| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/03131/И |
| Дугаар | 191/ШШ2025/04338 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04338
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 191/ШШ2025/04338 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- *******, *******, ******* тоотод оршин суух, Батсүхийн Ганноровын нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Н*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Д******* оролцов.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Би О.Н*******гоос 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1-р хэсгийн 2025-01-07-ны өдрийн с7 ******* тоот албан бичигт дурьдсан *******, ******* тоот, мөн , тоотод оршин суух хаягтай тэдгээр хаягаар нь нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамжид О.Н******* цагдаагийн байгууллагын эрэн сурвалжилж тогтоосон хаягт оршин суудаггүй Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаагийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдсон байна гэжээ. Иймд иргэн О.Н*******г дахин эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг нь тогтоолгох шаардлагатай байх тул О.Н*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Н*******г эрэн сурвалжлах тухай шүүх хурал 2025-5-15-ны өдрийн 14 цагт товлогдсон тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-28/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ...эрэн сурвалжлагдаж байсан О.Н*******г эрэн сурвалжлахад *******, тоот, Сүхбаатар дүүргийн тоотод тус тус оршин суудаг болох нь тогтоогдсон... тухай 2025-01-7-ны өдрийн 30ж2-2/184 дугаартай албан бичиг /хх-4, 8/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай захирамж /хх-5-7, 29-30/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2020-10-27-ны өдрийн гэрээ /хх-9-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр О.Н*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-15/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-16-18/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Н*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа гэж тодорхойлсон байна /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ баримтаас үзэхэд О.Н******* нь худалдан авагч байх бөгөөд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна /хх-9-10/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар О.Н*******гийн оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл , *******,, тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-15/.
Дээрх хаягаар О.Н*******г шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд баг хорооны тодорхойлолт хэсэгт уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, ээж О оршин суудаггүй гэж мэдээлэл өгдөг гэх тайлбар бичигдсэн байна /хх-16-17/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Н******* нь *******,, тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3-р сарын 25-ны өдрийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2020 оны 10-р сарын 27-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд хүсэлт гаргагч нь худалдагчаар, О.Н******* нь худалдан авагчаар гарын үсэг зурсан байна /хх-9-10/.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Х овогтой Огийн Н*******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Н*******г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч т мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-28/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, Х овогтой Огийн Н*******-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Н*******г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ