2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06089

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, ********* 2 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Санжаабал.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн Д.*******э нь ******* ББСБ-тай 2021 оны 8-р сарын 10-ны өдөр цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 84647 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 240,000 төгрөгийн цахим зээл авсан. Зээлдэгч Д.*******э нь цахим зээл авснаас хойш одоог хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй, нийт 1164 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч Д.*******ээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/17076 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ-н нэхэмжлэлтэй, Д.Мөн-Эрдэнэд холбогдох шүүх хурлыг тус байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд зохион байгуулж өгнө үү гэжээ /хх-26/.

 

3. Нотлох баримт тухайд

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, Д.*******ийн фото зураг бүхий иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-5/, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 5494 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-6-8/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-9/, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл /хх-10/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/17076 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-11-12/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Д.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-16/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-17-18/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2021-8-10-ны өдрийн цахим зээлийн эрх нээх 5494 дугаартай гэрээ /хх-6-8/, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл /хх-10/ зэрэг баримтаас үзэхэд Д.*******э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/28194 дугаар захирамжаар Д.*******ийн оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот,********** тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-16/.

 

Дээрх хаягаар Д.*******ийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тодорхойлсон /хх-18/, баталгаат шуудангийн магадлагаанд хаягт газар ийм хүн байхгүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-17/.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******э нь Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 41-р байрны 16 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/17076 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тухайн хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2021-8-10-ны өдрийн цахим зээлийн эрх нээх 5494 дугаартай гэрээнд Д.*******э нь зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-н *******э-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-26/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-н *******э-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.*******ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК /холбоо барих утас *******/-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа /холбоо барих утас-*******/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ