| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01075/И |
| Дугаар | 191/ШШ2025/03090 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03090
2025 04 11 191/ШШ2025/03090
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............................. тоот хаягт байрлах, Г ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... тоот хаягт байрлах, М ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 948,663,546.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Татгалзсантай холбоотой хууль зүйн үр дагаварыг ойлгосон болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар олгож өгөхийг хүсье... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь М ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 948,663,546.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.
Г ХХК-иас 2024.11.04-ний өдөр Ш.С-д 3 жилийн хугацаатай нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг олгосон байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 2,450,634 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.31-ний өдөр төлсөн 4,901,268 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М ХХК-д холбогдох барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 948,663,546.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Г ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 2,450,634 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.31-ний өдөр төлсөн 4,901,268 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА