2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02325

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 191/ШШ2025/02325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- *******, *******, *******, өөрийн байранд байрлах, ******* ХК-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.С*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д*******-н С*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч хүсэлт, шаардлагын үндэслэлээ Д.С******* нь банктай ******* тоот зээлийн гэрээгээр 500,000 төгрөгийн зээлийн жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01-р сарын 22-ны өдрийн ******* тоот захирамжаар Д.С******* нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж тодорхойлсон.

 

3. Нотлох баримт тухайд

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-3-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар /хх-6-7/, зээлийн хүсэлт /хх-8/, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар /хх-9-10/, зээлийн хүсэлт /хх-11/, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар /хх-12/,2024 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ /хх-13-15/, хүү тооцооллын хүснэгт /хх-16/, дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-17/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Д.С*******ын-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-21/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-22-25/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.      Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.С*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийн үндэслэлээ ******* тоот зээлийн гэрээгээр 500,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул шүүхэд хандаж нэхэмжилсэн боловч дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01-р сарын 22-ны өдрийн ******* тоот захирамжаар Д.С******* нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/11043 дугаар захирамжаар Д.С*******ын оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл , , тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-19-20, 21/.

 

Дээрх хаягаар шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд , Улаангом сумын 10-р багийн засаг дарга Д.С******* нь 10-р багт бүртгэлгүй болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд хаягт газар ийм хүн байхгүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-22-25/.

 

5. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн дугаартай банкны бүтээгдэхүүн үзүүлэх ерөнхий гэрээ, дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээнд Д.С******* нь харилцагчаар гарын үсэг зурсан байна /хх-13-15/.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, З овогт Д*******-н С*******ын оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлснээр /хх-35/ нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, З овогт Д*******-н С*******ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.С*******ыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг Увс аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ