2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04150

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04150

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

нэхэмжлэгч-*******,*******,*******,*******,******* тоотод байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-*******,*******,, тоотод хаягийн бүртгэлтэй, одоо,, тоотод оршин суух, овогт-д холбогдох,

гэрээний үүрэгт,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь зээлдэгч, нартай 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дугаартай Посын орлого барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.60 хувийн хүүтэй олгож, зээлдэгчийн дахь тоот харилцах дансанд шилжүүлсэн. Талууд зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл нийт 30 сарын хугацаанд сар бүр тэнцүү дүнгээр 1,214,610.10 төгрөгөөр төлөхөөр тохиролцож хавсралтаар баталсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул зээлийн төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч биелүүлэлгүй байсаар зээлийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Зээлдэгч нар**************,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоо 11 дүгээр хороо, тоотод байнга оршин сууж байгаа талаараа 2025 оны 04 сарын 04-ний өдөр*******-д хандан бичгээр мэдэгдсэн байна.

Зээлдэгч нь 2025 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл,, төгрөг, зээлийн үндсэн хүү 7,924,043.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 731,602.63 төгрөг, нийт,, төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний 1.9, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн,, төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

Хариуцагч 2025 оны 4-р сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие наас 30,000,000 төгрөгийн зээл авч одоогоор нэмэгдсэн хүүтэйгээр,, төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрч байна. Дүү нь 2024 онд улс явсан болно. Дүү нь хамтран учир татгалзаж өгнө үү. Миний бие дангаараа хариуцах болно гэжээ /хх-43/.

 

Нэхэмжлэгч******* 2025 оны 4-р сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдажбайгаа*******-ийн нэхэмжлэлтэй,, нарт холбогдох посын орлого барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт,, төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нь хамтран хариуцагч дүү гадаадад оршин сууж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дангаараа хариуцаж бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагчгээс татгалзаж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг батлуулж, тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-48/.

 

Хариуцагч 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие наас 30 сая төгрөгийн зээл авч одоогоор нэмэгдсэн хүүтэйгээр,, төгрөгийг нэхэмжилж байгааг би төлөхийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-49.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд,, төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7,924,043.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 731,602.63 төгрөг, нийт,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч******* нь хариуцагч Ц.Б нь гадаадад оршин сууж байгаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг дангаараа хариуцаж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан үндэслэлээр хамтран хариуцагчгээс татгалзсан хүсэлтийг гаргасан /хх-48/.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардан авч /хх-35/, нэхэмжлэлийн шаардлага болох,, төгрөгийг дангаараа хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан /хх-43, 49/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334,348 төгрөгийн тал хувь болох 167,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 167,174 төгрөгийг, хариуцагчаас 167,174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч /РД-2111683/-н шаардсан 35,, төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч /НТ96110212/ нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч******* нь хариуцагчгээс татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,348 төгрөгийн тал хувь болох 167,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 167,174 төгрөгийг,оос 167,174 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч /2111683/-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ