2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01460

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17 191/ШШ2025/01460

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: , *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Болоожавын Мягмарцэрэнгийн /РД: *******, утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй

Дамдинсүрэнгийн Бат-Оршихыг /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

миний бие 2023 оны 03 сарын 08-ны өдөр *******той утсаар ярихад 8,000,000 төгрөг зээлээч 3 хоногийн дараа өгье гэж хэлсэн. 3 хоногийн дараа өгье гэхээр нь итгэж зээлсэн ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээг амаар хийж, би өөрийн эхнэр гийн Хаан банкны тоот данснаас *******ын Хаан банкны тоот данс руу 2023 оны 03 сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөгийг miigaa гэсэн утгатай шилжүүлсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба эхнэр бид хоёр *******оос 8,000,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл төлөхгүй биднийг хохироосоор байна.

Иймд 2024 оны 08 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/25357 дугаартай шүүгчийн захирамжаар Хариуцагчийг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан ,,,******* 1,,, тоот хаягт хариуцагч бүртгэлтэй, оршин суудаггүй болох нь тус хорооны тодорхойлолтоор тогтоогджээ. Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн дугаарт залгахад холбогдох боломжгүй, дугаарт залгахад орох ярианы эрх хаагдсан гэж дурдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон учир хариуцагч *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.Мягмарцэоэн нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, болон нарын иргэний үнэмлэхний лавлагаа, гийг Эгшигтхүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа,

гийн Хаан банк дахь тоот данснаас 8,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/25357 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2091 дугаар бүхий шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Дамдинсүрэнгийн Бат-Оршихын /РД: *******/ хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 02 сарын 03-ны өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Дамдинсүрэнгийн Бат-Оршихыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 25357 дугаар шүүгчийн захирамжаар гийн нэхэмжлэлтэй *******од холбогдох 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ,,,******* 1,,, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 7-8 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2091 дугаар бүхий шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Дамдинсүрэнгийн Бат-Оршихын /РД: *******/ хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн лавлагаанд ******* регистрийн дугаартай Өлзий овогтой Дамдинсүрэнгийн Бат-Орших нь Улаанбаатар Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 5а байр, 42 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 5а байр, 42 тоот хаягаар *******од шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт ******* оршин суудаггүй тухай 2025 оны 01 сарын 24-ний өдрийн тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь ирүүлсэн байна.

/ХХ-ийн 12-19 дүгээр тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дамдинсүрэнгийн Бат-Оршихын /РД: *******/ хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Дамдинсүрэнгийн Бат-Оршихыг /РД: *******/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Дамдинсүрэнгийн Бат-Оршихыг /РД: *******/ эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН