| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05255/И |
| Дугаар | 191/ШШ2025/01550 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01550
2025 02991/ШШ2025/01550
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Х.Дашдэчмаа, Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,*******,*******лол,*******,******* тоот хаягт оршин суух, *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо *******,,, тоот хаягт оршин сууж байгаа, т /РД: / холбогдох
4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Иргэдийн төлөөлөгч Д.Ганзориг, А.Эрхэмбаатар, О.Юмжав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*******аас хамрын 2 ясны хугарал болон таславчны хагалгааны зардал болох 4,000,000 төгрөгийн төлбөрийг шаардаж байна. ******* нь миний биед халдаж хамрын 2 яс болон таславчны хугарал гэмтэл үүсгэсэн учраас хагалгаанд орох болсон гэжээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон эвлэрлийн гэрээндээ:
*******ын нэхэмжлэлтэй ******* надад холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт уг мөнгийг төлөх хугацааны талаар харилцан ярилцан дараах нөхцлөөр эвлэрч гэрээ байгууллаа. Үүнд:
-2025 оны 04 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 05 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 06 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 07 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 08 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 09 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны0 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны1 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны2 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 01 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 02 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 03 сарын 25-ны өдөр 333,334 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцлоо гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгийг төлөх хугацааны талаар дараах байдлаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд:
-2025 оны 04 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 05 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 06 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 07 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 08 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 09 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны0 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны1 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны2 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 01 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 02 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 03 сарын 25-ны өдөр 333,334 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн06 дугаар зүйлийн06.5,23 дугаар зүйлийн23.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******од хариуцагч ******* 2025 оны 04 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 05 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 06 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 07 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 08 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны 09 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны0 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны1 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2025 оны2 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 01 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 02 сарын 25-ны өдөр 333,333 төгрөг,
-2026 оны 03 сарын 25-ны өдөр 333,334 төгрөг, нийт 4,000,000 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн06 дугаар зүйлийн06.6-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.
3. Хариуцагч ******* энэхүү шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА
Л.ЗОЛЗАЯА