 1,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх ба талууд энэ гэрээ байгуулагдсантай гахгүй байна. /х.х ийн 6 дахь талд/
Талууд хэдийгээр уг гэрээг даалгаврын гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс үзвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний агуулгад илүү нийцэж байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үүрэг харилцан үүссэн байна.
2.1. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарыг хүртэлх хөлс 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч уг гэрээний хугацаа дууссан гэж гасан.
Гэрээний 1.5-д Энэхүү гэрээ нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хүчинтэй байх бөгөөд цаашид 2 талын тохиролцсноор гэрээний хугацааг сунгах боломжтой гэж, 2.6-д Даалгавар гүйцэтгэгчид хөлсийг 1.4-д заасан хувь хэмжээгээр сард 1 удаа сарын 20-ны дотор Даалгавар гүйцэтгэгчийн хувийн дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Шаттле ББСБ ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банк дахь дансанд Шаттле ББСБ ХХК, Хууль зүйд гэх утгаар шилжүүлж байсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 42-51 дэх талд/
Гэрээнд зааснаар гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний хугацаа дуусснаас хойш хөлс төлж байсан болох нь дээрх баримтаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар гэрээний хугацааг талууд бодит үйлдлээр сунгасан гэж үзэхээр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
3. Шаттле ББСБ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/06 дугаартай Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу нэмэлт урамшууллыг нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Дээрх хурлын тогтоол хэрэгт авагдсан боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй боловч хариуцагч тус хурлын тогтоол гарсантай гаагүй, түүнээс иш татаж мэтгэлцсэн тул шүүх энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно. /х.х-ийн 11 дэх талд/
Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд Даалгаврын гэрээний дагуу ажиллаж байгаа хуульч Э.Д*******т сар бүр олгодог 1,000,000 төгрөгийн цалинг үргэлжлүүлэн олгож, шүүхийн шийдвэрийн дагуу эргэн төлүүлсэн үнийн дүнгээс 1-200,000,000 төгрөгийн хооронд 4 хувь, 200,000,001 төгрөгөөс дээш зээлийн дүнд 3 хувиар тооцож, цалин урамшуулалтай холбоотой татварын зардлыг Э.Д*******ээр төлүүлж ажиллахыг гүйцэтгэх захирал М.Б*******, нягтлан бодогч Х.М нарт даалгасугай гэжээ.
3.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 03095 тоот шийдвэрээр хариуцагч С.Цоос 444,715,145 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,451,726 төгрөг, нийт 447,166,871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шаттле ББСБ" ХХК-нд олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөрийг барагдуулснаар нэхэмжлэгчид 2024 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 7,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-нд 6,877,425 төгрөг нийт 13,877,425 төгрөгийг хариуцагч нь олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х ийн 13-25, 42-51 дэх талд/
Төлбөрийн 447,166,871 төгрөгөөс 3 хувиар тооцоход 13,415,006 төгрөг гарч байх бөгөөд хариуцагч нь 13,877,425 төгрөгийг олгосон байх тул 462,419 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
3.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 04358 дугаар захирамжаар хариуцагч Н.Лаас 281,570,799 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг нийт 281,585,799 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж гаргуулан шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, улмаар хариуцагч Н.Л төлбөртөө үл хөдлөх эд хөрөнгө тооцон өгсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 26-29, 34 дэх талд/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн гаанд оролцоогүй хариуцагчийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй тул тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэж үзэхгүй гэж гасан.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1406 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжид төлбөр авагч талыг төлөөлж Э.Д******* хүсэлт гаргаж байсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүйгээс гадна хариуцагчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байгаа нь тухайн шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/01 дугаартай баримтыг үгүйсгэж, няцаасан баримтаа гаргаж өгөөгүй болно.
Иймд шүүхийн шийдвэрт заасан 281,585,799 төгрөгөөс 3 хувь тооцож 8,447,573 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
3.в. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05097 дугаар захирамжаар хариуцагч ХХК-иас 895,175,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг нийт 895,190,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч ХХК нь дээрхи шүүгчийн захирамжийн дагуу төлбөртөө тооцон хөрөнгө өгч дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба дээр дурдснаар хариуцагч нь мөн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/01 дугаартай баримтыг үгүйсгэж, няцаагаагүй тул шүүхийн шийдвэрт заасан 895,190,000 төгрөгөөс 3 хувь тооцож, 26,855,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /х.х-ийн 30-33 дахь талд/
3.г. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00727 дугаар шийдвэрээр хариуцагч С.Ааас 376,589,833.33 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 812,212.29 төгрөг нийт 377,402,046 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа төлбөр барагдуулах ажиллагаа дуусгавар болоогүй байх тул тус шаардлагад холбогдох 11,322,061 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. /х.х-ийн 69-70 дахь талд/
Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд ... эргэн төлүүлсэн үнийн дүнгээс 1-200,000,000 төгрөгийн хооронд 4 хувь, 200,000,001 төгрөгөөс дээш зээлийн дүнд 3 хувиар тооцно гэсэн нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээнээс 4 болон 3 хувиар тооцож урамшуулал олгохоор заасан, энэ агуулга нь төлөгдсөн үнийн дүнгээс тухай бүр тооцох агуулгагүй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Шаттле ББСБ ХХК-иас 49,303,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Д*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,784,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шаттле ББСБ ХХК-иас 49,303,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Д*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,784,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шаттле ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 404,466 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Д*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ