| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2025/00141/И |
| Дугаар | 191/ШШ2025/01462 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/01462
2025 02 17 191/ШШ2025/01462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, *******ий /РД: *******, утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй
*******ийг /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
би Б.Гантөмөртэй 2008 онд танилцан 2009 оны 03 сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба 2010 оны 12 сарын 09-ний өдөр охин Гантөмөрийн Цэлмүүн төрсөн.
Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд миний хувьд бусадтай хамтын амьдралтай болсон.
Би Б.Гантөмөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг сүүлд оршин суугаа хаягаар нь гаргасан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 20772 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Миний хувьд охин ий асрамж болон хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй болно.
Иймд *******ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин ий төрсний гэрчилгээний хуулбар,
Б.Гантөмөрийг шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсууд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 20772 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2177 дугаар шүүгчийн захирамжаар *******ийн оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 01 сарын*******-ны өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргах зорилгоор *******ийг /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 20772 дугаар захирамжаар ий нэхэмжлэлтэй Б.Гантөмөрт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, ,,, тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 3-4 дүгээр тал/
Чингэлтэй дүүрэг, ,,, тоот хаягаар Б.Гантөмөрт 2025 оны 01 сарын 30-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд ах Ганболд гэх хүн хүлээн авсан гэх боловч 2025 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй болно.
/ХХ-ийн 18 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2177 дугаар шүүгчийн захирамжаар *******ийн оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.
Б.Гантөмөрийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 01 сарын*******-ны өдрийн лавлагаанд түүнийг Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ,,, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 19-21 дүгээр тал/
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд тусгагдсан Баянзүрх дүүрэг, ,,, тоот хаягаар шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт Б.Гантөмөрийг бүртгэлиэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь ирүүлсэн байна.
/ХХ-ийн 14-17 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн /РД: *******/ оршин суугаа газрын тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ийг /РД: *******/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийг /РД: *******/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ий улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН