| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 191/2025/00122/И |
| Дугаар | 191/ШШ2025/00925 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****** давхарт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК нь ******* овогтой ******* /РД:*******/-тай харилцан тохиролцож бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ байгуулан "Samsung A54" маркын гар утсыг олгосон болно. Гэвч хариуцагч Б.******* нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул /Чингэлтэй, ****** тоот/ хаягаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн №182/Ш32024/19461 тоот захирамж гарсан.
Иймд Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн уг этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ******* ХХК, Б.******* нарын 2023 оны 11 сарын 26-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, баталгаат засварын хуудасны хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/19461 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь 2,175,062 төгрөг гаргуулахаар Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлагатай байх боловч оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй, 5-р хороо 6-р хороолол 49 байр 19 тоот хагят оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/19461 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2.*******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД:*******/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Д.******* /утас:*******, *******/-д мэдэгдсүгэй.
5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ